sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 14-нд Сальвадорын Ерөнхийлөгч Наиб Букелетэй хийсэн уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг “чадваргүй” хэмээн шүүмжилж, түүнийг Украины дайныг эхлүүлсэн явдалд буруутай гэж мэдэгджээ. 


Трамп Орос Украины дайнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон түүний өмнөх Ерөнхийлөгч Жо Байден, Зеленский нар буруутай гэж мэдэгдсэн бөгөөд тэрбээр "Энэ дайн хэзээ ч болох ёсгүй байсан" гэсэн байна.


Дональд Трамп Зууван танхимд болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Байден, Зеленский нар энэ дайныг зогсоож болох байсан. Путин үүнийг эхлүүлэх ёсгүй байсан. Тэд бүгд энэ дайнд буруутай. Гурван хүнээс болж сая сая хүн амиа алдлаа" гэж онцолжээ.


Эх сурвалж: dw.com


Ж.Бат