НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их Британи-Австралийн уул уурхайн аварга компани болох “Rio Tinto” Монголын Оюутолгойн зэс, алтны гүний уурхайн 7 тэрбум ам.долларын өргөтгөлтэй холбоотой асуудлыг нуун дарагдуулж, хөрөнгө оруулагчдыг хуурсан гэж тус компанийг буруутгаж буй маргааныг зохицуулахын тулд 138.75 тэрбум ам.долларын төлбөр төлөх тохиролцоог батлахад бэлэн байгаагаа АНУ-ын шүүгч лхагва гарагт мэдэгджээ.
"Rio Tinto" компани өмнө нь Монреалд төвтэй байсан Turquoise Hill Resources компанийн хувьцаа эзэмшигчидтэй зургаадугаар сард тохиролцоонд хүрсэн бөгөөд уг тохиролцоог Манхэттэнд байрладаг АНУ-ын дүүргийн шүүгч Льюис Лиман батлахыг хүлээж байгаа аж.
Лхагва гарагт болсон шүүх хурлын үеэр Лиман талуудын тохиролцоог батлахад бэлэн байгаагаа мэдэгдсэн боловч анхны хуваарилалтаас үлдсэн хөрөнгийг хувьцаа эзэмшигчид хэрхэн ашиглах төлөвлөгөөгөө хуулийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэхийг хүлээж байгаа тул одоогоор гарын үсэг зураагүй байна.
Rio Tinto компани урьдчилсан тохиролцоо хийхдээ буруу үйл ажиллагаа явуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй байна.
Нэхэмжлэгчид 2018 оны долоодугаар сараас 2019 оны долоодугаар сар хүртэлх хугацаанд Turquoise Hill компанийн хувьцаа эзэмшигчдэд учирсан хохирлыг нөхөн төлөхийг шаарджээ. Энэ үед Торонтогийн биржид бүртгэлтэй тус компанийн хувьцааны дийлэнх хэсгийг "Rio Tinto" эзэмшиж байжээ. Хувьцаа эзэмшигчдийг Чикагод төвтэй “Pentwater Capital Management” хөрөнгө оруулалтын сан төлөөлсөн байна. Есдүгээр сарын 10-ны өдөр гаргасан шүүхийн мэдэгдэлд Pentwater компани урьдчилан тохиролцсон хэмжээ нь шүүхэд нотолж чадах хохирлын 34-43 хувийг эзэлж байгаа бөгөөд шүүхийн маргаан үргэлжлэх эрсдэлийг харгалзан үзвэл зохистой гэж үзэж байгааг дурджээ. "Turquoise Hill" компани Оюутолгой уурхайн 66 хувийг эзэмшиж байсан юм. Тус уурхайн 34 хувийг Монголын засгийн газар эзэмшсэн хэвээр байна.
"Pentwater" компани нь Rio Tinto болон Turquoise Hill-ийг Оюутолгойн далд уурхайн зардал 1.2-1.9 тэрбум ам.доллароор хэтэрч, хугацаа 2.5 жилээр хойшилсон боловч хөрөнгө оруулагчдад худал мэдээлэл өгсөн гэж буруутгажээ.
"Rio Tinto" компани зардал 1.9 тэрбум ам.доллароор хэтэрч магадгүй тухай 2019 онд мэдэгдэж байсан ба нийт хөрөнгө оруулалтын хэмжээг 6.5-7.2 тэрбум ам.доллар болно гэж таамаглаж байжээ. Тус компани “Turquoise Hill Resources” компанийн үлдсэн 49 хувийн хувьцааг 2022 онд худалдан авснаар Монголын Оюутолгой зэс, алтны уурхайн 66 хувийг дангаараа эзэмших болсон юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 11 сарын 10,
2025

Сэтгэгдэл11
МОНГОЛЫГ НЭГ ӨДӨРТ 10 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ШУЛЖ БАЙГАА. БОЛЬЁ ОО. МОНГОЛЧУУД АА, УХААРААЧ!!!!!!!
амар юм болж байнадаа , америкийн шүүх "торгууль"-нэрээр 139сая$- завших юм байналдаа энэ бүх мөнгө чинь Монголын Баялагаас л өгнөшдээ,яах вэ энэ барууныханыг
34 хувиа өолимоор юм даа Ногдол ашиг хэзээ авна гэж өрөнд баригдах юм Эмч багш бүх хүний цалин нэмэх мөнгийг зээлийн өрөнд өгч байгаа
амар юм болж байнадаа , америкийн шүүх "торгууль"-нэрээр 139сая$- завших юм байналдаа энэ бүх мөнгө чинь Монголын Баялагаас л өгнөшдээ,яах вэ энэ барууныханыг
С.Баяр, Баярцогт нар маш их хэмжээний авлигал Оюутолгойгоос авсан. Бас Булгантуяа байна. Эд нарыг яаралтай баривчилж хөрөнгийг нь хураах ёстой.
РиоТинтогоос МАНАН-ын бүх хулгайч нар бүгдээрээ маш их хэмжээний авилгал авсан. Тэгээд оюутолгойн ордоо бэлэглэсэн.
амар юм болж байнадаа , америкийн шүүх "торгууль"-нэрээр 139сая$- завших юм байналдаа энэ бүх мөнгө чинь Монголын Баялагаас л өгнөшдээ,яах вэ энэ барууныханыг
амар юм болж байнадаа , америкийн шүүх "торгууль"-нэрээр 139сая$- завших юм байналдаа энэ бүх мөнгө чинь Монголын Баялагаас л өгнөшдээ,яах вэ энэ барууныханыг
Ядаж байхад амар юм болж байнадаа , америкийн шүүх "торгууль"-нэрээр 139сая$- завших юм байналдаа энэ бүх мөнгө чинь Монголын Баялагаас л өгнөшдээ,яах вэ энэ барууныханыг
140 тэрбум$-н маргаан бна дээ. 34 хувийн нь эзэмшдэг мангуу Монгол энэ их мөнгөнөөс төлөлцөнө дөө. Ямар вэ?
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ТООЦООЛОЛ: Монгол Улс Оюутолгойн гэрээг анх муу хийснээс шалтгаалсан хамгийн том хохирол нь : 1. Ашгаа хүртэх хугацаа хэдэн арван жилээр хойшлогдсон. 2. Ашиг орлогын ихэнх нь гадны хөрөнгө оруулагч талд үлдэж байгаа. 3. Монголын талын өр, зардал нэмэгдэж, 34% эзэмшлийн бодит өгөөж бараг тэгтэй тэнцүү болсон. 👉 Тэгэхээр “алдагдсан боломжийн өртөг”- өөр хэмжвэл Монгол улс хэдэн арван тэрбум ам. Долларын ашиг алдаж байна гэж дүгнэж болно.