сонин mn

“Алтан бөмбөрцөг” наадмыг зохион байгуулдаг Холливудын Гадаадын хэвлэлийн холбооноос ёс зүйн суурь шинэчлэлийг шаардаж байна. Энэхүү наадам нь шагналын нэр хүндээрээ Оскарын дараа ордог. “Лос-Анжелес Таймс” сонин шагнал гардуулах ёслолд байгууллага хэрхэн ялгавартай ханддаг, ёс зүйгүй үйлдлүүдийг дэлгэснээр шүүмжлэл нээлттэй болсон. Нэр дэвшигчдийг тодорхойлдог 87 гишүүний бүрэлдэхүүнд өнгөт арьст төлөөлөгч байдаггүй аж. Нийтлэлийн дараа Холливудын 100 гаруй пиар компани гишүүнчлэлдээ өөрчлөлт оруулахгүй бол хамтран ажиллахгүй гэж сүрдүүлсэн байна.

Наадмыг илүү хүртээмжтэй болгохын тулд өнгөт арьст шүүгч элсүүлэх, гишүүнчлэлээ өргөжүүлэх, шагналын нууцлалын дүрмийг өөрчлөхийг шаарджээ. “Алтан бөмбөрцөг”-т таван удаа нэр дэвшиж байсан жүжигчин Скарлет Йоханссон тэргүүтэй кино салбарын алдартнууд дорвитой өөрчлөлт хийхгүй бол бойкотлохоо анхаарууллаа.

 

Тэрбээр “Кино ертөнц бэлгийн дарамттай тулгарч байсан. Хэдийгээр би саяхан “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болсон ч бахархаж чадахгүй байна. Холливуд суурь шинэчлэлд анхаарлаа хандуулах цаг болсон. Зарим дарамт шахалт жүжигчдийн урам зоригийг мохоодог” гэжээ. Үүний зэрэгцээ “Нетфликс” болон “Амазон” студиуд шинэчлэлийн төлөвлөгөөгөө танилцуултал хамтран ажиллахаас татгалзжээ. “Нетфликс” -ийн гүйцэтгэх захирал Тед Сарандос “Холливуд илүү утга учиртай өөрчлөлт хийх ёстой” гэжээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин