sonin.mn

4-р сарын 3-нд Каолин болон бусад бараа ачсан галт тэрэг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын Шиньчаны төмөр замын тусгай шугамаар зорчжээ.


Тус галт тэрэг Шиньган буудалд хүрсний дараа ачааг дахин далайн тээврээр БНХАУ-ын Гуандун мужийн Шаньтөү боомтод хүргэх гэнэ.


Энэ бол Өвөр Монголд анх удаа төмөр зам-далайн тээврийг нэгтгэсэн ачаа тээврийн шугам болж байгаа аж. Он гарснаас хойш Хятадын Төмөр замын Хөх хотын товчоо нь компани, аж ахуйн нэгжүүдийн ложистикийн эрэлт хэрэгцээг өөрийн байршлын давуу тал дээр үндэслэн, төмөр зам, далайн тээвэрт "нэг захиалгат" ложистикийн бүтээгдэхүүн гаргаж, тээвэрлэх, хадгалах, ачиж буулгах зэрэг ложистикийн цогц үйлчилгээг үзүүлж эхэлсэн гэнэ.


Г.Бямба