Хятадын сансрын нисгэгч эмэгтэй Лю Ян 2022 оны зургаадугаар сарын 5-нд "Шэньжөү-14" сансрын хөлгөөр сансарт ниссэн юм. Лю Яны баг сансарт 183 хоног ажиллаж, Вэньтянь, Мэнтянь лабораторийн бүхээг, Тяньжөү-5 ачааны хөлөг, Шэньжөү-15 нисэгчтэй хөлгийг тойрог замд тосч авч холбох ажлыг гүйцэтгэж эх газар дахь удирдах төвийн дэмжлэгтэйгээр Хятадын сансрын станцын “T” хэлбэртэй үндсэн бүтцийг угсарч, гурван удаа бүхээгнээс гарч ажиллан, нэг удаа сансраас хичээл заажээ. Гэсэн ч Лю Ян зав чөлөөгөөрөө өдрийн тэмдэглэлээ хөтөлж байсан байна.
Сансрын өдрийн тэмдэглэл- Алсын аяндаа мордлоо
Өнөөдөр бид аянд мордлоо. Үүрийн 3:30 цагт босоод 4:00 цагт өглөөний цайгаа уугаад хөөргөлтийн өмнөх бэлтгэлээ хангалаа. 10 жилийн дараа дахин нисэхэд үүрэг хариуцлага, сэтгэл санаа өөр болсон байна.
Сансрын өдрийн тэмдэглэл- Задгай сансарт гарч үзлээ
2022 оны есдүгээр сарын 1-ний өдөр пүрэв гараг. Тойрог замд 89 хоночихлоо. Эрмэлзэл дүүрэн, бас эргэлзээ ихтэй энэ өдөр надад тулж ирлээ. Би өнөөдөр зориуд оройтож бослоо. Эрт сэрчихээд хэсэгтээ нам унтаж байгаа юм шиг хэвтэв.
Лю Ян сэтгүүлчдэд хандан хэлэхдээ "Энэ удаагийн аянд би өөртөө илүү итгэлтэй байсан. Бүх ажлыг товлосон цагтаа дуусгах шаардлагатай тул маш завгүй... Бүхээгний хаалгыг нээнгүүт хурц гэрэл тусч, цэнхэр дэлхий харагдаж байсан. Надад цаг хугацаатай уралдсан маш их ажил байлаа. Ажлаа дор бүр нь амжуулах хэрэгтэй. Задгай сансарт гарах нь эмэгтэй нисэгчийн хувьд хүнд сорилт байсан. Бүх зүйл сайхан байж үүргээ биелүүлсэн тэр мөч мартагдашгүй сайхан байлаа" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл(4)
Энэ дэлхий дээр зөвхөн хятад монгол хоёр байсан бол хятадууд цөөхөн монголчуудыг тамлан алж зодож өлсгөж боолчилж байх байсан.
Энэ монгол хятадын хооронд яс хаясан яг Батуул орос монголын хооронд яс хаясан шиг нохор байна хоеулангий нь холбож байгаад ал!!!
Лю яан маань баахан таргалжээ. Гайгүй царайлагдуу байсан. Хурандаа байсан одоо генерал болох байлгүй. Сансрын нисэгчид ч тэгээд баахан үзэл суртлын хүүхэлдэй болж энэ тэндхийн арга хэмжээнд оролцож, индэр дээр суусан улс болдогдоо. Солонгосын эмэгтэй нисгэгч одоо цахиуран хөндийн 1 жижиг компаний ПР хийгээд явж бна. Даанч намхан жижиг дээрээ таргалчихаар авах юм биш. Сансрын нисэгчдийг жижиг биетэй хүн сонгодог. Японы эмэгтэй нисгэгч бүр тарваган хүн шиг эвгүй. Жакса-гийн дарга бол бүр арай намхан. гэх мэт гэх мэт. заза зүгээр дурсамж.
Нон нон