sonin.mn
ГААГА. /Ukrinform/. Европын Эмийн агентлаг (EMA) “AstraZeneca” компанийн коронавирусний вакцин хийсний дараа бүртгэгдсэн цусны бүлэгнэлийг ховор тохиолддог гаж нөлөөнүүдийн жагсаалтад оруулах ёстой гэж дүгнэжээ.
"Маш нарийн судалсний дараа бүртгэгдсэн цусны бүлэгнэлийн тохиолдлыг “AstraZeneca”-гийн вакцины маш ховор тохиолддог гаж нөлөөний жагсаалтад оруулах нь зүйтэй гэдэг дүгнэлтэд хүрлээ" гэж Европын Эмийн агентлагийн захирал Эмер Күүк лхагва гарагт Амстердамд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Тэрбээр вакцинжуулалт нь коронавирусийг даван туулах маш чухал хэрэгсэл бөгөөд ихэвчлэн 60-аас доош насны эмэгтэйчүүдэд цус бүлэгнэх тохиолдол бүртгэгдэж байгааг онцлов. Үүний зэрэгцээ вакцин хэрэглэсний ашиг тус нь гарч болзошгүй эрсдэлээс хамаагүй их байгааг батлан хэлжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг