sonin.mn
НҮБ-ын мэргэжилтнүүд 4 сарын 15-нд хамтарсан мэдэгдэл гаргаж, Фукушимагийн цөмийн цахилгаан станцын хаягдал усыг далайд цутгахаар Японы Засгийн Газар шийдсэнд харамсаж буйгаа илэрхийлэхийн сацуу энэ нь Номхон далайн бүсийн сая буман хүмүүсийн амьдралыг нөлөөлж болзошгүйг анхааруулжээ.
НҮБ-ын хорт бодис, хүний эрхийн асуудал хариуцсан тусгай мэргэжилтэн Маркос Ореллана, НҮБ-ын хүнсний асуудал хариуцсан тусгай мэргэжилтэн Майкл Фахри, НҮБ-ын хүний эрх, хүрээлэн буй орчны асуудал хариуцсан тусгай мэргэжилтэн Дэвид Бойд нар уг хамтарсан мэдэгдэлдээ: "
 
Японы Засгийн Газрын энэ шийдвэр олон сая хүмүүсийн сэтгэлийг түгшээж байна.
 
Бохирдсон хэдэн сая тонн хаягдал усыг далайд цутгах нь олон хүний амь нас, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ. Японы Засгийн Газар цөмийн бохир усыг цэвэрлэсэн тул цацраг идэвхт бодисыг нэгэнт арилгасан гэж байгаа хэдий ч цөмийн хаягдмал усны цацраг идэвхт бодисын эрсдэлийг бүрэн устгаж чадаагүйг практик харуулсан. Мөн Японы Засгийн Газар цөмийн бохир усан дахь цацраг идэвхт бодисын аюул эрсдэлийг доогуур үнэлж байгаа нь хүн төрөлхтөн, байгаль орчинд дор хаяж 100 гаруй жилийн турш аюул учруулж мэднэ" гэсэн байна.
 
Г.Бямба