
АНКАРА, 2025 оны гуравдугаар сарын 28 /DW/. Туркийн хотуудад өнгөрсөн лхагва гаргаас эхлэн зургаан шөнийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр хууль сахиулагчид 1879 хүнийг баривчилсан гэж Дотоод хэргийн сайд Али Йерликая мэдэгджээ.
Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы өрсөлдөгч, сөрөг хүчний гол төлөөлөгч болох Истанбул хотын дарга Экрем Имамоглу авлигын хэргээр шоронд хоригдсоны дараа эсэргүүцлийн жагсаал өрнөж эхэлсэн юм.
Сайдын хэлснээр, баривчлагдсан хүмүүсийн 260 нь шүүх хурлыг хүлээн цагдан хоригдсон хэвээр байгаа бол 489 нь суллагдсан, 662 нь хуулийн дагуу шалгагдаж байна. Түүнчлэн үймээний үеэр 150 цагдаа гэмтэж бэртсэнийг тэрбээр дурдаад, баривчлагдсан хүмүүсийн зарим нь өмнө нь гэмт хэрэг үйлдсэн эсвэл хориотой бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй гэж мэдэгджээ. Жагсагчид бүгд хууль сахиулагчдад эсэргүүцэл үзүүлсэн гэх үндэслэлээр баривчлагдсан гэдгийг Туркийн Дотоод хэргийн яам тодруулжээ. Мөн орон даяар жагсаал цуглаан хийхийг хориглосон хугацааг дөрөвдүгээр сарын 1 хүртэл сунгасан байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Үмхий туркууд хоорондоо алалцаад иргэний дайн болоосой!