Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2025.10.16) хуралдаан 16 цаг 59 минутад Улсын Их Хурлын 22 гишүүн хүрэлцэн ирснээр 68.8 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ Д.Амарбаясгалан дарга хуралдаанд танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаа дурдаад “Энэ хүсэлтээ сая Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлд танилцуулж, өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх тов, дараалалд оруулсан” хэмээлээ.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн иргэдийн итгэл, дэмжлэгийг авч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон болохоо хүсэлтийнхээ эхэнд Д.Амарбаясгалан дарга дурдав. Улмаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу сонгуулийн үр дүнгээр 64 ба түүнээс дээш суудал авсан МАН-аас нэр дэвшүүлснээр 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажиллаж байгаа юм.
Тэрбээр “Өнөөдрийн улс төрд үүссэн хямралын шинжтэй үйл явдлууд нь МАН-ын даргын сонгуульд надад ялагдсан нөхдийн маань ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй үйлдлээс эхлэлтэй ч өдгөө Монгол Улсын парламентын ардчилал болон төрийн засаглалыг эрсдэлд орууллаа.
Цаашилбал ард түмний төрд итгэх итгэл, дэмжлэгийг сулруулж, нийгмийг талцал, хуваагдалд хүргэн, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Мөн сонгуульд өрсөлдөөд ялагдсан нөхдийн маань эрх мэдлийн төлөө тэмцэлдэх улайрал нь гүйцэтгэх засаглалын дүрэмгүй, хуульгүй, дураар авирлалт болж, төрийн эрх барих дээд байгууллага болон хууль, хяналтын байгууллагуудад Үндсэн хуулийг зөрчин нөлөөлж байна. Улмаар үндэслэлгүй гүтгэлгийг зохион байгуулалттайгаар бүхий л сувгаар түгээн, миний нэр төрийг гутаан доромжилж байгаа нь туйлын харамсалтай байна.
Иймд миний бие нэр төрөө бүрэн сэргээх, парламентын ардчилал, эрх чөлөө, засаглалаа хамгаалж, шударга ёсыг тогтоохын төлөө Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас өөрийн саналаар чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх заалтад заасны дагуу гаргаж байна” хэмээсэн.
Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гарган, шийдвэрлүүлж байгаагаа тодотгоод “Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас хойш хуралдахаар товлосон ч ирц бүрдэхгүй, хэлэлцэх асуудлууд хүлээгдэж байна.
Мөн миний хүсэлттэй холбоотой асуулт, саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тул Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг асуулт, саналгүйгээр шуурхай хэлэлцэн, шийдвэрлэж өгнө үү” хэмээн горимын санал гаргасан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 23 гишүүний олонх буюу 73.9 хувь нь горимын саналыг дэмжлээ.
Иймд Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгаланг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулав.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 23 гишүүн санал нэгтэйгээр дэмжсэн тул Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Сандаг-Очир холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд танилцууллаа.
Төсөлд, Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөхөөр, Монгол Улсын Их Хурлын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Монгол Улсын Их Хурлын даргын үүргийг хэрэгжүүлж байхаар тусгажээ.
Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулж асуух асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул Төрийн байгуулалтын байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо
Ням - 11 сарын 09,
2025

Сэтгэгдэл9
Үнэнд гүйцэгдэв. Нүүрсчидийн шээс дусагнаж эхлэв. Гэхдээ хулгай Авилга Мнголыг идсээр л бна
Бүү шаа. Занданшатар гэж хүүр төрд сонгуулиар орж ирж чадаагүй тул угаас Ерөнхий сайд болох боломжгүй.
СОЛИОР. ЭМЭЭ УУ МАНГАРАА. ХАРИН Ч ЗАНДАНШАТАРЫГ ТҮЛХЭН УНАГАЖ ЕРӨНХИЙ САЙД БОЛОХ АЖЛАА ЭХЛҮҮЛЖ БАЙГААГ БИД ХАРЖ Л БАЙНА.
ene hyniig hylgaitai holbocon ni hydal gytgeleg baih aa,harin yynees hoishi darga nar nyyrschid bis baigaasai hemeen bodno.Gehdee Mongoliin menge ideh gesen zalillan hezee ch ene ylasaas arilahgyi ni medeej arai baga iddeg arga bna uu?....gehees bis?...manai Mongolchyyd sasintai chagt neg ynench sahyy baisan,bas chingis haanii yed gargyyn ynench baisan baih!!!tyynees bys ene Mongolchyyd yag eneederiinh sigee yadyyral nyyrelsen chagt mengenii hylgai deer doorgyi l baih baih aa!enyyniig hyleen zebseereh heregtei;;;gehdee zasag terd gai tyitger baga abchirch chaagyyraa hylgaigaa hiigeesei gesen zalbiral hat yabah ni zuitei met ee....................
Чи намын даргын албыг луйвараар авсаны чинь ур дунд ийм.болгосоыг ойлгл хулгайч минь .албан тушаалд ухэн хатан улайрч хэдэн балай болормоо булгантуяа амарзаяа гэсэн балай авгайчуулаар хол гар хийж врд тумнийг тэнэг гэж бодоо юу.
Бүү шаа. Занданшатар гэж хүүр төрд сонгуулиар орж ирж чадаагүй тул угаас Ерөнхий сайд болох боломжгүй.
Занданшатарыг лааз өшиглүүлж, гудамжинд гаргах ёстой гэж 2024 онд Монголын ард түмэн сонгуулиар шийдчихсэн байхад яах гэж ард түмний саналаас зөрсөн Ерөнхий сайдын томилгоо хийгээд байгаа новшнууд вэ.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА, Ц.АНАНДБАЗАР НАРЫН 253 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БЕНЗИНИЙ ШАХАА! 2016 оны арван хоёрдугаар сард Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэн томилогдсон байдаг. Ц.Анандбазарын лоббигоор “Сод монгол групп” ХХК-ийн Худалдаа эрхэлсэн дэд захирал, Эрдэнэт салбарын дарга Д.Үүрийнтуяаг Х.Бадамсүрэнгийн Санхүү, эдийн засаг хариуцсан зөвлөхөөр томилуулсан байна. Д.Үүрийнтуяаг 2019 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал болсноос хойш Ц.Анандбазарын “Сод Монгол групп” ХХК болон “Интер стандарт нефть” ХХК-ууд нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бензин, дизель түлш, тос, тослох материалын бүхий л том тендерүүдийг давуу эрхтэйгээр хуу хамж эхэлжээ.. 2024 он хүртэл таван жилийн хугацаанд Ц.Анандбазарын “Сод монгол групп” ХХК, “Интер стандарт нефть” ХХК-ууд нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас нийт 253 тэрбум төгрөгийн тендер авсан байдаг аж.
Тухайлбал, Ц.Анандбазарын “Сод Монгол групп” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас: 2019 онд 14.6 тэрбум 2020 онд 52.4 тэрбум 2021 онд 23.3 тэрбум 2022 онд 59.7 тэрбум 2023 онд 1.5 тэрбум 2024 онд 92.8 тэрбум төгрөгийн тендер буюу 244 тэрбум төгрөгийн тендер авчээ. Харин Ц.Анандбазарын “Интерстандарт нефть” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас : 2019 онд 141 сая 2020 онд 2.9 тэрбум 2021 онд 290 сая 2022 онд 200 сая 2023 онд 2.7 тэрбум төгрөгийн тендер 2024 онд 3.6 тэрбум төгрөгийн тендер буюу 9.8 тэрбум төгрөгийн тендер авсан байна. Ганцхан хүний халаасаар орсон гэхэд 253 тэрбум төгрөг хэтэрхий том тоо. Тиймээс ч АТГ-т шалгагдах ёстой тендерийн том хэрэг энэ мөн.