Парижийн Олимпод бүтэл муутай оролцсоны дараа бөхийг буюу бөх бэлтгэх системийг ихээр шүүмжилж байна. Харааж зүхээд ч яахав, магтаж өмөөрөөд ч яахав. Зөв дүгнэлт өгөхийн тулд бөхийн хөгжлийн түүхийг харах ёстой.
Товчхон түүх сөхөхүй…
Монголчууд үндэсний бөхөөс өөр бөх мэдэхгүй 1960-аад он хүртэл явсан юм. Хойно суралцдаг оюутан залуус чөлөөт бөхийг анх нэвтрүүлсэн юм билээ. Манайхан Олимпод оролцох гэсэн чинь амжилт олчихмоор төрөл ганц ч байсангүй. Харин үндэсний бөхдөө тулгуурлан чөлөөт бөх хөгжүүлэх санаа дээрээ ч төрөв, дороо ч төрөв. Ингээд 1961 онд Монголын бөхийн холбоог байгуулжээ. 1961 оны 5-р сард чөлөөт бөхийн улсын шигшээ баг байгуулж, 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр 1, 2-р шигшээ багийг байгуулсан юм. Энэхүү анхны шигшээ багт тэр чигээрээ үндэсний бөхийнхөн оров. Өөр бөх байхгүй юм чинь… 1962 оноос улсын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүх зохиох болов. 1961 оны намар бөхчүүдээ Болгар улсад хамтарсан бэлтгэлд явуулав. 1963 онд Будапешт хотноо болсон ах дүү армиудын тэмцээнээс С.Цэрэн, Ц.Санжаа нар олон улсын анхны хүрэл медалийг авчрав. 1967 онд Ж.Мөнхбат аварга дэлхийн аваргын хүрэл медаль авчрав.
1974, 1975 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс З.Ойдов алтан медаль эх орондоо авчирсан нь монголчуудад бүр ч их урам зориг өгөв. Ингээд чөлөөт бөх бүх нийтэд дэлгэрч, манай үндэсний спорт мэт болсон юм.
1970-аад оноос Монголд “Интернационал” тэмцээн зохиогдох болж Спортын ордныг дэлбэртэл, бүх телевизорыг цоортол шагайсан олон үзэгчтэй болов.
Манайд ирж тэмцээн шүүсэн польшийн нэг шүүгч: “Монголын үзэгчид бүгдээрээ маш сайн шүүгч” гэж дүгнэсэн нь чөлөөт бөх Монголд ямар хүчтэй дэлгэрснийг тодорхой харуулна. Лав л намайг дунд сургуульд байхад чөлөөт бөхийн секц ажиллаж, төрөл бүрийн уралдаан тэмцээн зохиодог байв. Монголчууд үндэсний болон чөлөөт гэсэн хоёр бөхтэй болов. Гэтэл 1960-аад оны сүүл үеэс жүдо Монголд орж ирэв. Авчирсан хүмүүс нь Чехэд суралцаж байсан монгол оюутнууд. Жүдо 1964 онд Олимпийн хөтөлбөрт орсноор монголчуудын сонирхлыг ихэд татав. 1971 онд Жүдогийн улсын шигшээ баг байгуулав. Тэр үеийн удирдагчид чөлөөтөөс гадна жудо, самбо гэсэн хоёр сайхан төрөл байгааг олж харжээ. Чөлөөтийн дэргэд барих барьцтай бахдам мэхтэй бөхийн төрөлд амжилт олно гэж найдах нь зөв байлаа. Ингээд манай үндэсний болон чөлөөтийнхөн жудо, самбо гэсэн 3 төрөлд сэлгэн барилдах болов. Жудо, самбо хоёр нэг хэсэг зэрэгцэн муугүй хөгжиж байв.
Монголын самбочид 1973-2014 оны хооронд самбогийн дэлхийн аварга шалгуруулах тэмцээнээс 59 алтан медаль авч, 37 монгол хүн дэлхийн аварга болсон юм. Энэ бол бахдам сайхан амжилт байлаа. Харамсалтай нь самбо одоо болтол Олимпийн төрөлд багтаж чадаагүйгээс болж яваандаа орхигджээ.
Харин жудо анх 1964 оны Токиогийн Олимпод орсон боловч дэлхий дахинд өргөн тархаж амжаагүй. Жудо бүр хожим 1992 оны Барселоны олимпоор албан ёсоор Олимпийн төрөлд орсон ажгуу. Иймээс жудогийн хөгжлийг 1992 оноос эхлэн тооцох нь зүй. Монголд ардчилал ялаад жудо хөгжсөн гэж хийрхэгчид үүнийг сайн тогтоож авах хэрэгтэй л дээ. 1970-аад оны эхэнд бид оюутан байхдаа хичээл таслан байж, спортын ордонд бөхийн бэлтгэл үзэж баясдаг байв. Заалны нэг буланд чөлөөтийнхөн, нөгөө буланд нь жудогийнхон хичээллэнэ.
Дасгалжуулагч нь дуудахад чөлөөтийн трикон дээрээ жудогийн өмсгөлөө өмсөөд барилдана. З.Ойдов гуайгаас оюутан бид: “Та яагаад жудо барилддаггүй юм ?” гэж асуухад: “Би энэ жудогоор чинь ёстой барахгүй юм билээ. Хүнтэй нь биш, хувцастай нь барилдаад болдоггүй юм” гэж хариулж байсныг би тод санаж байна. Эхэндээ манайхан чөлөөт гэж ухаан алдах болохоос жүдог нэлээд олон жил тоохгүй явж ирсэн юм.
1971 онд Социалист орнуудын жүдо бөхийн идэрчүүдийн тэмцээнд 4 залуу явснаас Л.Очирбал, Д.Даваасүрэн нар хүрэл медаль хүртсэн нь жудогийн олон улсын анхны медаль юм. Үүнээс хойшхийг бүгдээрээ мэдэх хойно ярих нь илүүц. Дашрамд эмэгтэйчүүдийн жүдо бүр хожим 2004 онд Олимпийн албан ёсны төрөлд орсныг дурдах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл манайд жүдо 1992 оноос хойш хөгжих бололцоотой болсон. Гэхдээ 1990-ээд оноос зах зээлд шилжсэнтэй холбоотойгоор чөлөөт, жудо хоёр хүндхэн үеийг туулсан юм. Аз болж Х.Баттулга жудог ивээн тэтгэх болсноор жудо бөх түрүүлж сэхэснээс гадна амжилт ч арвин болов. Ийнхүү жудо монголын үндэсний спорт болон хувирав. Харин дэмжин тэтгэх хүн байхгүйгээс чөлөөт бөх хурдан сэргэж амжсангүй. Хэдийгээр бага зэрэг хоцорсон ч яваандаа манай чөлөөт бөх амжилтаараа жудотой зэрэгцэж ирэв. Энэ үед чөлөөт бөх ганц манайд биш, дэлхий дахинд уналтад орсныг зориуд дурдая. Ямар сайндаа Олимпийн чөлөөт бөхөд оролцох тамирчид, үзэгчид цөөхөн болсны улмаас Олимпийн төрлөөс хасах гэж байхав. Нэлээд хэл ам, тэмцэл болж байж Олимпийн төрөлд авч үлдэж чадсан юм. Дотоодод бол З.Дүвчин нарын асар их хүчин чармайлтаар монголын чөлөөт бөх буцан сэргэж чадсан юм. Одоо бол монголын тамирчид Олимпоос найдвартай медаль авч ирэх спортын төрөл бол ямар ч эргэлзээгүй жудо, чөлөөт бөх хоёр юм. Мөн байт харваа, буудлага, бокс гурав найдлагатай төрөлд орно.
Олимпийн амжилтууд
Энд би спортын бусад төрлийг орхиж, зөвхөн бөхчүүдийн Олимпоос авсан медалийг ярина:
- 1964 оны Токиогийн олимпод Монгол Улс анх удаа оролцсон. Анх удаа орж буй учир медаль аваагүй.
- 1968 онд Мехикогийн олимпод чөлөөт бөхөөр 1 мөнгө, 3 хүрэл. 27-р байр.
- 1972 онд Мюнхены олимпод 2 мөнгө. Хожим нь сэргээшийн улмаас 1 мөнгөө хураалгасан. 36-р байр.
- 1976 онд Монреалын олимпод 1 мөнгө.
- 1980 онд Москвагийн олимпод чөлөөт бөхөөр 2, жудогоор 2 хүрэл. 22-р байр.
- 1984 оны Лос-Анжелесийн Олимпод манайх оролцоогүй.
- 1988 онд Сөүлийн олимпод албан бус самбогоор 1 хүрэл. 47-р байр.
- 1992 онд Барселоны олимпод бөхчүүд ганзага хоосон ирсэн. 48-р байр.
- 1996 онд Атлантын олимпод жүдогоос 1 хүрэл. 71-р байр.
- 2000 онд Сиднейн олимпод ганзага хоосон ирэв. 150-р байр.
- 2004 онд Афины олимпод жудогоор 1 хүрэл.
- 2008 онд Бээжингийн олимпод жүдогоор 1 алт.
- 2012 онд Лондоны олимпод жудогоор 1 мөнгө, жудогоор 1 хүрэл, чөлөөт бөхөөр 1 хүрэл.
- 2016 онд Рио-де-Жанейрогийн олимпод жүдогоор 1 мөнгө.
- 2020 оны Токиогийн олимпод жүдогоор 1 мөнгө (Моллай), жудагоор 2 хүрэл, чөлөөт бөхөөр 1 хүрэл тус тус хүртжээ.
Одоогийн байдлаар Монголын тамирчид Олимпын наадмаас хоёр алт, 12 мөнгө (Баасанхүүгийн медалийг оруулсан), 17 хүрэл, нийт 30 медаль аваад байна. Манай жүдочид олимпоос 12, чөлөөт бөхчүүд 10, боксчид 7, буудлагынхан 2 медаль хүртээд байна. Эндээс харахад манай бөхийн амжилт тэр болгон жигд байсангүй. 1988, 1992, 2000 оны Олимпоос манай бөхчүүд медаль авч чадалгүй ганзага хоосон ирсэн. 1996, 2004 онд ганц хүрэл медаль авсан.
Жирийн үзэгчдийн сэтгэл зүй
20 шахам жилийн дотор Монголын үзэгчид, хөгжөөн дэмжигчид маш их өөрчлөгдөв. 1990-ээд оны үед Азийн аваргаас хүрэл медаль авсан ч магнайгаа хагартал байрладаг байв. Одоо бол монголчууд Азийн аваргыг “тоохоо” больсон. Энэ бол даварч байгаа хэрэг мөн. Гэхдээ ингэж даврах гол шалтгаан нь манай бөхчүүд асар их амжилт олсон явдал юм. Одоо бол Монголчууд Олимпийн медалиас доош юм тоохгүй болсон бөгөөд энэ нь ч зөв.
Монголчууд 2008 оны Бээжин, 2012 оны Лондонгийн Олимпийн бахдам амжилтыг жишиг болгодог болсон. Монголчууд Олимпоос дор хаяж 3-5 медаль авахгүй бол Олимпод амжилтгүй оролцсон гэж дүгнэх болсон. Бөхчүүд ч гэсэн энэ дээд амжилтыг баримжаалж төлөвлөлтөө хийдэг болсон байх.
Монголчууд бөхчүүддээ хайртай, энэ хайрынхаа хэрээр тэднээс амжилт нэхдэг. Амжилтгүй оролцвол хэдэн тамирчдаа элдвээр загнадаг, заримдаа харааж зүхдэг. Энэ бол бөхчүүдээ доромжлон гутааж буй хэрэг биш, харин ч бөхчүүдээс илүү их бөгөөд тогтвортой амжилт шаардсан чин сэтгэлийн хүсэл, бас шаардлага юм. Өнөөдөр бөхчүүдээ харааж загнаж байсан хүмүүс хэрэв манай бөхчүүд амжилт гаргавал нулимс дуслуулан хөөрч баярлах нь мэдээж хэрэг. Ямар ч гэсэн Парижийн Олимпод манайхан амжилтгүй оролцсон нь маргашгүй үнэн.
Манайхны олон шүүмжлэлийг багцалбал 4 багц болгож болно:
Нэг.Олимпийн Хорооны удирдлага, зохицуулалт, хаалттай байдал
Хоёр.Чөлөөт болон жудогийн Холбоо хийгээд багш, дасгалжуулагчдын зөрчилдөөн, арга барил, зохион байгуулалтын алдаа.
Гурав.Тамирчдын бэлтгэл, сэтгэл зүйн бэлтгэл
Дөрөв.Хөрөнгө мөнгө, материаллаг хангамжийн асуудал. Миний бодлоор аль аль нь үндэслэлтэй.
Спортын психологийн талаар товчхон
Монголчуудын олонхи манай “тамирчдын сэтгэл зүйн бэлтгэл муу байна” гэсэн лаг мундаг дүгнэлт хийх нь олонтаа. Үнэндээ бол манайд спортын психологи гадарладаг хүн бараг байхгүй.
Спортын психологи бол тамирчны биеийн үзүүлэлт, эцсийн үр дүнд нөлөөлж буй менталь төлөв байдлыг судалдаг хүрээ юм. Энэхүү менталь гэдэг нь “сэтгэл зүй” биш харин “оюун ухаан” гэсэн утгыг илүүтэй илэрхийлнэ.
Тамирчин хүн элдэв төрлийн сэтгэл хөдлөл, дарамт, бүх төрлийн шүүмжлэл, өрсөлдөгчийн сүр хүч, алдар нэр зэрэг олон төрлийн дарамтад байнга байдаг бөгөөд эдгээрийг давах туулахад спортын психологич тусалдаг.
Спортын психологи зөвхөн тамирчдад төдийгүй, бэлтгэлийн үеийн сахилга бат, өрсөлдөөний сэдлийг (мотиваци) дээшлүүлэхэд тун их хэрэг болно.
Ухаандаа тамирчин бэлтгэлийн болон тэмцээний үеэр жингээ хасах, нэмэх зэрэгт элдэв төрлийн хязгаарлалт, хоригт орж, тэр ч байтугай амьдралын хэвшилд нь асар их өөрчлөлт гардаг. Хэрэв сэтгэл зүйн сэдэл сайтай бол тамирчин энэ бүхнийг тун хөнгөн даван гардаг. Спортын психологи маш залуу шинжлэх ухаан. Өнгөрсөн зууны 20-иод оноос тамирчдын амжилтад сэтгэл зүйн байдал хэрхэн нөлөөлж буйг судалж эхэлжээ. Гэвч энэ нь зөвхөн судалгаа байсан бөгөөд практик хэрэглэдэггүй байв. Дөнгөж 1980-аад оны үеэс спортын психологийн судалгааны үр дүнг спортын практикт хэрэглэж эхэлжээ. Түүнээс хойш спортод өргөн ихээр тархаж, спортын салшгүй нэг хэсэг болон хувирчээ.
Спортын психологи: Нэг. Анхаарал төвлөрүүлэх, Хоёр. Стрест тэсвэртэй байх, Гурав Заавал ялах эрмэлзэл гэсэн 3 том зүйлд сургадаг. Энэ гурвыг спортын психологийн үндсэн бүрдэл гэж үзэж болно.
Маш нарийн судалгаагүй бол спортын психологи юу ч биш. Гэхдээ судалгаа, сэтгэл зүй хоёр тэр бүр давхцахгүй. Иймд манай бөхөд сэтгэл зүйчээс гадна судлаач маш их хэрэгтэй. Манайхан ойлгохдоо өөрсдийн болон өрсөлдөгчдийн барилдааны видео бичлэгийг зөвхөн тамирчин, дасгалжуулагч нар үзэж судалдаг гэж ойлгодог. Тийм биш л дээ. Спортын сэтгэл зүйч, судлаач нар хамт үзэж маш нарийн судлах ёстой. Яг үнэндээ бол манайд мэргэшсэн спортын сэтгэл зүйч байхгүй. Ерөнхий психологи хийгээд спортын психологи хоёр газар тэнгэр шиг их ялгаатай. Иймээс манайх мэргэшсэн спортын сэтгэл зүйч, маш сайн судлаач нарыг бэлтгэх хэрэгтэй. Бөхийн барилдаанд “цээжнийхээ бангаар” явдаг үе өнгөрсөн. Бүх төрлийн барилдааны өгөгдлийн бааз буюу мэдээллийн сантай болох нь тун чухал. Энэ мэдээллийн сангаа тэмцээний төрлөөр нь, улс улсаар нь, нэр гарсан, өрсөлдөж болох “дайсны” тамирчдаар нь, бүх төрлийн мэхээр нь, ялсан хожигдсон агшин бүрээр нь ангилан төрөлжүүлж, тамирчид дасгалжуулагчид үзэх, дүгнэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэхүү өгөгдлийн баазаа бөхийн бүх төрлийн клубууд үзэх боломж олгож, тэднийг сүлжээгээр холбовол илүү үр дүнтэй. Энэ ажилд сайн дураар туслах компьютерч, программистууд манайд захаасаа аван бий.
Миний ажиглалтаар өрсөлдөгчийн мэхэнд 1-2 удаа орж болно, харин 4-5 удаа орон ялагдаж огт болохгүй. Манайхан цагийн мэдрэмж тун муугаас илүү оноотой атлаа хэдхэн секунд хориглож тэвчилгүй дайрч ялагдаж байна. Өрсөлдөгчийн шийдсэн мэхийг тооцсон юм огт алга. Энэ бүхэн бүгд сэтгэл зүйтэй холбоотой.
Харин МҮОХ, бөхийн холбоодын талаар нарийн мэдээлэлтэй болсон хойноо жичид нь бичнэ. Судлаач хүн санаанаасаа тааж буудах хориотой байдаг. Энд маш их муу муухай байгаа нь ямар ч эргэлзээгүй. Харин хөрөнгө мөнгө, хангамжийн хувьд төрөөс хүлээх төдийгүй, монголчууд бүгдээрээ оролцох боломжтой. Саяын Олимпоор би гэхэд л Тулга, Орхон хоёрыг эхний өдөр хараав, маргааш нь хайрлаж магтав, дараа нь ахиад л хараав. Ингээд л солиотой амьтан шиг болж байгаа маань бөхдөө хайртайн шинж гэж бодно. Хэрэв жудо, чөлөөт бөхийг хөгжүүлэх сантай болбол би л лав дуртайяа хандив өгнө. Мөн ийм төрөлжсөн санг спортын бусад төрлөөр ч байгуулж болно. Мөн бөхийн барилдааны өгөгдлийн бааз байгуулахад үнэгүй зөвлөгөө өгч болно. Амаараа шүүмжилж сууснаас бага ч гэсэн нэмэр болох минь…
Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: https://gankhuyag.com/
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад бүтээлүүдийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу
Сэтгэгдэл44
Монгол уур амьсгалаа бодож заалны спортууд нэмж хөгжүүлмээр байгаа юм
СЭТГЭЛ ЗҮЙН ХУВЬД БАРИЛДАХ БЭЛТГЭЛ МУУ Л ГЭСЭН ҮГ Ш ДЭЭ ! ИХЭНХДЭЭ ӨРСӨЛДӨГЧӨӨСӨӨ АЙЖ БЭЭВИЙСЭН ХАРАГДДАГ ! ӨРСӨЛДӨГЧ НАР БИЕИЙН ХӨГЖИЛ ТАСАРХАЙ ХАРАГДАЖ БСАН БАС МАШ ЗОРИГТОЙ ЯЛНА ГЭСЭН БАТ ЗОРИЛГОТОЙ НЬ НҮДЭНД ТУСАЖ БСАН МӨН ЯДРААГҮЙ ЭХЭЛЖ БАЙГАА МӨЧИД ХАМАГ ДАЙРАЛТАА ХИЙЖ БАЙГАА ХАРАГДАНА ЛЭЭ ! МАНАЙХАН ДЭНДҮҮ УДААН ДӨЛГӨӨН ЭХНЭЭСЭЭЛ ЯАЖ ХАМГААЛАХ ВЭ ГЭЭД Л ШАНАЛАЖ БАЫГАА ЮМ ШИГ ХАРАГДДАГ ШҮҮ ! ДАЙРЧ ДАВШИХ БИШ ХОРЬЖ ХАМГААЛАХ МЕНЕЖМЭНТЭЭР СУРГАДАГ ЮМ ШИГ !
Олимпийн сайд Бат-Эрдэнэ нутгийн баньд Данхтай нийлж тамирчдад зориулагдах естой мөнгийг нууцаар өөрсдөө булааж идээд байдагт гол учир байгаа..Эдэнд хариуцлага тооцоод хөөгөөд явуулах хэрэгтэй.
Олимпийн сайд БатЭрдэнэ бол оросын нууц тагнуул террорист хорлон сүйтгэгч мөн. Хэрлэн Ононы усыг олон жилийн турш монголчуудаас харамлаж терроризм явуулж байгаа этгээд. Цаазлах хэрэгтэй.
Худ2
Монгол эр хүн, монгол хүүхэд бүр барилдах дуртай. Ямар сайндаа л ганц дээлт барилдаанч, ганц морьт уралдаанч гэдэг ардын үг гарав гэж. 1960-аад онуудад социалист орнуудад сурч байсан залуучууд бараг бүгд чөлөөт, самбо, жудогийн секцэнд явдаг байж. тэд сүүлд төгсч ирээд өөрийн орны болон олон улсын тэмцээнд Тэд төгсч ирээд ихээхэн амжилт үзүүлж спортын мастер болсон байдаг. Монгол хүний ганц чадамгай хийдэг мэх бол "тонгорох"мэх байдаг. Энэ мэхийг яагаад өнөөгийн манай залуучууд хийдэггүй юм бол. эсвэл хориотой мэхэнд тооцогддог юм болов уу. Жирийн жишээ гэхэд Эрдэнэ тахар Бадарчийг тонгорч хаяад орос найздаа морь авч өгдөг биз дээ.
МАН -ын хорлон сүйтгэгч дуушаан гөөгөөнүүдийг саарал ордноос зайлуулаагүй цагт монголчууд нар үзэхгүй шүү.
Олимпийн сайд болгоодох гээд аахилаад байсан нэг новш үгээ хэлээч ээ.
Олимпийн сайд болгоодох гээд аахилаад байсан нэг новш үгээ хэлээч ээ.
Миний бодлоор:- Үзэгчид оноогоор илт давуу ялж яваад, сүүлийн 1 минутад ялагдахыг л манай тамирчид сэтгэл зүй муу байна!гээд байгаа юм.
Юун 1минут, сүүлийн 20-10секундэд л будаа болж бна ш дээ, хоншооргүй хогнууд...хоолн ы савнууд... Удаагүй учраас уур гараагүй бна, хэд хоногоос тайвширч байгаад бөхчүүддээ хараалаар биш, ерөөлөөр ханднаа ! Ер нь миний уурыг Батсуурь туучий л өдөө нөөд бүх эвгүй юм эхэлсэн л дээ. нутгийнхаа Баасанхүүг, хамгийн их ядарсан Ганзудыг, ха мгийн хөгшин Эрхэмбаярыг, хэмхэрсэн Пүрэ всөйханыг нтр түүгээд амлаад байхаар чинь уур хүрэхгүй яахым бэ ?! Тэрний дөрвөд нь хамаагүй л дээ би ч өөрөө дөрвөд хүн !!! Харин тээр жил Увс аймгийн ойгоор Пүрэвса йхныг шанааруу нь шаагаад онхолдуулах шах аж байгаа зураг дүрсийг нь энэ жил гаргасан гүй дээ, яамай.... тэр дүрс энэ жил ил тарсан бол ч Да Аварга цолыг нь ч хойшлуулж магад гүй л юм болох бөйсан байхшүү !!! За за жаал халуурчихлаа, уучлаарай....
Украйн ялах нь тодорхой. Юу гэмээр бн?
украйн гэдэг улс ялагдчихсоон гөлөг минь,энд монголын бөхийн ирээдүйн тухай ярьж байна хол очиж хуц
Үнэн л дээ. Тэгээд францад зайлшгүй байсан.
Учир нь барууныхан ялангуяа францад .
Nileed eoeotoi khyn baina!
Surlaga saitai huuhduudiig ih sportruu oruulah heregtei.
Хүн зөнөхөөрөө бүх юмны талаар чалчдаг болдг гдэг.энэ тэгжээ.бөх яриап л.хойтон зодогдох ви
Монгол хүн монголынхоо бөхийг ярьж байна. Чам шиг эрлийз миний бөх ярихийг хорьж чадахгүй... Судлаач Х.Д.Ганхуяг.
Монгол улсад 1 сая гаруй хятадын эрлийз хурлийз хунхуузууд аж төрж байна. Мөн манжийн эрлийзүүд ч Хүрэлсүх Данх Сү Батболдоос авахуулаад мөн ч олон байна даа..
Ганаа ах аа, 1980 оны олимпоос жүдо 1 мөнгө 1 хүрэл, чөлөөт 1 мөнгө 1 хүрэл авсан биз дээ. Тэгээд бас жүдо бөхийн төрөл 1970д оны олимпуудад албан ёсоор ордог байсан юм билээ. Надад ном нь бий.
Бүр тодруулбал 1980 оны Олимпоос Ж.Даваажав, Ц.Дамдин нар мөнгө, Д.Оюунболд, Р.Даваадалай нар хүрэл авсан юм аа. Мөн чи битгий худал тоогоор үймүүлэхийн оронд дэвшүүлсэн санааг нь анхаарч сур. Судлаач Х.Д.Ганхуяг.
Бөхийн төрлөөр 2 мөнгө, 2 хүрэл авсан гэдэг нь мадаггүй байна. Харин тэр олимпод барууны орнуудын ихэнх нь оролцоогүй гэдгийг дурдах нь зөв.
ganaa mash zob bichjee
Хүний сувдаг хомхой сэтгэлд хязгаар үгүй. Таван алтан медаль авсан ч 10 г авах байсан гэж хомхойрдог юм. Дэлхийн хүн ам 8 тэрбум.Яг найм биш гэж ирээд зарим туйлширдаг хийрхэгчид элйирч болно шүү.Асуудлын гол нь юунд байна гэхээр Олимпийн наадамын бүх медалийг энэ 7 тэрбум хүнд хуваахад 3 сая хүнд хэдэн медаль оногдохыг арифметик аргаар бодоод олчих. Тэгвэл та нар Олимпод маш амжилттай бахдууштай оролцжээ гэж ойлгох болно.Медалийн чанарын хувьд гэвэл манай оронд шүглэсэн хэл амны бузраас болоод бид амны хишгээ умайлгаж байна.Олимпийн нээлтэн дээр францын ижил хүйстэн тайлбарлагч,Энэ Монгол улс бол цөөн хүн амтай ч хараал хэрүүл ихтэй улс юм гэж танилцуулсан гэсэн.Биднээс илү мэдэж байна. Энэ хараал хэрүүлийг хийж байдаг хүн хогнууд бол сэтгүүлчид болон сошиалын хүн хогнууд юм.Монголчуудын зовлон бол жаргаж байгаагаа зовж байна гэж гоншигонож байдаг араншин нь юм. Баабарын хэлдгээр бид түрүүлээд магнайлаад сүйд болоогүй ч адагт нь яваа улс ч биш. Бид дунд нь яваа.
Олимпоос авсан медалиараа хүндээ харьцуулбал их дээгүүрт ордог гэж худлаа байх аа. За яахав ээ манайхаас хүн ам олонтой хөгжил муутай улсууд зөндөө бий. Тэднийхээ дунд бол арай дээгүүрт явж магадгүй. Куба, Хойд Солонгос гэхэд тэр хаалттай улсын авсан медаль бүр эрүү мултармаар тоо харагдсан шүү
Гадныхны олимп, дэлхийн аваргууд дасгалжуулагч хийгээд л явж ба. Манай аваргууд хаана, юу хийж явна вэ.
Ganaa naiz zuv l bichij dee. Ouyn sanaanii Bat Not tuvlurul gdg mentality l yalaltd hurgedeg um daa. Daraa ni bie mah bodiooroo bish Ouyn Sanaagaaraa yadarchihsan bdg um. Orhon -ii onoondoo het HANAJ yamar ch seremjgui Dalain Ereg deer baigaa met ZADGAI BOSOO zogsood DAVHAR HAMUULJ, gedes ruugee huchtei evruulj hoishoogoo unaj buig ni Hohi ni l gehees uur yamar ch ug tailbar unendee oldohgui eeeee. Tulaan bur ehlee ch ugui baihad l Tulga- iin ursuldugchiin "YALNA GEED GAL NI ASCH BAISAN NUDIIG NI HARAAD" l erunhiiduu oilgosson. Bugded ni HURD baihgui, er ni l ailiin toglolt dotor ni GUN GUNZGII orchihson, Sanaachlagaa ch aldchihsan Ailiin Ayasaar l hiisch baih um bilee.
дэмжиж байна. Дээр нь нэмээд авилгал хөгжсөн оронд ямар сйахан санаа байгаад авахгүй. Унац харна. Дээр нь баяуудын шунал. гадны баячууд спортод өгч байхад манайхан жаахан тасвийг нь ашиглаж байдаг.
Маш үнэн зөв зүйлийг бараг судлаачийн түвшинд бичжээ. Баяр хүргэе.Олон хүнд юм бодогдуулах буй заа. Анхааралдаа авах санаа цөөнгүй байна. Холбогдох хүмүүс нь анзаарах байлгүй дээ.
Чөлөөтийн анхны секц 1960 онд байгуулагдсан юм шүү. 1992 онд чинь жудо Олимпийн хөтөлбөрт орсон юм биш. Эмэгтэй жудо нь орсон юм.
2004 онд чинь жудогийн эмэгтэй төрөл биш. Чөлөөт бөхийн эмэгтэй төрөл Олимпод орсон юм. Хутгаад байна Та
1972 оны хураалгасан чинь чөлөөт бөхийнхи бус жудогийнхи. 1980 онд хоёул 1 мөнгө, 1 хүрэл авсан болохоос тус бүр 2 хүрэл хүртээгүй. Жонхуурсан юм бичих юм аа
1988 оны Олимпод чинь боксоор хүрэл
Эмэгтэ жудо 1988 оны Олимпод туршилтаар орсон тул албан ёсны дүнд ороогүй. 1992 оноос албан ёсных болсон
Чи битгий хуцаад бай. 1. Энд би бөхийн секц огт яриагүй. 1992 онд жудо Олимпийн төрөлд орсон юм. Мэдэхгүй байж цээжнийхээ бангаар шаах утгагүй... Судлаач Х.Д.Ганхуяг.
Ганаа судлаач маш зөв дүгнэлт хийсэн бна.
Маш зөв бичжээ
Олон л хүчин зүйл байгаа байх нэг асуудал бна монгол хүнд алмай байдал нөгөө нь үр дүнгээ үзэх гэсэн маанаг бдал тэр нь мэх хийгээд л цааш үргэлжлүүлхийн оронд шүүгч юм уу онооны самбарлуу хардаг ялж ялаад эхэлбэл шууд тайвширдаг нэг ёсондор бардаж биеэ тоож бгаа бдал юм
Юу яриад байнаа. Хөрөнгө хангалттай гаргаж өгөөд ямар хүртэл байгуулсан.
Олимп, дэлхийн аврагаас медал авсан тамирчдыг эрэмбээр нь улсаас нэг л удаа цол олгож шагнах хэрэгтэй түүгээрээ орон байраа,унаа тэргээ авна уу яана. өөрсдөө мэдэг цалин байж болно гэхдээ бүх насаар нь сар бүр сая саяар нь татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж байх нь зохимжгүй. Бусад байгууллага, компани,цалин олгож ивээн тэтгэх нь тэдний асуудал шүү дээ.
zaza chi muu orozod urvasan hulgaich yu meddeg yum be muu urvagchaa uheech chi
Монгол хүн монгол бөхийнхөө хөгжлийг ярьж байхад эрлийзүүдэд огт хамаагүй. Би чамаас 1000 дахин илүү мэдлэгтэй. Судлаач Х.Д.Ганхуяг.
oroz ni yalagdaad irenguut duugaa huraagaad mongol ov soyol ruu orj ehelsnuu? muu orozod urvasan novsh