
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон АНУ-ын Потомакийн их сургууль хооронд хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээг НЗДТГ-ын дарга Д.Амгалан, Потомакийн их сургуулийн Ерөнхийлөгч Андреа Кемп-Куртис нар үзэглэв.
Тодруулбал, талууд 2023 оны 10 дугаар сард харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, Улаанбаатар хотын төрийн албан хаагчдын боловсрол, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байв. Тэгвэл өнөөдөр хамтын ажиллагаагаа өргөжүүлж, боловсрол, судалгаа, чадавх, засаглал, технологийн салбарт хамтран ажиллахаар боллоо.
Энэхүү хамтын ажиллагааны гэрээг байгуулснаар соёлын арга хэмжээ, хурал, оюутан солилцооны хөтөлбөрүүдийг зохион байгуулах, Улаанбаатар хотын хотын засаглал, үйлчилгээг сайжруулахад ухаалаг хотын технологийг нэгтгэсэн төслүүдэд хамтрах, хотын хөгжил, засаглал, ухаалаг хотын шийдэл, төрийн удирдлагын чиглэлээр хамтарсан судалгаа хийх, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдыг зайнаас суралцах боломжоор хангах цахим курс, боловсролын платформыг хөгжүүлэх зэрэг боломж бүрдэж байна.
Сэтгэгдэл2
Боловсролын яамны ажлыг хийхээ болио ч. Ямар их завтай байна вэ?
1976 он хүртэл америк боловсролын яамгүй хирнээ их сургуулийн боловсрол дэлхийд тэргүүлж байв. 1976 оноос хойш боловсролын яамтай болсон чинь их сургуулийн боловсрол муудаж, америкийн боловсролын яамны түшмэдийн санхүүгийн нөхцөл сайжирсан гэдэг. Боловсролын яам гэдэг улсын боловсролыг доошлуулдаг гэдгийн баталгаа энэ юм.