Вьетнам улсын Данан хотод пара таеквондогийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-20-нд болж байгаа бөгөөд Монголын тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ.
АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болж байна.
Спортын төв ордны өргөтгөлд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн Ачааллын дараах нөхөн сэргээх эмчилгээний хэсгийн нээлтийн ёслол болов.
НЗДТГ-аас 2014 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 9 хоног үлдлээ. Марафон гүйлтийн үеэр сайн дурын ажилтнуудыг дайчлан ажиллуулдаг олон улсын жишгийг мөрддөг билээ.
"Парис 2024" Олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг Олон улсын хүндийг өргөлтийн холбоо урьдчилсан байдлаар зарлалаа.
“Парис-2024” олимпын наадам айсуй. Дэлхийн өнцөг булан бүрд олимпын эрх олгох тэмцээнүүд үргэлжилж байна. Одоогийн байдлаар Монгол Улсаас 15 тамирчин эрх аваад байгаа. Тэднээс энэ удаад байт харвааны төрөлд олимпын эрхээ өвөртөлсөн Б.Отгонболдын тухай “Амжилтын эзэн” буландаа онцолж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гавьяат тамирчин, Дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
"Парис 2024" Олимпын бамбар нь өлгий нутаг Эллада орноороо буухиалж, улмаар түүхэн алдарт “Белем” далбаат хөлөг онгоцоор газар дундын тэнгисийг гатлан, Марсель хотоос Франц дахь аяллаа эхлүүллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 64 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Олон улсын хүүхдийн спортын X наадмыг зохион байгуулахаар тогтсон билээ.
Туркийн Станбул хотноо чөлөөт бөхийн Олимпын эрхийн төлөөх сүүлчийн тэмцээн болж өндөрлөв. Тэмцээнд 🇲🇳Монголын 7 тамирчин ур чадвараа сорьсноос Б.Хулан, Э.Даваанасан, Т.Тулга нар “Парис 2024” Олимпын наадмын эрхээ хүртлээ.
Азийн 45 улс орны Үндэсний олимпын хороодын төлөөлөл, Олон улсын олимпын хорооны төлөөлөл болон ирэх 2025, 2026 онуудад болох өвөл, зуны Азийн наадмуудыг Зохион байгуулах хорооны төлөөлөл оролцсон АОЗ-ын Ерөнхий ассамблей Тайланд улсын Бангкок хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Бүгд Найрамдах Перу улсын нийслэл Лима хотноо болсон 2024 оны Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын ангиллын 3 төрөлд түрүүлж дэлхийн аварга болсон 7 настай шатарчин Н.Аз-Эрдэнэ охинд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан баяр хүргэлээ.
Монголын авто спорт, мото сонирхогчдын хамгийн том наадам “Power Expo Festival 2024” 12 дахь жилдээ, Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай Олон Улсын Худалдаа Логистикийн төвд эхэллээ.
Тайланд улсын Паттаяа хотод ᠋пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 5-11-ний өдрүүдэд болж байна.