Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын хүрээнд Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид анх удаа Шинэ Дели хотын “Бхарат Мандапам” цогцолборт “Монголын сайхан орон“ тоглолтоо толилууллаа.
Уран бүтээлчид монгол үндэстний урлагийн оргил бүтээлүүд болон Энэтхэгийн алдартай бүтээлийг хоёр улсын төр, засгийн хүндэт зочид, нийгэм, соёлын зүтгэлтнүүд, иргэд гээд 3,000 гаруй хүнд өргөн барилаа.
Тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНЭУ-ын эрх баригч “БЖП” намын дарга, Эрүүл мэнд, гэр бүлийн халамж, химийн бодис, бордоо хариуцсан сайд Ж.П. Надда нар үзэж сонирхлоо. Энэ үеэр мөн “Монголын сайхан орон” сэдэвт гэрэл зураг, морин хуурын үзэсгэлэн гаргалаа.












Пүрэв - 11 сарын 20,
2025

Сэтгэгдэл2
30 минутад жаахан өрөөнд 100 гаруй хүний салбагначихаад …. Тэр том улсад улсаа сурталчилаа гэж сүгсэлзэх ч арай биш үү? Хүүхэд хуурч бга биш. Эрээн. улан үдээс цахш Мнгол гэж улсыг тэр тусмаа 1.7 тэрбум хүнтэй Энэтхэгчүүд огт мэдэхгүй. Даруу байл даа
yychilaarai,ylasaa syrtalchilsan bol?...syrtalchillaa gej yaridag ychirtai,ene heden yrlagiinhan Mongolchyydaa teleelen orolzson ni ynen teheer tanii sanaa jaahan aldaatai baina.heden saya hyntei ch tedgeert ylas ornoo teleelen toglolt hiisen l bol?..ter agyy syrtalchilgaa boloh ni zailsgyi dee?......