Биеийн тамир, спортын улсын хорооны хурлын танхимд өнөөдөр "Биеийн тамир, спортын улсын үзлэг тооллого-2024"-ын тайланг тархаах хурал болов.
Монголын Хөлбөмбөгийн холбоо, “Төв Азарганууд” хөлбөмбөгийн клуб, Япон-Монголын эдийн засгийн хөгжлийн хорооноос Монгол Улсын дээд лигийн 10 баг тус бүрт 30 ширхэг Uni Qlo брэндийн, спортын зориулалттай, халдаг дотуур өмд, цамцны хослолыг гардуулан өглөө.
Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч, Оросын довтлогч Александр Овечкин 39 ба түүнээс дээш насандаа нэг улиралд оруулсан шайбын тоогоор тус лигт тогтоосон дээд амжилтыг давтжээ.
Италийн иргэн Карло Анчелотти Испанийн цомын финалын тоглолтын дараа “Реал Мадрид” багийн ахлах дасгалжуулагчийн албанаас чөлөөлөгдөж магадгүй байгаа тухай телевизийн Sky Sports суваг мэдээлжээ.
Английн “Арсенал” клубийн хөлбөмбөгчид Аваргуудын лигийн шөвгийн наймын хариу тоглолтод Испанийн “Реал Мадрид” багийг талбайд нь 2:1 харьцаагаар хожсоноор хагас шигшээд шалгарлаа.
Тайландын нийслэл Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-27-нд болох бөгөөд 30 орны 295 (эрэгтэй 168, эмэгтэй 127) тамирчин оролцохоо мэдүүлжээ.
Мексик улсын Мехико хотод шайбтай хоккейн III дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 5-нд болох бөгөөд тэмцээнд Монгол, Мексик, БНАСАУ, Филиппин, Сингапур, Хонгконгийн хоккейчид өрсөлдөнө.
Испанийн аварга шалгаруулах тэмцээний 31 дүгээр тойргийн тоглолтын үеэр бүдүүлэг алдаа гаргаж, талбайгаас хөөгдсөн “Реал Мадрид”-ын довтлогч К.Мбаппед нэг тоглолт өнжих шийтгэл ногдуулсан тухай спортын Marca сонинд бичжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улс, Япон Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд, залуучуудад сүмо бөхийн дэг жаяг, барилдааныг сурган дадлагажуулж, олон аварга тамирчдыг төрүүлж, соёл, спортын салбарт оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн Япон Улсын иргэн, мэргэжлийн сүмо бөхийн “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа.
ШАНХАЙ, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /championat/. Шатрын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга цолны төлөөх халз тэмцээний найм дахь өрөг өчигдөр болж, дэлхийн 17 дахь аварга Жү Вэнжүн аварга цол горилж буй эх орон нэгт өрсөлдөгч Тан Жүниг дахин хожжээ.
“Төрсөн нутаг мину” булангийнхаа анхны зочноор Завхан аймгийн Идэр сумын нутгийн зөвлөлийн дарга Д.Батсайханыг урьж, ярилцлаа.
ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлөөс “Лос Анжелес-2028” Олимпын наадмын хөтөлбөр, тамирчдын квотыг баталжээ.
Өдгөө түүхт 50 жилийн ойтойгоо золгож буй, Барселонагийн алдарт “RAMASSA” клубийнхны азийн улсад хийж буй анхны аялал энэ өдрүүдэд үргэлжилж байна.
Монгол улсын Ерөнхий сайд, Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Жем Интернэйшнл ХХК, "Даян" дэвжээний бөх, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Даян дэвжих групп, Даян дэвжээний бөх, улсын начин Батцэнгэлийн Чимэдвандан үзүүрлэв.
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 11. /ТАСС/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн /NHL/ “Вашингтон Кэпиталз” клубийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Брайан Маклеллан тус лигийн тэмцээнүүдэд хамгийн олон гоол оруулж, дээд амжилт тогтоосон Оросын довтлогч Александр Овечкинд алтан цохиур бэлэглэлээ.