sonin.mn

Гуандунгийн эмч нарын ачаар хүүгийн маань бөөр аврагдлаа" Хятадын баруун хойд хэсэгт орших Шиньжяны Кашгар нутгийн Ардын эмнэлгийн хагалгааны өрөөний гадна хүүхдийн эцэг Абдулкадер Абухан сэтгэл сэтгэл догдлон хэлж байлаа.

Түүний талархаж буй эмч нь 5000 км-ийн тэртээх Хятадын зүүн өмнөд нутгийн Гуандун мужаас ирсэн Шюй Кэвэй эмч, Сун Ятсений нэрэмжит эмнэлгийн бөөр шээсний замын мэргэжилтэн юм. Дэлхийн хамгийн нимгэн арьсан доорх нефроскопыг ашиглан, хүүхдийн бөөр доторх чулууг задалж, арилгахад ердөө 30 минут л зарцуулжээ. Хагалгааны дараа хоёр ч хоноогүй байхад бяцхан өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Энэ нь орон нутгийн эмч нарыг гайхшруулж, "хэт бага инвазив" технологи нь тэдний хэзээ ч сонсож байгаагүй зүйл байсан бол одоо харин дэргэдээ ашиглах болжээ.



2018 оны эхээр болсон эрдэм шинжилгээний хурлын үеэр Шюй Кэвэй Шиньжяны Кашгарт бага насны хүүхдүүд газарзүйн орчин, хооллох зуршил зэргийн нөлөөллөөр шээсний замын чулуу зонхилж байгаа бөгөөд орон нутгийн эмнэлгийн түвшин, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж олон хүүхэд үр дүнтэй эмчилгээ хийлгээгүй удаж байгааг ойлгосон. Мөн тэр цагаас эхлээд Шюй Кэвэй "нутгийн хүүхдүүдэд заавал тусална" гэж шуурхай зориг гаргажээ. 

Тэрээр Шиньжянд олон жил тусламж үзүүлж буй Бээжингийн эмч мэргэжилтнүүдтэй холбогдож, тэднийг урьж амралтын цагаар Кашгарт очиж хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийлгэх талаар ярилцав. Түүний энэ санаачилгыг Гуандун мужийн эмнэлэг болон холбогдох газрууд бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Шюй Кэвэйгийн уйгагүй чармайсны дүнд 2018 оны 10-р сард Гуандун мужийн олон байгууллага "Гуандун-Шиньжяны өсвөр насны хүүхдэд зориулсан эмнэлгийн тусламжийн төсөл"-ийг эхлүүлж, шээсний чулуутай хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг, мэс засал хийлгэхээр тохиролцжээ. Урологийн чиглэлээр мэргэшсэн залуу болон дунд насны олон мэргэжилтнүүд ч уг төсөлд идэвхтэй хамрагдаж, өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд Шиньжяны өмнөд нутгийн 96 хүүхдэд амжилттай хагалгаа хийсэн байна.




2019 онд Шюй Кэвэй Төвдөд туслах эмнэлгийн багийг удирдаж, далайн түвшнээс дээш 5000 метрийн өндөрт орших Жунба сяньд хүрчээ. “Хүн амьтны хориотой бүс” гэгддэг цастийн өндөрлөгт агаар сийрэг, байгаль орчин нь муу, хүчилтөрөгч багатай байдгаас толгой өвдөх, бөөлжих, нойргүйдэх зэрэг өвчинд шаналж байсан ч Шюй Кэвэй явуулын эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх олон бэрхшээлийг даван туулж, хөдөө тосгоны ядуу өрх, өндөр настнуудад үнэ төлбөргүй эмчилгээ хийж явжээ. 

Хэдэн жилийн турш Шюй Кэвэй болон Бүх Хятадын Залуучуудын Холбооны эрүүл мэндийн салбарын 17 гишүүн Төвөдийн 10 сяньд гүн нэвтэрч, 750 гаруй хүнд үнэ төлбөргүй үзлэг хийж, орон нутгийн 800 гаруй эмч нарыг бэлтгэл сургалтад хамруулсан байна.