“Парис 2024” зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Б. Баасанхүү болон дасгалжуулагч багш М.Бундмаа нарыг МҮОХ-ны мөнгөн түнш “Скайтел ХХК”, Имарт (Скай Хайпермаркет ХХК) болон “Баттүшиг Цэлмүүн сан”-гийн төлөөлөл хүлээн авч баяр хүргэн, хүндэтгэл үзүүллээ.
Улмаар Олимпын наадамд Монголын багийн цорын ганц медалийг хүртсэн Б.Баасанхүүд 100 сая төгрөгийн урамшуулал олгож, Скайтел компаниас шинээр гаргаж буй “6999.....”, “6969....” алтан дугаарыг “Лос Анжелес 2028” зуны олимпын наадам хүртэлх хугацаанд үнэ төлбөргүй ашиглах эрхээр шагнав.
Энэхүү арга хэмжээнд МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Скайтел ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Амарчингүн, Скай Хайпермаркет ХХК-ийн маркетинг эрхэлсэн захирал Т.Алтанхундага нар оролцов. МҮОХ-ны мөнгөн түнш эдгээр компаниуд нь спорт олимпизмыг дэмжих, Монголын баг тамирчдыг Азийн наадам болон Олимпын наадамд оролцоход төрөл бүрийн дэмжлэг үзүүлж хамтран ажилласаар ирсэн бөгөөд энэ зун Парис хотноо байгуулагдсан "Mongolia House" төслийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэгчээр ажилласан билээ.
Сэтгэгдэл6
шаланд унасан нэр хүндээ 100 саяар "угааж" буй юм биз дээ, ингэлээ гээд хариуцлагаас мултрахгүй байгаасай гэе дээ?
yahlaaraa ene zaluus hyniig myylahiin tyld esbees byyr gazart hiitel ni neg negnee bainga es sanaj baigaa met muuldag bnaa...zaluus aa!!!bi ta nariig oilgohgyi bna...hyniig yramsyylaj baina;;bATTYSEG DARGAD YAMAR BYRYY BAINA;;;BID EB NEGDELTEI BAIZGAAYA,ESBEL NYRAJ YNANA SUU!!!!!!!!!!!!!!!
Байр өгсөнөөс мөнгө өгсөн нь хямд тусна гэж тооцоолж ! 2 өрөө байр 200 сая төгрөг болсон шүү дэ ! Олимпийн сайд Баагий аврага юу өгөх гэж байгаа юм бол до !
Харин ээ, хө Олимпизмын сайд юм өхгүй бол ч муухайдаа ! Мань хүн ч монголын хишигийг их л хүртсэн, одоо өөрөө яаж гар тэнийлгэх нь вэ ? Харж л байяаа !
Монх-Эрдэнэ арслан :Манай Аварга чиньм огдоггуй Аварга Ш дээ гэсэн. Тэр есоороо л болох байх даа хорхийс….
Тамирчдаа урамшуулсан сайхан үйлс хийж байгаа залуучууддаа амжилт хүсье.