Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих нэгдсэн арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Улаанбаатар хотын ногоон хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, иргэдийн оролцоонд тулгуурласан байгаль хамгааллын үйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ намар нийслэлийн хэмжээнд 13 байршилд 1.3 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн 2021 оноос хэрэгжиж эхэлснээс хойш Улаанбаатар хотын хэмжээнд 4.8 сая мод тариад байна. Өнөөдөр Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.9 ам метр байгаа нь олон улсын дунджаас 60 гаруй хувиар бага үзүүлэлт юм. Тиймээс нэг хүнд ногдох ногоон байгууламжийг эхний ээлжид 10 ам метрт хүргэх зорилт тавьж, нийслэлд 42 байршилд шинээр ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байна” гэлээ.




Ням - 10 сарын 18,
2026
Сэтгэгдэл1
ireh negdygeer saiin suulcheer mod tarih ajillagaagaa saitar ernyyleh heregtei,chag urgelj ene modoo tarihgyi bol Mongol maani cheljij dyyslaa daa,hedee ch modoon tarimaar bna,malchid maani modoo tarih ajild gar bye orolzoh chag ni bolson baoimaar,uuliin muhart gobiin cheld ch nytagiinhaa bairsilaas bolj olon mod aajiuuhan taribal tanai hot ailiin yzemjid nemer bolohoos gadna gol ni modnii yndeseer cheljilt ni bagasah bolno...............