Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар өсгөснөө зарлав. Ингэснээр сүүлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлтэнд хүрсэн инфляцтай валютын хатуу бодлогоор тэмцэх зорилгоор 6-р сараас эхлэн балансаа хумина гэсэн үг. Энэ нь дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээл дахин томоохон цохилтод өртөх вий гэсэн түгшүүрийг олон улсын хамтын нийгэмлэгт төрүүлж буй юм.
Урьд нь хэрэгжүүлж байсан зээлийн хүүг тэглэх, зөөлрүүлэх бодлогоос үүдсэн үнэ огцом өссөн үр дүн, мөн өнөөдөр хэрэгжүүлж буй валютын хатуу бодлого зэрэг нь АНУ-ын долларын ноёлох эрхээ ашиглан, хямралыг дэлхий дахинд үүрүүлэх зорилгын нэг хэсэг гэж хэлж болно. Энэ нь цар тахлын дараах сэргэж буй эдийн засагт асар их сөрөг нөлөө үзүүлэх нь дамжиггүй.
Нэг талаар Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөсөн нь долларын хөрөнгө оруулалтыг татаж, хөгжиж буй зах зээлээс хөрөнгө гадагш урсах, валютын ханшийг сулруулж, олон орныг өрийн эрсдэлд оруулж болзошгүй. Мөн долларын ханшийн өсөлтөөс болж бусад орны мөнгөн тэмдэгтийн ханш унаж, иргэдийнх нь худалдан авах чадварыг сулруулж, хөгжиж буй орнуудын эдийн засгийг сэргээх үйл явцад улам бүр дарамт үзүүлэх болно.
Үнэндээ АНУ долларын ноёрхлыг тогтоосны дараа дэлхийн нөөц баялгийг цөлмөх гэсэн "хуучин арга башир"-аа үе үе дахин ашиглаж байдаг. АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулснаар хөгжиж буй орнууд тус улсаас их хэмжээний зээл авч, эдийн засаг нь эрчимтэй хөгжих хэдий ч эргээд унах эрсдэл дагуулдаг. Тус сан бодлогын хүүгээ нэмэгдүүлэх үед хөгжиж буй орнуудын хөрөнгө нь гадагш урсаж, ханшийн савлагаа үүсэн, улмаар санхүүгийн хямралыг бий болгодог.
Дэлхийн хамгийн том орны хувьд АНУ-ын эдийн засаг уналтад орвол маш их эрсдэл авчрах нь дамжиггүй. Дэлхий нийт ч цаг ямагт энэ эрсдэлээс сэргийлэх ёстой.
Америкийн эдийн засаг хүндрэлтэй тулгарах үед Вашингтоны зарим улс төрчид алдаагаа ухамсарлахгүй харин ч эсрэгээрээ хариуцлагыг бусдад тохон, зугтаж эхэлдэг. Энэхүү үйлдэл нь Америкийн эрх баригчид зөвхөн өөрийн орны ард иргэддээ төдийгүй дэлхий нийтийн өмнө хариуцлагагүй хандаж буй хэрэг юм.
Н.Пүрэвжав
Сэтгэгдэл(14)
50 нэгжээр гэнэ үү? юугаа элийрч бгаа орк вэ?
АНУ ын үнэн нүүр царай шүү дээ.Дайнаас ашиг олно .Долларын савлагаанаас ашиг олно . Ирак Сирид химийн зэвсэг байна гээд дайраад орсон.Ямар ч химийн зэвсэг байгаагүй .Зүгээр нефть баялагт нь болж дайрч хядсан байдаг.Өөрсдөө ашиг олж байвал бусад жижиг улс АНУд түй ч хамаагүй шүү дээ. ЗАНАЛХИЙЛЭЛ , ХҮЧЭРХИЙЛЭЛ, АШИГ ХОНЖОО бол АНУын оршин тогтнох үндэс нь болсоор удлаа .
Хужаагийн юанийн оронд америк доллар ноёлоод байж байсан дээр.
hujaa yani hereggui l dee, gehdee harin amerik dollar sh heregui za. oron bvr oorsdiin mongoor hudaldaa hiij baival dollarriin erelt ihsehgui sh dee.oorsdiin mongoor l hudaldaa hiisen deer dee.
Er hyamarla buh buurai ornuudad uuruulj hyamarlaas dollar hucheer gardag usa ediin zasag ali neg oron zadarhad l sergedeg ukriane dain bol usa hyamarlaas garah arga zam
Бодлогын хүүгээ өсгөсөн нь хөгжиж буй орнуудад маш халтай түүгээрч үл барам дэлхийн хэмжээнд эдийн засгийн дарамтанд орж хөрөнгө оруулалт эрс буурах нэг хүчин зүйл болно.АНУ Украйнд төдийлөн ашиг олж чадахгүй улмаар тусламж нэрээр асар их зардал гаргаж байгаа алдагдлаа нөхөх "Мэргэн,Зальжин" арга юм гэж ойлгогдож байна.Одоо дэлхийд ноёрхох ноёрхолоо ингэж нэг үзье гэж байгаа увайгүй түрэмгийлэлийн бодлого юм даа.Пүрэвжав маш зөв л ярьж дүгнэж байна.Манай оронд бүрч хүнд тусна.Мөнгөний үнэ цэнийн өсөлт асар их дарамт учруулна шүү дээ.
Хужаа нар дэлхийд онигоо чирж юань нь шалдаа буутал унахаар энэ эрлийзүүд багтараад үхлээ.Юань унаад хужаа, орос сулрах нь манайд л сайн.Хэдхэн сарын өмнө юань дэлхийд нлёрхоно гээд улилдаад байсан хариугаа л авч.Шуналтай АНУ хужаа нарыг босгож өгсөний хариуд адилхан унаж байж л хөрөнгөө салгах нь .
Хөөе та нар юм уншиж байж юм бичиж бай. Хятад өөрсдийн юаньаа хүчээр бариад байгаа, өнөөдөр 1:1 болго гээд америк шахаад байгаа шүү дээ
Нэг их мэдэмхийрч бичих юм, АНУ э/з дэлхийд номер 1 байгаа цагт доллар бол хаан. 2 номер э/з ЕХ евро, харин 3 т нь Хятад уу
Тэгээд чадалтай юм бол долларгvй хегжеед vзэл дээ
Amerikin ene shulaanii systemees yaaj angijrah be. Afrikchuud shuluulaad duussan
6 сард долларын ханш 3500 төгрөгтэй тэнцэнэ.шүү
Долларын ханш өдөрт 8 төгрөгөөр чангарч бна
Монгол ч гэсэн доллорын дарамтанд байгаа 3000 т =1доллор.дээр нь америкийн нөөцийн санг манайхан төв банк нь гэж ойлгоод байхы нь яана ..үе дамжсан роттшилд мэтийн 3 н гэр бүлийн банк .эд л дайн.сөргөлдөөнөөс хождог.хийлгэдэг.