Парист болсон Украины дайны асуудлаар Европын удирдагчдын уулзалтын үед Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны хийсэн мэдэгдэл Орос-Украины дайны явцад шинэ үе шат нээж болзошгүй гэсэн дохиог дэлхий нийтэд өглөө.[1] 2024 оны 2 дугаар сарын 26-27-нд болсон уг уулзалт дээр Макроны хийсэн мэдэгдлийг хураангуйлбал: “Украин дахь дайнд Орос улс ялах ёсгүй. Үүний тулд бидний зүгээс тусламжаа нэмэх, мөн өрнөж болзошгүй бүх хувилбарыг тооцож нээлттэй үлдээнэ.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга Монголын улс төр, тэр дундаа АН-ын сонгуулийн “эрх мэдэл”-ийг маш нөлөөтэйгээр хуваалцаж байгаа гэдэг. Тэгвэл тэрбээр УИХ-ын сонгууль дөхсөн энэ үед буюу ойрын хугацаанд Москвад айлчлах бололтой.
"Украин ялагдвал яах вэ?" Улам илүү их мөнгө, зэвсэг илгээ гэж Өрнөдийн холбоотнуудаа загнах дуртай хүмүүс нэгэн цагт яг ингэж асуун тулган шаарддаг байлаа. Энэ асуулт нь таамаглал маягийн шаардлага байснаа, гэнэтийн эгзэгтэй өөрчлөлтийн эхэн үе шат шиг болж байна. Дайн хэдэн сар үргэлжилсэний эцэст Оросыг хил рүүгээ түлхэж, Владимир Путиныг доош нь хийх учиртай байсан Украины сөрөг довтолгооны өнгөрсөн жилийн их найдвар унтарлаа.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөнө, ингэхдээ УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Б.Энхбаяртай нэг тойрогт өрсөлдөнө хэмээн зарласан билээ.
Эрх чөлөөт, ардчилсан улс орнууд Умард Атлантын гэрээний байгууллагын (товчилсон нэр нь НАТО) 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.
Тун удахгүй гуравхан сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Улс орноо зөв удирдан чиглүүлэх, хөгжүүлэх удирдагчаа бид хэдэн 10 жил дарааллан хоосон том амлалтад хууртаж, хариуцлаггүй, бодлоггүй сонголтуудыг хийж ирсэн гашуун түүхтэй. Энэ удаад ирээдүйн хувь заяагаа шийдэх сонголтоо хариуцлагтай, ухаалгаар зөв л хийхгүй бол Монголын ирээдүй бүрхэг байгааг хүн бүр харж байгаа байх.
Өчигдөр zarig.mn сайтын сэтгүүлч А.Адьяамаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг Төрийн ордноос гарах гэж байхад нь даган гүйж, ярилцсан нь нийгмийн сүлжээнд ихээхэн тархсан билээ.
УИХ-ын 2024 оны сонгууль хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-д нэр дэвших сонирхолтой хүмүүс ч эхнээсээ тодорч эхэлсэн.
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгний хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар ерөнхийдөө өөрийн түвшний мэдлэгтэй, энгийн иргэдийг бодвол энэ сэдвийг гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлж байна. Энэ удаа ОХУ-ын зэвсэгт хүчний явуулж буй хоёр жилийн дайнд дүгнэлт хийсэн оросын сэтгүүлч Илья Яшины “Война Путина. Два года. Три главных итога” нэвтрүүлэг, мөн Украины ТВ-ээр нэвтрүүлсэн “Как распадаются империи? 4 фатальные ошибки” гэдэг нэвтрүүлгээс товчлон орчуулж сонирхуулъя. Орос, украинчууд өөрсдөө ингэж дүгнэж байна.
Ардчилсан намын 4/11 мэдээллийн цаг болж, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны Тамгын газрын дарга С.Батзаяа, НИТХ-ын төлөөлөгч, АЭХ-ны дэд ерөнхийлөгч Д.Энхтуяа нар оролцов.
“Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллага улс орнуудын авлигын түвшнийг хэмжиж үр дүнг зарладаг. 2023 оны тайланд 180 улсыг судалгаандаа хамруулснаас Монгол улс дахин байр ухарч 121-д үнэлэгджээ.
Бид XXI зуунтай золгоод байгаа ч улс төрд жендэрийн тэгш бус байдал ноёлсон хэвээр. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү олон тоогоор сонгуульд санал өгч оролцож байгаа ч эрх мэдлийн хувьд хол хоцорсон. Үүнээс болж олон эрх ашгийн төлөөлөл бүрдэхгүй, нэг хэсэг нь боломжоо алдсаар буй. Тэгвэл өнгөрсөн 30 жилийн алдаагаа засах боломж бүхий туршилтын сонгуулийн өмнө бид тулж ирээд байна.
Монголын Хүний Төлөө Намын дарга Х.Бат-Ялалт, БНН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Зоригоо тэргүүтэй хэсэг иргэд мэдээлэл хийн, “STOP LYING” уриатай Сонгогчдын Анхдугаар чуулган зохион байгуулах болсноо зарлалаа.
Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын Дарга Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын зөрчил, сөргөлдөөн олон нийтийн анхаарлыг татаж буй.
Оюун-Эрдэнээ чиний эвлүүлсэн рекламыг би сая харлаа. Чи их сандарч байгаа юм байна. Надтай нүүр тулахаараа дүү чинь больё гэх нь холгүй байдаг. Надаас бусад нь чамд аюул гэж харагдахаа больжээ.