“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Монгол цэргийн өдрийг тохиолдуулан цэргийн ухааны доктор, тэргүүн ахлагч Ц.Оюунчимэгийг урьж, ярилцлаа.
“Иргэдийн шударга шүүх” Төрийн бус байгууллагаас “Шударга, эх оронч УИХ-ын 126 гишүүнийг бид дэмжинэ” уриа бүхий “Club 126” төсөл санаачлан, нээлтээ зохион байгуулав.
Гэхдээ аливаа улс орон бүү хэл бүлэг фракц, айл гэр хүртэл өөрийн гэсэн тэргүүнтэй, манлайлагчтай байдаг учраас яг энэ цаг мөчид бид ямар эмэгтэйчүүдээ лидер хэмээн цоллож, шийдвэр гаргах түвшинд дэмжих вэ гэдэг нь бас л тулгамдсан асуудал болсон. Нөгөө талаар манай улс жендерийн эрх тэгш байдалд ихээхэн анхаарч, улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, нэмэгдүүлэх болсон учраас хөндөхгүй байхын аргагүй асуудал юм. Тиймээс энэ цагийн лидер гэж нэрлэж болохоор хэдэн эмэгтэйг дурдах гээд үзье.
Сүүлийн үед Зүүн бүс (Дорнод, Сүхбаатар, Хэнтий)-ийг хөгжүүлэх, төмөр замын Зүүн коридорын талаар нэлээд ярьж, бичиж байна. Үүнтэй холбоотойгоор Эрээнцав-Чойбалсангийн төмөр хэзээ, хэрхэн баригдсан зэргийг сонирхон интернэт орж, ганц нэг ном үзсэн чинь тун сонин түүх олж мэдэв. Дорнод аймагт манай улсын хамгийн анхны өргөн төмөр замыг барьж ашиглаж эхэлсэн төдийгүй тус аймаг хамгийн урт нарийн төмөр замтай байжээ. Ингээд өөрийн олж мэдсэнээ хуваалцмаар санагдаад үүнийг бичив.
Харьковт цэргийн нэгдсэн дээд сургуульд суралцаж, эх орондоо эр цэргийн алба хааж явсан цэргийн мэргэжилтэйн хувьд Орос-Украины энэ дайн ОХУ-ын нутаг дэвсгэрт шилжин орж ирсэн тухай гадаад сайтуудад бичсэнээс орчуулж монголчууддаа хүргэсэн. Одоо орос хэл дээр түгсэн Википедиагаас түүвэрлэн хэн нь хэн бэ гэдэг үнэнийг дэлгэе.
Бүсгүй хүн бүр залуухан, үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг. Харин бүсгүйчүүдийн энэ хүслийг нүүр будалтын "Залуухан харагдах нууц техник"-тэй хослуулж, гэрэл зурагт хар цагаанаар мөнхөлж үлдээнэ гэдэг хаа хаанаа өндөр ур чадвар шаардсан ажил. Тиймээс “Монгол бүсгүй” хөрөг зургийн үзэсгэлэнг санаачлагч, “Os Make Up Studio”-ийн захирал, артист Г.Отгонсүрэнтэй цөөн хором ярилцлаа.
Үндсэн хууль тогтоогчдын холбооноос намуудын мөрийн хөтөлбөрт өгөх ард түмний саналын талаар мэдээлэл хийлээ.
“Эрх чөлөө төв”-өөс дампуурсан төрийн завхрал сэдвээр мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Монгол орон даяар өрнөж байгаа “Бүтэн Ардчилал” мөрийн хөтөлбөрт бүх гишүүдээс санал авах хэлэлцүүлэг, зудын гамшигт нэрвэгдсэн иргэддээ туслахаар санаачлан хэрэгжүүлж буй “Амь нэгтэй Монголчууд” аяны талаар УИХ-ын гишүүн Цэвэгдоржийн Туваанаар ахлуулсан баг, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж нар мэдээлэл хийлээ.
Сонгуульд бараг бэлэн болжээ. Яг одоо “ам авч” байна. Яг бөхийнх шиг. Сонгуульд өрсөлдөх хүмүүсээ сонгож авна, тэднийгээ аль аль аль тойрогт зоох, намын жагсаалтын хэд дүгээрт жагсаах, нөгөө намын хэн хэнтэй тулгах, хэн хэнээс зайлсхийх, жижиг намуудаас хэдэн хүн оруулах, “гомдсон” хүмүүст албан тушаал амлах, үүнтэй холбоотой мөнгө төгрөгний асуудал гээд “хийх ажил” тун их. Сонгуулийн яг энэ хэсгийг манайхан бараг мэддэггүй. Энэ тухай товч өгүүлсү…
Ер нь бол ингэхгүйгээр Баялгийн сан бүрдэхгүй. “Өрөм”-өө тэдэнд үлдээж “хусам”-аар нь Баялгийн сан байгуулах гэвэл бүтэхгүй.
Харьковт цэргийн нэгдсэн дээд сургуульд суралцаж, эх орондоо эр цэргийн алба хааж явсан цэргийн мэргэжилтэйн хувьд Орос-Украины энэ дайн ОХУ-ын нутаг дэвсгэрт шилжин орж ирсэн тухай https://nv.ua/world/countries/ сайтад өчигдөр орой бичсэнийг орчуулж монголчууддаа үнэнийг мэдээлье.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан, МАН-ын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдалтай ярилцлаа.
Монгол Улсын "Хаан шатар" компани бүтээгдэхүүнийхээ дээж "Нөхөрлөл" сэдэвт их гарын шатрыг АНУ-ын Миссури мужийн Сэйнт Льюс хот дахь "Дэлхийн шатрын алдрын танхим" музей(The World Chess Hall of Fame)-д бэлэглэх ёслол 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр боллоо.
Улаанбаатар хотод үүссэн халиа тошинг арилгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажил болон мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл өглөө. Энэ чиглэлээр арга хэмжээ хэрэгжүүлэх 17 байгууллага бүхий Шуурхай бүлэг байгуулагдан, ажиллаж буй.