Монгол Улсын олимпийн медалийн буухиаг таслалгүй, ард түмнийхээ итгэлийг дааж сэтгэлийг хураан Парисын олимпоос мөнгөн медаль хүртсэн Бавуудоржийн Баасанхүү дүүдээ баярлалаа. Чи алтан соёмбот төрийн далбаагаа Парисын тэнгэрт мандуулж чадсан Монгол үндэстний баатар боллоо. Бөхдөө хайртай Монголчуудын баяр цэнгэл, сэтгэлийн тайтгарал, энэ олимпоос гялтаах амжилт, цор ганц медалийг дүү минь чи авчирлаа. Гайхамшигтай. Энэ амжилтаараа жиндээ дэлхийн чансааг тэргүүлээд эхэлж буй. 2024 онд чи Монгол Улсын аварга, Ази тивийн аварга, Дэлхийн аварга, Олимпийн мөнгөн медальтан боллоо. 2024 он чинийх байлаа. Дахин дахин баярлалаа.
Баасанхүү дүүдээ захих хэдэн үг байна.
Олон түмний магтаал, шагналд дарагдаж байгаа нь зүй ёсны хэрэг. Амжилтаа үнэлүүлэх нь гарцаагүй. Хөдөлмөрлөсөн хүнд амжилт ирнэ. Амжилтын үр шимээ хүртэх нь ч зөв. Хар цагаан хэл дагах нь ойлгомжтой. Тэр бүхнийг хөнгөхөн даваад гараарай. Магтаал, хүндэтгэлд живэж уруудахгүй гэдэгт чинь итгэж байна. Бэлтгэл, формоо битгий алдаарай. Энэ амжилт чиний жүдогийн замналын эхлэл гэж бодоорой. Лос Анжелесийн олимпод одооноос бэлтгэж эхлээрэй.
Чамд Монголын жүдогийн түүхэнд дэлхийн хошой аварга, дэлхийн 3 удаагийн аварга болох, цаашлаад жүдогийн төдийгүй Монголын спортын түүхэнд анхны эмэгтэй “олимпийн аварга” болох ирээдүй, нөхцөл, боломж, ур чадвар, сэтгэл зүй бүрэн байна. Энэ түүхэн хувь заяаг алдаж болохгүй.Аргентин улсын жүдочин, чиний жингийн домог Паула Парето эгчээсээ үлгэр жишээ аваарай.
Паула 2008 оны Бээжингийн олимпоос мөнгөн медаль хүртсэн ч олимпийн аварга болох хүсэл мөрөөдөлдөө 2016 оны Риогийн олимпоор хүрсэн байдаг. Мөрөөдөлдөө хүрэхэд Паула 30 настай байв. Энэ хүртэлх 8 жилийн хугацаанд тэрээр жин, бэлтгэл, формоо хадгалж, бэлтгэлээ дээд зэргээр базаан дэлхийн аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, тивийнхээ аваргадаа 6 удаа түрүүлсэн. Зодог тайлсан Паула жүдогийн олон улсын тэмцээнд ирж таарвал түүнтэй зорьж ярилцаад үзэх хэрэгтэй. Эерэг энерги авна. Гоё дурсамж ч болно. Дэлхийтэй ойр яваарай миний дүү.Өөрийгөө ялан дийлээрэй. Чамайг дэлхийн өрсөлдөгчид бүгдээрээ судалж буй. Тиймээс мэх, тактикаа олон талтай болгоорой. Энэ тал дээр Хашбаатарын Цагаанбаатар ахаасаа мэргэжлийн үг сонсоорой. Цагаанбаатар 2008 оны Бээжингийн олимпийн бүтэлгүйтэлд маш зөв дүгнэлт хийж, барилдааны тактикаа эрс өөрчилж, мэхний олон талт хувилбар хөгжүүлснээр 2009 онд Дэлхийн аварга цол, 2010 онд Дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж байлаа. Хагас финалд шүүлтийн илт луйвар орчихсоноос биш Цагаанбаатар бол дэлхийн хошой аварга хүн юм шүү. 2009-2010 оны Хашбаатарын Цагаанбаатар бол дэлхийд шуугиулж байсан. Шижирээгийн онцолдгоор “аюумшигтай” Цагаанбаатар байлаа. Монголын жүдогийн ирээдүйн төлөө академи байгуулан зүтгэж байгаа Цагаанаа чиний барилдаан бүрт дүн шинжилгээ хийсэн, цэгнэсэн, дүгнэсэн л суугаа.
Орон орны жүдочдын онцлог, сэтгэл зүй, тэдэнтэй хэрхэн барилдвал зохих мэдлэг туршлагыг маш сайн мэдэх, зөвлөж чадах хүн бол Цагаанбаатар. Хөлс хөдөлмөрийн үнэ цэнэ номыг нь унших хэрэгтэй. Бэлтгэлээ таслахгүй гээд шинэ оны босгон дээр өглөө эрт Спортын ордны хаалгыг нүдэж гүйцэтгүүлж явсан Цагаанбаатарын түүх бий юм шүү.
Монголын спортын ах, эгч нарынхаа алдаанаас суралцаарай. Олимпийн аваргуудын минь хувь заяа яаж хэрхсэнийг хэлүүлэлтгүй санах. Тухайлбал, Бадар-Ууган. Тэрээр Бээжингийн олимпод яаж тасархай түрүүлж алтан медаль хүртлээ. Мексик, Ирланд, Ботсвана, Молдавын боксчдыг сөхрүүлж, финалд Кубын боксчныг илт илүүрхэж байв шүү. Одоо ч тодхон санаж байна. Тухайн үед Олон улсын боксын мэргэжлийн хүрээнд Монголын Бадар-Ууган (-54), Украйны Ломаченко (-57) нарын хоорондын тулааныг үзэх юмсан гэсэн яриа, хэлэлцүүлэг өрнөж байсныг тод санаж байна. Олимпод алтан медаль хүртсэн жин жингийн аваргууд дундаас шалгаруулж өргөмжилдөг нэр хүндтэй Баркерын цомыг Ломаченко хүртсэн бол Олон улсын боксын холбооны 2008 оны дэлхийн шилдэг боксчны шагналыг Бадар-Ууган авч байсан.
Олон улсын боксын холбоо жингийн өөрчлөлт хийж (-56) жинг гаргаж ирсэн нь Бадар-Ууган Ломаченко нарын тулааныг үзэх олон нийтийн хүслийг харгалзсан юм болов уу гэж хүртэл боддог байлаа. Бадар-Ууган олимпийн алтан медаль хүртсэн амжилтаа хадгалж үргэлжлүүлж чадаагүй. Түүнийг урьсан найр наадам, хүлээн авалт 2008 он дуустал тасраагүй гэдэг.
Тэрээр формоо нэгэнт алдаад жин ихээр нэмсэн нь ТВ-ээр харагддаг байлаа. Боксын спортдоо эргэн ирэх оролдлого хийгээд Казакстаны олон улсын тэмцээнд ялагдсан, улмаар зодог тайлсан. Бэртэл гэмтэл байсан ч зодог тайлахад хүргэсэн шалтгаан мөн эсэхэд ганц Бадар-Ууган өөртөө хариулах байх даа. Хүн өөрийгөө хуурч чаддаггүй гэдэг. Бадар-Ууган боксоо орхиж захиргааны даргын ажилд шилжсэн бол Ломаченко Лондонгийн олимпод дахин түрүүлж, тэр хооронд дэлхийд 2 түрүүлж домог болсон юм. Олимп, дэлхийн хошой аварга Ломаченко мэргэжлийн боксод шуугиулж явсныг сонирхогчид андахгүй. Харин Бадар-Ууган маань Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хэрүүлтэй, шуугиантайхан гүйцэтгэж сууна. Хатуу ч гэсэн үнэн бий. Монголын боксын эрэгтэй баг олимпод тасралтгүй оролцож ирсэн түүхэн буухиа энэ олимпоор таслагдлаа.
Өөрөө олимпийн аварга болсон спортын төрлийнхөө хөгжилд анхаарч чадаагүй хүн бусад спортын төрлийн хөгжилд, олимпизмын үзэл санаанд манлайлах уу? Энэ өөр сэдэв тул ингээд орхиё.
Баасанхүү дүү минь ухаантай байгаарай. Спорт залуу насны үйл хэрэг юм шүү. Ирэх 4 жил формоо өндөрт хадгалж, Монгол тамирчдын хүрээгүй оргилыг эзэлж домог болоорой. Өглөө бүр сана, өөртөө байнга хэл. Олимпод сэтгэл зүйчгүй, хоол зүйчгүй явсан, харин онлайнаар холбогдож байсан тухай чиний ярилцлагыг дэргэдээс хэн нэгэн “хөөе” хэмээн зогсоож буй, чи хэсэг балмагдаж байгаа бичлэг ч явж байна. Дарамт шахалтыг хөнгөхөн өнгөрөө. Сэтгэлээ амар тайван байлга. Олимпод медаль хүртээд булган сүүлгүй тухай олхиогүй үгс ч гарч буй. Инээгээд хүлээж ав. Олон түмэн сайнтай, муутайгаа байж бүрддэг юм. Өөртөө шинэ зорилго тавь, өндөр хүсэл эрмэлзэл үүсгэ, хичээ, зүтгэ, ял, мөрөөдөлдөө хүр. Лос Анжелесийн олимпийн тэнгэрт Монгол төрийн далбаагаа өндөрт мандуулж,төрийн дууллаа эгшиглүүл. Америкийн Монголчууд жүдогийн ордныг дүүргэж таарна. Ордон даяар Монгол Монгол гэж цуурайтна, төрийн дууллаа дагаж дуулна. Тэр гайхамшигтай орчныг одоо төсөөлөөд урагшаа хичээ. Бэлтгэлээ эрчимжүүл. Чи чадна. Өөртөө итгэ. Олимпийн аварга, дэлхийн хошой аварга Бавуудоржийн Баасанхүүг хармаар байна. Амжилт хүсье.
Б.Батбаатар
Сэтгэгдэл54
Тиймээ. Дэлхийн хошой аврага, олимпын аврага Баасанхүүг харъяа
Баасанхүү дүүдээ захихад хүүхэд шиг хэрэгтэй юм үгүй. Формоо хадгал ч гэх шиг. Энэ залуу бид хоёр хэзээ ч хүүхэд гаргахгүй, хүссэн үедээ хүүхэд хийчихнэ. Харин эмэгтэй хүнд наснй эцэст хүүхэд аминд орно шүү. Шагнал медал чамайг тэтгэхгүй,сэтгэлийг чинь дэвтээхгүй. Энэ мэт амьдрал мэдэхгүй хүмүүсийн үгийг чи тоохчгүй байх.
Харин тийм шүү олимпын аварга , дэлхийн хошой аварга Бавуудоржийн Баасанхүүг хармаар байна
Бас нэг Хурц гуай гарах нь ээ. Зөв л дөө.........!
Bas neg Bagabandi geech
Хатан цагаан далай ээждэээ залбирч, мөнх хөх тэнгрийнхээ хүчинд шүтэж яваарай цоглог охин минь.
saihan syrgamjtai tyyhen egyylel bichsend bayarlalaa,Baasanhyy dyy mini chamd erdee l hyychin beltgel chini erdee l jiriin baij baigaa chini chyhal,ylam byr hicheegeerei!!!!!ene bol olon ,tymenii heleh yg syy,Bid ch gesen Pranzaas chinii tyhai syy chaigaa erhgeed l syyj bailaa...iimees hicheegeerei.
4 жилд юм их өөрчлөгдөнөө яагаачгүй бхад дарамт шиг юм захиад яахав өөр хүн ч гараад ирнэ
Тийм шүү! Амжилт хүсье!!!
баасанхүү чадахгүй ээ, чац богинотой биеийн хөгжил дорой цаашдаа бүтэхгүй юм бна лээ
Эргүүт, жүдо чинь л "сул дорой"-чуудад зориулагдсан биеэ хамгаалах урлаг , ухаан,хурд, хараа - чухал , хүч чадал-нэмэлт, байвал сайн ,байхгүй байсан ч болно-бас л сайн.
баасанхүүд сугалаа маш сайхан таарсан ш дээ. дэлхийнТэгээгүй бол бас л том асуудал үүсэх бсан. шилдгүүд нь бүгд ,нөгөө шведийн 18 наст гээд, нөгөө зоонд орчихсон. яг энэ зуны европын аваргын хөлбөмбөг шиг. бүх шилдгүүд нь нөгөө зоонд ороод английн баг үлгэн салган явсаар бгаад финалд үлдсэн. гэхдээ баасан хүү маань сайн барилдсаан.
Delhiin awraga hvn shdee
Өө захиж хэлэх нь зөв шдээ. Үзсэн харсан туршлагаасаа хэлмээр л байна шдээ.
Хятад олимпод аваргалах тамирчдаа олимпоос олимпийн хооронд өдөр бүр 12 цагаар бэлтгэл хийлгэж бусад орчноос тусгаарладаг. Ингэж байж олимпийн аварга төрдөг юм байна лээ шүү. Баасанхүүгээс гадна Хулан дүү ингэж бэлтгэлээ хангаж олимпийн аварга болоорой. Амжилт
Даруу байх хэрэгтэй. Магтаалд хөл алдаж, хөвсийсөн хүн ямар болсныг мэдэж бгаа байлгүй дээ. Эцэг, эх, багш нараа хүндэлж, бусдад хүндэтгэлтэй хандаж, мэдлэг боловсролоо улам дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй байх. Спорт бол залуу насных.
Зүгээр л алаад өгнө гэж бэлтгэл xийx xэрэгтэй ккк
Ахын сургаал алтнаас үнэтэй...
Нэг ч урилга заллагад битгий яваарай нэрийг чинь ашиглаж идэх гэсэн өлөн шаарнууд олон шүү .
Анхаарч авах, хэрэгжүүлэх сайн захиас бичжээ. Дараагийн олимпод алтан медаль авах нас, хүч чадал, бололцоо Баасанхүүд бий шүү.
Хүн болгон уншиж, бодохоор сайхан бичжээ, одоо үед ийм л баримттай, санаа авмаар, хүн ухаармаар сэдэв бичих хэрэгтэй ш дээ, баяр хүргэе. Спорт сайхан шүү дээ.
ОДООНООС БЭЛТГЭЖ НАЙДВАРТЙ ШИЙДЭМГИЙ ШИНЭ МЭХҮҮДИЙГ ЭЗЭМШ. САЯ ХИЙСЭН МЭХҮҮДИЙГ АЛЬ ХЭДИЙН БУСАД УЛС СУДАЛЧИХСАН ТУЛ ЯПОНЫ ТАМИРЧДЫН ХИЙДЭГ САНААНД ОРОМГҮЙ АТАЛ ЯЛАЛТЫН МЭХҮҮДИЙГ ЗААВАЛ ЭЗЭМШ. ЧИНИЙ НҮДЭНД ХИЙМОРИЙН ОЧ ГЯЛАЛЗАЖ БАЙГААГ ТҮМЭН ХАРЛАА. ЭНЭ ОЧИЙГ УЛАМ ХУРЦААР БАДРААЖ ЧАРМАЙ. БОЛЖ ӨГВӨЛ ЖИНГЭЭСЭЭ 1-- КГ ИЛҮҮ БАЙГААД ТУХАЙН ҮЕД ЖИНГЭЭ ХАСААД ОРЖ БАРИЛД. ТЭГЭХГҮЙ БОЛ БИЕ ЖИЖИГ, УРУУ НАМ, ТЭГЭЭД ЖИНДЭЭ ХҮРЭХТЭЙ ҮГҮЙТЭЙ БАЙГАА НӨХЦӨЛД БУСАД ОРНЫ ТАМИРЧИД ААРХААД БАЙХ ТАЛТАЙ ШҮҮ.
ҮНЭНДЭЭ СУГАЛАА МАШ АЗТАЙ БАЙЛАА. ЭХНИЙ УЧРАА ЯПОН ФРАНЦ, ГЭЭД СҮРХИЙ ТАМИРЧИДТАЙ ТУЛСАН БОЛ ЮУ Ч БОЛОХ БАЙСАН ЮМ БҮҮ МЭД. ЭХНЙ 3 БОЛ ҮНЭХЭЭР ХЯЛБАР ХҮМҮҮС БАЙСАН ШҮҮ.ГЭХДЭЭ ШИЙДЭМГИЙ МЭХ ХИЙЖ ЯЛСАНД НЬ БАЯР ХҮРГЭЕ. САЙН САЙН
Za odo blno tamine gants emegtei l delhiid mungu awalaa odo busad ni ter aguu ypon amerik hyatad shig bj delhiin olon udaagiin awarga gj yrigdana shde tamine ter darga nar odo yum bodoj bnu tamine
Үнэхээр тийм монгол түмний итгэлт охинд ирээдүй бий.Амжилтын төлөө урам эрч хүч итгэл дүүрэн манлайлж явааоай
Дорноговь Хатанбулаг Түвшин баяр
Дорноговь Хатанбулаг Түвшин баяр
Дорноговь Хатанбулаг Түвшин баяр Монгол түмний бахархал миний Монгол хүн бүхний бахархал аядуу зөөлөн хөвөн шиг байгаарай амид байвал 2028оны олимпийн наадмыг үзэх болно дүү минь мундаг шүү
Uneheer setgel gargaj unen zov zovolgoo ogson tanid bayrlalaa.Baasanhuudee amjilt husie.Los-Anjelosiin olimpod altan medal avah boltugai.
Ерөнхийдөө нэг ч өдрийн бэлтгэл тасалдаггүй байсны гавьяа. Цаашид ч хэвээрээ биз дээ.
Сайхан захиас үнэн үг байна.Б.Баасанхүү уншаад нэгийг бодож олныг эрэгцүүлэх байлгүй.
Олимпын медал авсан болгон булганы нөхөр шиг хаанаас болохуудаа илүү үг болжээ
Олимпын медал авсан болгон булганы нөхөр шиг хаанаас болохуудаа илүү үг болжээ
Tiimee vnen vg.Olimpiin avarga bolohiig ni harmaar bna.
Үнэнг л бичиж.олимпынаваргыг хармаар л бн .шүү
Сургамжтай сайхан нийтлэл байлаа.
Олон ухаантай хүмүүс зөвлөгөө өгч байх шиг бн!!! Урт нуршуу уншиж чадсангүй!!! Үрээ үлдээх хорвоо шүү!!! Хүнд хувийн амьдралаас чухал юм энэ хорвоод үгүй!!! Хөгширсөн хойноо харамсалтай амьдралтай хүмүүс байдаг мэр сэр!!! Тэгэхээр спорт хувь амьдрал хоёр зэрэг л авч явандаа!!! Хэдэн жилийн дараа дагаж гүйдэг байсан дэмжигчид алга урвуулахын адил алга болдог нь ертөнцийн жам!!!
Амжилт гаргаж алдраа мандуулсан тамирчин дүүдээ баярлалаа. Олимпын тэмцээнд орж байгаа хүн болгон түрүүлнэ гэж очдог. Сул хүн гэж байдаггүй. Сул хүмүүс таарлаа, сугалаа , оноолт зөв байлаа ч гэх шиг. Сонин юм их болно. Битгий тоогоорой. Ийм юм яриачингууд өөрсдөө тамирчин биш хүмүүс байгаа шүү
Үнэхээр чин сэтгэлээсээ үнэнийг сайхан сэтгэлд уяатай үлдтэл сийрүүлэн бичжээ, Баасанхүү маань уншиж өөртөө хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна, их сайхан тогтуухан нүдэнд дулаахан ухаалаг охин харагдсаан 🫠 Талархлаа илэрхийлье 🫠
Юуны өмнө дүүдээ баяр хүргэе. Монгол охид дэлхий аварга болно шүү .Өөртөө итгэлтэй байж сэтгэл хангалуун байхад чи чадна
Ахын сургааль алт. Батбаатар дүүд баярлалаа. Спорт залуу насны ажил. Үдлээд өнгөрөх богинохон хугацаанд ухаантай байвал залуу нас үр бүтээлтэй өнгөрнө. Эс тэгвэл тэгээд л дуусаа. эргэж ирдэггүй хойно доо.
Ёстой. Үнэн. Шүү Амжилт. Хүсье
Mash Mundag humuus shuu amjilt
Хүүхэд гаргаж болохгүй тэр хадаг мадаг тавиад эргүүтэж өгөх юмаа хүүхэд амраахгүй
Олимпын аварга Түвшээ аваргаасаа сайн суралц
Янз бүрийн хүмүүний ярихыг битгий тоогоорой дүү Хөх тэнгэр өөртөө итгэлтэй байж Цэнгэлийн манлайд хүрч ард түмнээ баяжуулаарай.
Чин сэтгэлийн сайхан захиасыг дэмжье. Баасанхүү охиндоо баяр хүргэе. Анхаарч явмаар захаас байна шүү. Олимп тив дэлхийд аваргалж байсан тамирчид дахин яагаад амжилт гаргаж чадахгүй байна вэ? Гэдгийг нухацтай бодоорой . Монгол түмэн олон чинь чамайг ширтэн хүлээж байгаа гэдгийг бүү март. Найдвар минь!
Тэсрэлттэй хурдан шийдэмгий мэх чинь амжилт авчирсан. Би үнэндээ чамайг энэ жил дэлхийн аварга, олимпын мөнгөн медаль авна гэж урьдчилан хэлсэн хүн байвал итгэхгүй байх байлаа. Чи гэтэл энэ бүгдийг авч чадсан. Чамд хөдөлмөр, зүтгэл, идэвх байна. Чамд боломж байгаа учир цаашдын спортын өндөр амжилт хүсье.
Тэсрэлттэй хурдан шийдэмгий мэх чинь амжилт авчирсан. Би үнэндээ чамайг энэ жил дэлхийн аварга, олимпын мөнгөн медаль авна гэж урьдчилан хэлсэн хүн байвал итгэхгүй байх байлаа. Чи гэтэл энэ бүгдийг авч чадсан. Чамд хөдөлмөр, зүтгэл, идэвх байна. Чамд боломж байгаа учир цаашдын спортын өндөр амжилт хүсье.
Чин сэтгэлийн сайхан үг сургаал б.а . Баасанхүү охиндоо бяр хүргэе . Чамаар бахархаж байна шүү. Монгол түмэн. Үүний өмнөх дэлхийн аваргууд , медальтнууд яагаад дахин амжилт гаргахгүй спортоо орхиод байна вэ гэдгийг анхаарч бодууштай. Бусдын алдаа бодит үлгэр сургамж байдаг юм шүү. Монгол түмэн чинь итгэж байгаа шүү. Найдвар минь!
Чин сэтгэлийн сайхан үг сургаал б.а . Баасанхүү охиндоо бяр хүргэе . Чамаар бахархаж байна шүү. Монгол түмэн. Үүний өмнөх дэлхийн аваргууд , медальтнууд яагаад дахин амжилт гаргахгүй спортоо орхиод байна вэ гэдгийг анхаарч бодууштай. Бусдын алдаа бодит үлгэр сургамж байдаг юм шүү. Монгол түмэн чинь итгэж байгаа шүү. Найдвар минь!
Чин сэтгэлийн сайхан үг сургаал б.а . Баасанхүү охиндоо бяр хүргэе . Чамаар бахархаж байна шүү. Монгол түмэн. Үүний өмнөх дэлхийн аваргууд , медальтнууд яагаад дахин амжилт гаргахгүй спортоо орхиод байна вэ гэдгийг анхаарч бодууштай. Бусдын алдаа бодит үлгэр сургамж байдаг юм шүү. Монгол түмэн чинь итгэж байгаа шүү. Найдвар минь!
Чин сэтгэлийн сайхан үг сургаал б.а . Баасанхүү охиндоо бяр хүргэе . Чамаар бахархаж байна шүү. Монгол түмэн. Үүний өмнөх дэлхийн аваргууд , медальтнууд яагаад дахин амжилт гаргахгүй спортоо орхиод байна вэ гэдгийг анхаарч бодууштай. Бусдын алдаа бодит үлгэр сургамж байдаг юм шүү. Монгол түмэн чинь итгэж байгаа шүү. Найдвар минь!
Баасанхүү: би чиний дүү биш