“Nomadic Fighting Championship” тулааны спортын 4 төрөлт тэмцээн энэ сарын 27-нд болно

Монгол тулаанчдын ур чадвар, чансааг таниулан сурталчлах зорилгоор “Nomadic Fighting Championship” тулааны спортын ММА, Кикбокс, Муай Тай, Сабмишн Грапплинг гэсэн 4 төрөлт олон улсын тэмцээнийг энэ сарын 27-нд зохион байгуулах гэж байна.

2025.04.25 1

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн эхэллээ

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг уриалах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг Улаанбаатар хотод анх удаа өнөөдөр Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулж байна.

2025.04.24 1

Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Япон Улсад айлчилж байна. Айлчлалын баг бүрэлдэхүүнд НИТХ-ын Зөвлөлийн гишүүн, Төлөөлөгч, ДИТХ-ын дарга нар багтаж байна.

2025.04.24 0

Эмгэнэл

Улсын хүндэт засуул, уран сайханч Дэмбэрээний Бат-Эрдэнэ 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр нас нөгчиж, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

2025.04.24 2

Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах XXI тэмцээн"-ийг “MCU спорт комплекс”-д энэ бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 26-нд зохион байгуулахаар боллоо.

2025.04.24 3

Миланчууд Италийн цомын финалд шалгарлаа

Италийн хөл бөмбөгийн цомын тэмцээний хагас шигшээгийн хариу тоглолтод "Милан" баг 3:0 харьцаагаар "Интер"-ийг хожсоноор тус тэмцээний финалд шалгарлаа.

2025.04.24 1

Улсын заан Б.Бат-Өлзий, харцага Б.Зоригтбаатар нарыг урьжээ

Оросын Холбооны улсын Бүгд Найрамдах Тува Улсын Үндэсний бөхийн холбоо, Кызыл хотын захиргаа ирэх сарын 17-ны өдөр "Алтан зодог" холбооны цомын төлөөх баридаан зохион байгуулахаар болжээ.

2025.04.23 1

“Power Expo & Festival” ирэх сарын 9-11-ний өдрүүдэд болно

НЗДТГ болон Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны дэргэдэх “VIP auto club” хамтран олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival”-ийг ирэх тавдугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулна.

2025.04.23 1

Л.Месси орлогоороо тавдугаарт бичигджээ

“Алтан бөмбөг” шагналыг найман удаа хүртсэн Аргентины хөлбөмбөгчин Лионел Месси түүхэн дэх хамгийн өндөр цалин орлоготой тамирчдын жагсаалтын 5 дугаарт бичигдсэн байна. Энэ тухай Sportico цахим хуудсанд мэдээлжээ.

2025.04.23 2

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийслэл хүрээнд 1923 онд хотын бие даасан захиргаа байгуулах, хотын захир­гааны дүрэм боловсруулах тусгай комисс байгуулах тухай МАН-ын Төв хороо, ардын Засгийн газар шийд­вэр гаргаж “Монгол Улсын хотын түр захиргааны дүрэм”-ийн төслийг боловс­руулан батлуулжээ.

2025.04.22 11

Оны шилдгүүдэд олгодог “Лаурес” шагналын эзэд тодорчээ

Олимпын долоон удаагийн аварга, Америкийн гимнастикч Симона Байлз, Олимпын хошой аварга, Шведийн тулгууртай харайгч Арман Дюплантис нар 2024 оны шилдэг эмэгтэй, эрэгтэй тамирчдаар шалгарч, Laureus World Sports Academy академийн шагналыг хүртлээ.

2025.04.22 1

Алматыгийн хагас марафоны үеэр хоёр тамирчин нас баржээ

Казахстанд болж буй олныг хамарсан спортын уралдаан тэмцээний үеэр мөрдөж буй дүрэм журмуудыг чангатгана гэж тус улсын Спорт, аялал жуулчлалын сайд Ербол Мырзабосынов мэдэгдлээ.

2025.04.21 0

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Завхан аймгийн Идэр сумын харьяат, улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит барилдаан дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын аварга Оргихын Хангай 8500 оноогоор тэргүүлж эхэллээ.

2025.04.21 0

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулна.

2025.04.21 1

Улсын Арслан М.Лхагвын нэрэмжит барилдаанд аймгийн арслан Д.Алтанцоож түрүүллээ

Монгол Улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-014 анги, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, "Юү Эл И" ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Од групп, Зорчигч Тээвэр 1 ХХК, Эм Жи Өү Транс ХХК, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай үзүүрлэв.

2025.04.19 4