sonin.mn

БАКУ, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. Азербайжаны эрх баригчид АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) хууль бус үйл ажиллагаатай холбоотой баримтуудыг Дональд Трампын засаг захиргаанд өгөхөөр төлөвлөж байгаа тухай тус улсын Ерөнхийлөгч Ильхам Алиев мэдэгджээ. 




USAID-ын үйл ажиллагааг зогсоож байгаагаа Азербайжены эрх баригчид хоёрдугаар сарын эхээр Вашингтонд мэдэгдсэн юм.




"Манай Ерөнхий прокурорын газар одоогоор USAID-ын хууль бус үйл ажиллагааг шалгаж байна, урьдчилсан шалгалтын талаар надад мэдээлсэн. Урьдчилсан шалгалтын дүгнэлтээр тус байгууллагын Азербайжаны эсрэг чиглэсэн үйл ажиллагааны цар хүрээ, засгийн газрын үйл ажиллагаанд саад учруулах оролдлогууд, мөн манай улсын дотоод хэрэгт оролцох гэсэн оролдлогууд байгааг харуулсан” гэж И.Алиев Бакуд болж буй "Дэлхийн шинэ дэг журамд хүрэх зам" олон улсын форумд оролцож үг хэлэхдээ мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, баримт материалууд бүрэн бүрдмэгц бид Ерөнхийлөгч Трампын засаг захиргаанд танилцуулна, ингэснээр авлигад идэгдсэн USAID болон түүний авлигач удирдлагуудад хатуу арга хэмжээ авах боломжтой болно” гэсэн байна. 


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг