Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Miss World 2018” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйгээр 20 настай Э.Энхриймаа тодорлоо. Тэрбээр Орхон аймгийн харьяат, СЭЗИС-д олон улсын нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг, орос, англи хэлтэй аж. Мөн тэрбээр өнгөрсөн долдугаар сард Монголын эмэгтэйчүүдийн Хатан эрдэнэ холбооноос зохион байгуулсан “Монголын сайхан бүсгүй-2018” тэмцээний тэргүүн миссээр шалгарч байсан юм. Өнгөрсөн жилийн Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Ц.Энхжин титмээ Э.Энхриймаад шилжүүлэн өглөө.
Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг 68 дахь удаагаа тодруулах гэж буй "Miss World 2018" тэмцээний финалын шатны шалгаруулалт 12 дугаар сарын 08-нд БНХАУ-ын Саньяа хотноо болно.
Монгол Улсын хувьд 2005 оноос эхлэн оролцож эхэлсэн бөгөөд жил бүр үндэснийхээ ялагчийг оролцуулж, эх орныхоо нэрийг гаргасаар ирсэн юм.
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Амжилт Э. Энхриймаа эгчээ