Зэвсэгт хүчний ар талын байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ЗХЖШ-ын жагсаалын талбайд “Алтан намар” үзэсгэлэн худалдаа дэлгэгдлээ Тус үзэсгэлэн худалдаанд Зэвсэгт хүчний 310, 110, 186, 189, 234 дүгээр ангиуд өөрсдийн тарьж ургуулсан төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон туслах аж ахуйдаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ дээжээс авчирсан байв.

Тодруулбал, Зэвсэгт хүчний 310 дугаар анги өөрсдийн талхан цехдээ бэлтгэсэн төрөл бүрийн талх, нарийн боов эгнүүлсэн бол Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийнхан утсан загас, шарсан тооройгоороо олны нүдийг хужирлаж байлаа. Түүнчлэн анги бүр өөрсдийн аргаар бэлтгэсэн амтлаг ааруул цагаан идээ, төмс хүнсний ногоо болоод мах махан бүтээгдэхүүнийг өөр өөрсдийн асар майханд эгнүүлэн тавьсан байв. Мөн хөхүүрийн шинэхэн айраг, халуун хайлмаг, халуун чацарганаар орсон гарсан зочдыг дайлж алтан намрын үр шимийг хүн бүрд мэдрүүлж байв.

Мөн энэ үеэр ЗХЖШ-ын Материал, техникийн газраас энэ жилийн “Алтан намар” үзэсгэлэн худалдааны хүрээнд оролцож буй бүхий л офицер ахлагч, ажилтан алба хаагчдын дунд сугалаа явуулж ургац болон малын дээж болох хундан цагаан хонь, шуудай төмсийг нэг бус нэжгээд алба хаагчдад гардуулан өгсөн юм.
Энэ бүгд нь Зэвсэгт хүчний туслах аж ахуйн үр шим бөгөөд Зэвсэгт хүчний хэмжээнд туслах аж ахуйг үр ашигтай эрхлэн, цэргийн алба хаагчдын хүнсний хангалтыг тогтвортой, найдвартай эх үүсвэрээс хангах, туслах үйл ажиллагааны орлогыг бүрдүүлж, бие бүрэлдэхүүний нийгмийн хамгаалал, бэлэн байдал, бэлтгэлжилтийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх өргөн боломжтой гэдгийг харуулж буй юм.

Түүнчлэн Монгол орон даяар өрнөсөн энэ жилийн намрын ургац хураалтын ажилд Зэвсэгт хүчний 24 нэгтгэл, ангийн 1800 гаруй цэргийн алба хаагч оролцож, ард иргэдийнхээ хүнсний аюулгүй, найдвартай байдлыг хангахад дэмжлэг үзүүлсэн байна.
Сэтгэгдэл0
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тус компаниас 2019 онд зарлагдсан “Автомашины даатгал”, “Удирдлагын хариуцлагын даатгал”, “Эрүүл мэндийн даатгал”-ын тендер сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж давуу байдал бий болгож, улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд хахууль авсан байж болзошгүй" гэх гэмт хэргийн талаарх гомдлыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч, шалгаад 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, Нийслэлийн прокурорын газрын хяналтанд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын оффис, ажлын байр, гэрт нь прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж гэмт хэргийн ул мөр илэрсэн тул баривчилсан байна.
100 жилийн емне Монгол армигуй арын албагуй байж гэнээ..!Энэ улгерее цэцэрлэгийнхэнд зориулсан байхаа
Арын алба,холбоогүй арми Евро Азийг эзлэх боломжгүй. Ерөөсөө энэ орос суртал ухуулгаа одоо больцгоо.Армийн түүхтэй агуу үндэстэн Азийн цээжинд одоо ч амьд байгаа. Орос буриадуудын манийгаа хэдхэн тэмбүүтэй ядуу нүүдэлчид гэж ухуулж итгүүлдэг нь оюун санааны геноцид!