sonin.mn
Өчигдөр буюу 1-р сарын 10-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Казахстаны Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад харилцааны сайд Треуберди нар утсаар ярьсан байна.
 
Энэ тухай мөн өдөр болсон  хэвлэлийн бага хурал дээр ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь: "Казахстаны өнө мөнхийн иж бүрэн стратегийн түншийн хувьд улс орных  нь ирээдүйн хувь заяатай холбоотой чухал цаг мөчид Казахстан улс тогтвортой байдлаа хадгалж, хүчирхийллийг таслан зогсооход нь тууштай дэмжлэг үзүүлэхэд Хятад улс бэлэн байгаагаа Ван И  сайд утсаар ярихдаа мэдэгдсэн" гэжээ.
 
Треубердитэй утсаар ярих үеэрээ Ван И мөн :  "Казахстаны үндэсний эмгэнэлийн өдрийг тохиолдуулан хүчирхийлэл, терроризмын эсрэг тэмцэлд амь насаа алдсан хууль сахиулах ажилтнуудад Хятад улс хүндэтгэл үзүүлж байгаа бөгөөд жирийн иргэд амь насаа алдсан явдалд гүнээ эмгэнэл илэрхийлж байна. Энэ цаг мөчид Хятадын Засгийн газар, ард түмэн Казахстаны Засгийн газар, ард түмэнтэй хамт байгаа бөгөөд Ерөнхийлөгч Токаевын хүчтэй удирдлага дор Казахстан улс амар амгалан, тогтвортой байдлаа бүрэн сэргээж, хүнд цагийг давж, улам уян хатан, хүчтэй байх болно гэдэгт итгэж байна" гэсэн байна .
 
 
С.Ренчин