sonin.mn
“Форбес” сэтгүүлийн гэрэл зурагчин Брэнна Уилсон Монголд хийсэн аяллаа тайлагнажээ.
 
Тэрбээр Монголын байгалийн өнгө төрх, хүмүүсийн амьдралын хэсгээс гэрэл зургийн хальснаа буулгаснаа нийтэд танилцуулсан байна.
 
Брэнна Уилсон алслагдсан нутаг орон, дэлхийн хамгийн адал явдалтай аялал байж болохуйц газрууд руу хүлгийн жолоо залдаг нэгэн юм. Тэр бүргэдийн анг үзэхийн тулд Монгол Алтайн нурууг зорьжээ. Энэ үеэр авсан зургаа Брэнна Уилсон нийтэлсэн бөгөөд уншигчдаас цөөнгүй хандалт авчээ. Тэрбээр ихэвчлэн ганцаараа аялж тухайн орны соёлыг нарийн судалдаг байна. 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин