
4-р сарын 28-нд, БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ: "АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 4-р сарын 22-нд “Тайм” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, Ши Жиньпин дарга түүн рүү утасдаж ярилцсан гэж хэлсэн гэжээ. Энэ тухай Хятадын тал ямар байр суурь илэрхийлэх вэ? Хятад, Америкийн хооронд хэлэлцээ хийгдэж байгаа юу? " сэтгүүлчийн асуултад Гүө Жякүнь хэлэхдээ, "Миний мэдэж байгаагаар сүүлийн үед хоёр улсын төрийн тэргүүн нар утсаар яриагүй. Хятад,Америк хоёр тал гаалийн татварын асуудлаар зөвшилцөл, хэлэлцээр хийгээгүй гэдгийг дахин нотолж байна" гэв.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Европ, Америк "хятад хүн" ямар санаатай болохыг мэдэхгүй байсаар одоо л "Хятадын аюул", "Хятадын экспанс"-ын талаар дуугарч байна. Гэвч тэд хожимдсон байж магад. Яагаад гэвэл Америк, Европ өөрсдөө Хятадыг хэтэрхий дэмжиж, хамаг юмаа зааж өгч, асар их хөрөнгөө оруулж хүчирхэгжүүлсэн учраас одоо тогтоон барьж, дийлэхэд хэцүү болсон гэлцэж байна. Ж нь, Америк, Европын их дээд сургууль, аж үйлдвэрийн салбарт дуулгавартай, хичээнгүй ажиллаж байсан 30.000 хятад эрдэмтэн, инженерүүд барууны хамгийн нарийн технологийг сурч эзэмшээд хэдийнээ эх орондоо буцаж, хүчээ өгч байгаа гэх мэдээлэл бий. Тэдний дотор алсын зорилготой туршуулууд олон байсан гэх ба хоёр, гурван үеийн дараа ч эх орондоо үнэнч хэвээр байжээ. АНУ-ын цэрэг, аж үйлдвэрийн салбараас Хятадын тагнуулыг илрүүлсэн тухай мэдээлэл үе үе дуулдах боловч цаана нь хэдэн мянган хятад эх орончид тухайн улсын аж үйлдвэр, судалгааны байгууллага, төрийн алба, яамдад ажиллаж байгааг нарийн мэдэх аргагүй болжээ.