“Алтайн хүдэр”-ийн Р.Базарыг энэ сарын 15-нд ноцтой “тайлбар”-тайгаар баривчилсан. Эх сурвалжууд “…Нэр бүхий улстөрчдийн сонгуульд зориулж, хууль бусаар санхүүжүүлсэн, мөнгө угаасан үндэслэлээр баривчилсан” гэж мэдээлсэн.
Манай улсын нэг малчин айл сард 2.1 сая төгрөгийн зардал гаргаж, 1.5 сая төгрөгийн орлого олж, 600 мянган төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд энэ байдлаар цаашид улам ядуурдаг нөхцөл бий болсныг МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан удаа дараа ярьж, энэ байдлаас гарахад хууль эрх зүйн орчныг зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэж үзсэн юм.
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайг иргэдийн саналд үндэслэн 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай бүхий олон нийтийн соёл амралтын хүрээлэн болгон тохижуулж байна. Одоогийн байдлаар хатуу дэд бүтцийн ажил дуусах шатандаа орж, цэцэрлэгжүүлэлт, тохижилт үргэлжилж байгаа юм.
Британи, Франц, Испани, Португал, Нидерланд орнууд хэрхэн далайг эзэмшиж, далайн чанад дахь Африк, Америк, Азийн орнуудын хэрхэн эзэлж колоничилж байсныг дэлхий нийт сайн мэднэ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа дэлхий даяар колоничлол устсан. Гэхдээ орчин үед манай хойд хөрш болон өмнөд хөршид колоничлол устаагүй, амь бөхтэй оршиж байгаа гэдгийг дэлхий нийт тийм сайн мэдэхгүй. Энэ удаа би хуурай газрын колоничлол буюу Орос Зөвлөлтийн колоничлолын тухай товчхон өгүүлье.
Дээхнэ дээ. “Орос Европын гүрэн болоход 150 жил хэрэгтэй гэв үү?” гэсэн гарчгаар оросын голдуу эх сурвалжид түшиглээд нэгэн өгүүлэл бичсэн. Бас саяхандаа. СССР нь явж явж гаатай бохь, жинсэн өмдөнд сөхрөөд уначихсан гээд өмнө бичсэнээ сэргээгээд тавьчихсан. Уншаад ойлгох биш, тэгээд ч юун тухай бичсэн нь чухал биш, хэн бичсэн нь чухал монгол уншигчдын хувьд Орос ба Зөвлөлтийг цээжээрээ хамгаалж өмгөөлөх «сэтгэхүйн шуурга» дэгдэж, золтой л намайг золигт гаргачихаагүй.
Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагт Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Б.Ган-Очир, Увс аймгийн Ардчилсан намын дарга, Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн, Ардчилсан Залуучуудын Холбооны гишүүдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг ирэх зургадугаар сарын 1-нээс 3.5 сая төгрөг болохоо хэлсэн. Үүнийг ХҮН-ынхан өчигдрөөс эсэргүүцэж эхлээд байгаа юм.
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгний хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар ерөнхийдөө өөрийн түвшний мэдлэгтэй, энгийн иргэдийг бодвол энэ сэдвийг гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлж байна. Энэ удаа Александр Лукашенкогийн ярьснаас жишээлээд Беларусийн армийн тухай хэдэн мөр хөрвүүлж танилцуулъя.
Хоттой малаа авч үлдэхийн тулд халаасан дахь хамгаа барсан малчид “Ноолуурын үнэ өсөөсэй” гэж битүүхэн дотроо залбирч буйгаа учирлаж байна. Гэвч аймгаас нь шалтгаалан ноолуурын үнэ харилцан адилгүй байгаа аж. Байгаль цаг уурын онцлогоос хамаарч өдийд зүүн аймгийнхан ямаагаа самнаж эхэлдэг. Тэгвэл Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт ноолуурын ханш ямар байгаа талаар сурвалжиллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2023 оны төгсгөлд нийтийн тээврийн жолооч нарын цалинг 1000 ам.доллар болгоно гэж мэдэгдсэн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас НИТХ-д 2024 оны төсөвт тодотгол хийх тогтоол өргөн барьж, нийтийн тээврийн жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгохыг батлуулсан.
Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга асан Санжаагийн Баяр өөрийн цахим талбартаа нэгэн ноцтой зүйлийг бичжээ.
Намууд ба хамууд
Ерөнхийлөгчийн нэрийг барьсан, МАН-д нэгхэн жилийн өмнө элссэн залуу гэнэт хүмүүсийн хэлдгээр "тооноор орж ирэн" Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнөөс дуугарч, хаа сайгүй "пид пид үсэрч явах болов."
Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийг томсгосон тойргоор явуулахаар шийдвэрлэсний дагуу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийг нэг (6 дугаар) тойрог болгож энэ гурван аймгийг эдийн засгийн Зүүн бүс болгох талаар яригдах боллоо. Хэрэв газрын зураг харах юм бол энэ гурван аймаг газар нутгийн хувьд ерөнхийдөө дээр үеийн Сэцэн хан аймагтай давхцаж байгаа тул тус аймгийн үүсэл хөгжлийн түүхийн талаар сонирхож мэдсэн зүйлээ хуваалцъя гэж бодлоо.
Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (СВО) бүтэн 2 жил 2 сар руугаа (782 өдөр шөнө) ойртож байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдom ТВ, unian.net сайтын байлдааны мэдээ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, украины урвагч коллаборант Олег Царев, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын ярилцлагаас орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.