НЬЮ-ЙОРK. /UN/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш АНУ-ын Калифорни муж улсын Монтерей цэцэрлэг хүрээлэнд зэвсэглэсэн этгээд гал нээсэн явдлын талаар сонсоод ихэд цочирдож, эмгэнэн гашуудаж байгаа талаар түүний хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт мэдэгджээ.
Лос-Анжелес хотын төвөөс зүүн тийш 16 км зайд орших Монтерей цэцэрлэгт хүрээлэнд бямба гаргийн орой болсон хэрэг явдлын улмаас таван эмэгтэй, таван эрэгтэй амь үрэгдэж, 10 хүн шархадсан гэж эрх баригчид ням гарагт мэдэгджээ. Даваа гаргийн байдлаар амиа алдсан хүмүүсийн тоо 11-т хүрсэн байна.
А.Гутерриш амь үрэгдэгсдийн гэр бүл, төрөл төрөгсдөд чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлж, гэмтэж шархадсан хүмүүст хурдан эдгэрэхийг хүссэнийг НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик уламжилжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга мөн АНУ дахь Ази гаралтай Америкийн иргэдтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж буйг мэдэгдэлд дурдсан байна.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
американизм гаарч байнаа дэлхийд дайн хаос гаргаж ашиг олдог улс юмдаа
Америкийн ардчилал бол дэлхий дахинд эдийн засгийн хямрал дайн үймээн дүрвэгсдийг бий болгохоос өөр юу ч хийхгүй.
Америк улсад үе үе ийм хэрэг гардаг. Өөрсдийгөө хамгийн сайн ардчилалтай орон гэдэг. Гэтэл ямагт ингэж хүмүүс рүү буудан, арав хориор нь хядаж шархдуулах зэрэг хорт үйлдэл тасардаггүй орон! Нутгийн уугуул иргэд- индианчуудыг хядан түрэмгийлж, нутаг орныг нь эзлээд, эзэн суусан хүмүүсийн үр сад учраас иймэрхүү байдал арилдаггүй бололтой юм билээ. Ер нь, ил далд, хорсол, занал, арьс өнгө, үндэстний ялгаварлан ( Ази, Африкийнхныг) гадуурхах үзэл, одоо ч ноёрхсоор байгаа орон бололтой?! Галт зэвсгийг хязгаарладаггүй, худалдан борлуулах, байнга эзэмшиж байх бүрэн боломжтой, хачин орон бололтой! Өөрөөр хэлбэл,эрх чөлөө, хүний эрхээ хэтрүүлэн эдлэх нь их”гэж хэлж болмоор байгаа биз дээ! Гэхдээ энэ бол гэмт хэрэг! Аюултай гэмт хэрэг үе үе гардаг орон! Бидний шүтдэг Америк орны,жинхэнэ, дүр төрх иймэрхүү л байгаа юм даа!
Буудан аллага дээт хар тамхинд живж байгаа орон