.jpeg)
4-р сарын 9-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь мэдээлэл хийлээ.
Хятадын Ерөнхий сайд Ли Чян Европын комиссын дарга фон дер Лейентэй утсаар ярьсан талаарх сэтгүүлчийн асуултад Линь Жянь хариулахдаа, "Өчигдөр БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чян Европын Комиссын дарга фон дер Лейентэй утсаар ярьж, олон нийтэд эерэг мессеж өгч байна.
Хятад болон Европын холбоо нь эдийн засгийн даяаршил болон чөлөөт худалдааг дэмжигч бөгөөд ДХБ-ын тууштай хамгаалагч болон дэмжигчид юм.
Хоёр тал чөлөөтэй, нээлттэй худалдаа, хөрөнгө оруулалтыг хамтдаа хамгаалж, дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой, саадгүй урсгалыг хамгаалж, хоёр тал болон дэлхийн эдийн засагт илүү тогтвортой, тодорхой байдлыг бий болгох ёстой. Испани бол Европын холбооны эдийн засгийн чухал цогц төдийгүй Европын холбоо дахь Хятадын хамтын ажиллагааны чухал түнш юм. Хятад, барууны харилцаа стратегийн тогтвортой байдлаа хэвээр хадгалж, нээлттэй хамтын ажиллагаа, харилцан ашигтайгаар хамтдаа хөгжих нь гэж үзэн, Хятад Европын харилцаа тасралтгүй сайжран хөгжихөд идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл6
Урсула чуганц Си өвгөнтэй үёрхээд хамтдаа Трампын чихийг мушгих цаг болсон
Хятадын "ямхын бодлого"-ын өмнө барууныхан аргагүй л сөхөрч эхлэв. Барууныхан заналт дайсан ЗХУ-г мөхөөн задлахын тулд Хятадыг ашиглаж, цөмийн зэвсэгтэй болгохоос өгсүүлээд зүсэн зүйлээр тусалж, ядаж л 1990 онд ядарсан Монголыг хүртэл зүгээр орхихгүй жижигхэн эдийн засгийг нь хүртэл хятадад "бэлэглэж", хятадуудыг хамаг юманд нь эзэн суулгасан байдаг. АНУ тэргүүтэй барууныхан Хятадыг юм юмаар дэмжиж томруулж, хятадуудтай бизнес хийсэн ч одоо өөрсдөө хятадад идүүлж, байдал бишдэж байгааг мэдээд, "Хятадын аюул", "Хятадын экспанс"-н талаар дуугарч, Хятадын түрэлтийг сөрөхийг оролдсон ч хятадууд Америк, Австралид олноороо суурьшиж, эдийн засгийн өндөрлөгүүдийг нь эзэлж, нөлөөгөө тогтоогоод, барууныхныг саалийн үнээ, колони байсан Африкаас хүртэл шахан гаргаж байна.
Ингээд АНУ эцсийн аргаа хэрэглэж, за яахав тэгвэл манайд дэлхийн хамгийн шилдэг технологи байгаа, та нарт өндөр технологийн хагас дамжуулагч нийлүүлэхээ зогсоолоо, та нарын гар утас, компьютер хийхийг чинь харна аа гээд чипний хориг тавьжээ. Хориг тавьсан ерөнхийлөгч нь зайлуул хөгшин Жо. Гэтэл нээх удсангүй. БНХАУ эх орны үйлдвэрийн 7 нано м-ийн чиптэй гар утас үйлдвэрлэж байгаагаа өчигдөр мэдэгджээ. Энэ мэдээ АНУ-г шоконд оруулав. Үнэн үү, арай үгүй байлгүй дээ гэлцэж байна. Барууныхан Хятадын ямхын бодлогод идүүлж, хятадуудад нам тавиулсандаа итгэж ядаж байх шиг. Гэтэл хятадууд аль 2000-аад оны эхнээс орчин үеийн хагас дамжуулагч бие даан үйлдвэрлэх том төсөл хэрэгжүүлсэн байжээ. Хятадууд 100 жилийн өмнөөс оюутан, инженер, эрдэмтэд болж суралцахаар баруунд олон мянгаар нь гарсан байдаг аж. Тэд барууны технологийг бүр эхнээс нь судалсан байна. 2000 оноос барууны хөрөнгө оруулалтаар мөнгөтэй болсон хятадууд оюутан, хөрөнгө оруулагч нэрээр баруунд бүр сая саяаараа гарсан.
Хятадууд барууны компаниудад хөрөнгө оруулсан, технологитой нь худалдаж авсан. Мөн олон хятад залуус Америк, Европын аль шилдэг гэх их дээд сургуулиудад суралцаж төгсөөд, аж үйлдвэр технологийн салбарт дуулгавартай, хичээнгүй ажиллаж байсан. Үүнийхээ үр дүнд 30.000 хятад эрдэмтэн, инженерүүд барууны хамгийн нарийн технологийг сурч эзэмшээд эх орондоо буцаж, хүчээ өгсөн гэх мэдээлэл байдаг аж. Тэд үнэндээ алсын зорилготой туршуулууд л байсан бөгөөд хоёр, гурван үеийн дараа ч эх орондоо үнэнч хэвээр байжээ. АНУ-ын цэрэг, аж үйлдвэрийн салбараас Хятадын тагнуулыг илрүүлсэн тухай мэдээлэл үе үе дуулдах боловч цаана нь хэдэн мянган хятад эх орончид тухайн улсын аж үйлдвэр, судалгааны байгууллага, төрийн алба, яамдад ажиллаж байгааг тоолох аргагүй болжээ.
Мундаг юм аа. Хар африкийн төвшинд байсан өлсгөлөн хоцрогдлын туйл байсан хятад орныг танигдахгүй болтол нь өөрчлөөд америкаас илүүрхсэн өндөр технологтой болцон байдаг. Мундаг юм аа. Оросууд өнгөрсөн жил анх удаа пентиум 4 ийн чип буюу сифу үйлдвэрлэж чадсан гэнэ лээ. Одоо үүгээрээ банкны картыг хүссэнээрээ үйлдвэрлэж байгаа гэсэн. Гэхдээ орос ах нар маань хятадын 7 нано хүртэл ч олон жил болох байх даа. Орос ч арай л дэндүү хоцорч дээ
1970-аад онд Монголын нэрт зохиолч Д.Маам дэлхийг эрхшээх Хятадын "ямхын стратегийг" цаг хугацаатай нь бичиж байхад баруунд энэ талаар сураггүй байсан. Барууныхан энэ зохиолыг уншсан ч итгэхгүй байх байсан. Гэвч тэдний итгэх эсэхээс үл хамаараад болдог юм болдогоороо болж байна. Хятадууд ямхын онолоо яаж хэрэгжүүлэхээ мэдэхтэйгээ байлгүй дээ.