Сүүлийн үед цахим орчинд Зүүн Өмнөд Азийн орнуудад “Өндөр цалинтай ажилд авна”, “Хямд зардлаар аялалд зуучилна” гэх хуурамч зар нийтлэгдэж байна.
Дээрх зар мэдээлэлд манай улсын иргэд итгэн Тайланд, Мьянмар, Камбож, Лаос зэрэг орнуудын хар тамхи, мансууруулах бодис, биеэ үнэлэлт, цахим луйврын чөлөөт бүс хууль бус наймааны гол зангилаа “Алтан гурвалжин”-ийн бүсэд зорчиж зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хараа хяналтад орж, гэмт хэрэгт өртөж хохирох тохиолдол нэмэгдэж байна.
Гэмт этгээдүүд нь хохирогчдын бичиг баримтуудыг хураан авч, тэдний зорчих эрхийг нь хязгаарлан хорьж, өрийн дарамтад оруулан хүч хэрэглэн айлган сүрдүүлэх замаар цэрэгжсэн хамгаалалт дор эрх ашгийг нь зөрчиж, хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийн золиос болгож байна. Хохирогчид нь бусдын хүчинд автан тус бүс нутагт шинээр хүн олж авчрах, зуучлах ажлыг гүйцэтгэж байгаа үйлдэл нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна.
Цагдаагийн байгууллагаас өөрийн улсын хохирогч иргэдийг эх оронд нь аюулгүй буцаан ирүүлэх чиглэлээр Гадаад харилцааны яамны Консулын газар, Тагнуулын ерөнхий газар, Хүйсийн тэгш эрх төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж энэ оны эхний таван сарын байдлаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 1, Мьянмарын Холбооны улсаас 13, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсаас 7 иргэнийг тус тус Монгол Улсад буцаан ирүүлэх ажлыг зохион байгуулсан.
Иргэд Та бүхэн олон нийтийн цахим сүлжээ болон танил, ойр дотны хүмүүсээс тавьсан “Гадаад улсад өндөр цалинтай ажлын байранд зуучлах” саналаас татгалзаж энэ төрлийн мэдээлэл, санал авсан тохиолдолд Эрүүгийн цагдаагийн албаны 51-262425 дугаарын утсанд мэдэгдэж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл0
Myanmar buyu Birm ulsad ochij ajillah zard itgene geheer bas arai l bainaa. Laos ntr ch geh shig. Maniasaa iluu garahgui amitad
Mongold hudulmuriin muljilug Bai had mongol doo mulj uulel dee.
Гадаад гэхээр диваажин ойлгодог болсон хөө, харамсалтай
Цалин өгнө гэж бодож явсан биеэ үнэлэгчид л дээ, гэвч эдгээр улсад очсон яашканууд маань тэнд зэвсэгт бүлэглэлүүд, мафийн эмэгтэй хангалтын хэсэгт чихэгдсэн Монгол хүүхнүүд аргагүйдэн, эсвэл өөр шалтгаанаар загнуулжээ
Balchimgyi yum hiij gadaadad garch bolohgyi syy,ta nar mini gadaadiin hyyli erhiig saitar medsenii yndsen deer garch bai!!!!!!!!neg amidrah nasaa hariin sorond engeryylbel haramsaad barsgyi syy!!!!!ter har tamhi byy oirt!!!!byy sabaagyit!!!!!!!
Мөнгө олохын тулд сайн дураараа биеэ үнэлж байгаа хүмүүсийг албадан авчирч ашиг орлогогүй болгодог нь яаж байгаа юм бол.Тэд амар хялбараар мөнгө олох аргад мэргэшсэн иргэд болохоор энд ирээд ажил хийнэ гэж байхгүйг мэдэхгүй байгаа юм байх даа. Ажил хийхнгүй болохоор ар гэртээ бөөн зарлага болно доо. Нилээд хэд нь ДОХ той байгаа. Тэрийгээ тараагаад гай болно. Их уршигтай үйлдэл болж.Нэгэнт аваад ирсэн юм одоо яая гэх вэ дээ. Тэр хүний эрх ярьдаг хүмүүүст хариуцуулах нь зөв. Өөрсдөө тэжээнэ биз.
Мөн ч гэнэн хонгорууд байхым даа, хэлэх үг ч олдохгүй, ер нь их тэнэг хүмүүс юмаа. Ертөнцийн нөгөө хязгаарт юу бодож очиж яаж ийм ядуу оронд баяжина гэж боддог байнаа көөркийс. Бэлтэс мөрөнд бүтэн Хөвсгөл аймгаараа мөнгөө шулуулна... бас л эротик өгүүлэл шигээ
Baahan yashkanuud ireh ni.
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ хэзээ ч олохгуй гэж УИХ гээч хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!
Зүүн өмнөд азийн орнуудын ард түмэн нь харх мэлхий могой матар шавьжаар хооллодог ядуу буурай орнууд шдээ.