Украинд амласан зээлээ олгох арга замыг олох болно гэв

Унгар улс эсэргүүцсээр байгаа хэдий ч Европын Холбооноос Украинд амласан 90 тэрбум еврогийн /104.2 тэрбум ам.доллар/ зээлийг олгох арга замыг олох болно гэж Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен мэдэгджээ.

2026.03.20 9

KLM компани Ойрх Дорнодын нислэгүүдээ цуцалжээ

Ойрх Дорнодод нөхцөл байдал хурцдаж байгаа энэ үед Нидерландын иргэний агаарын тээврийн KLM компани АНЭУ-ын Дубай, Саудын Арабын Эр-Рияд, Даммам хотууд руу хийж буй бүх нислэгээ тавдугаар сарын 17 хүртэл зогсоохоор шийдвэрлэжээ.

2026.03.20 0

Т.Санаэ, Д.Трамп нар уулзжээ

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах үеэрээ "дэлхий даяар энх тайван, хөгжил цэцэглэлтийг цогцлооход чиглэсэн таны хүчин чармайлтад Япон улс дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна" хэмээн мэдэгджээ.

2026.03.20 1

А.Лукашенко 250 хоригдлыг суллажээ

Беларусийн эсрэг Америкийн хоригийг зөөлрүүлсний хариуд Беларусийн удирдагч Александр Лукашенко 250 улс төрийн хоригдлыг шоронгоос сулласан тухай Вильнюс дахь АНУ-ын ЭСЯ өчигдөр мэдээллээ. Суллагдсан хүмүүсийн 235 нь Беларусьт үлдэж, бусад нь Литва улс руу явжээ.

2026.03.20 3

Казахстаны ДНБ нэг их наяд долларт дөхөж байна

Худалдан авах чадварын паритетаар (PPP) тооцсон ДНБ-ий хэмжээгээр Казахстан улс томоохон эдийн засагтай орнуудын чансаанд 36 дугаар байрт бичигджээ.

2026.03.20 16

Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

2025 оны аравдугаар сарын 17. Монголын парламентын түүхэнд мартагдах ёсгүй өдөр. Энэ бол зүгээр нэг улс төрийн маргаан биш, харин төрийн эрх мэдлийн төлөөх улайрал Үндсэн хуулийг хэрхэн зөрчиж болдгийн тод жишээ болсон өдөр байлаа. Тухайн өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан энгийн дэг журмаар явагдсангүй.

2026.03.20 15

Э.Бат-Амгалан: Өөрийнхөө зургийг өөрсдийнхөө хүнээр шатаалгачихаад янз бүрийн юм яриад явдаг улс төрийн хар технологи байдаг шүү

УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан сэтгүүлчдийн асуултад хариулав.

2026.03.19 12

АНУ-ын Терроризмтой тэмцэх үндэсний төвийн захирал огцорчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрээр Терроризмтой тэмцэх үндэсний төвийн захирлын албан тушаалыг хашиж байсан Жо Кент огцорчээ. Тэрбээр Ираны эсрэг АНУ, Израилын цэргийн ажиллагааг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн байна.

2026.03.19 4

Монгол Улс Казахстан улстай газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн импортлох, алт боловсруулах чиглэлд хамтран ажиллана

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа интеграцын тэргүүн дэд сайд Бижанова Айжан Адиловна тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

2026.03.19 0

Н.Номтойбаяр: Зовлонгийн шалтгаан Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нарт хэрэг үүсгэсэнд байгаа, Ерөнхийлөгчөө

УИХ-ын гишүүн, "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр тайлбар хийв.

2026.03.19 31

Иранаас Булангийн орнууд руу дахин цохилт өгчээ

Иранаас Персийн булангийн орнууд нисгэгчгүй онгоцууд, баллистик пуужингуудаар дахин довтолсон тухай цохилтод өртсөн орнууд лхагва гарагт мэдэгджээ.

2026.03.19 5

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орлоо. 2-4 сайдын суудал суларч магадгүй гэж яригдаж байсан ч энэ удаа хоёр сайд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байна. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар “Ямар нэгэн дарамт шахалтгүйгээр өргөдлөө өгч байна.

2026.03.19 23

ХЗБХ: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдтэй танилцлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2026.03.18) хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хуралдаан 10 цаг 18 минутад 55.6 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Дам.Цогтбаатар хэлэлцэх асуудлын товыг танилцуулав.

2026.03.18 1

Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа

“Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит шагнал хүртээх журам”-ын болзол хангасан шилдэг сонсогч, сурагчид шагналаа гардаж авлаа.

2026.03.18 2