
3-р сарын 27-ы үдээс өмнө Боагийн Азийн чуулга уулзалтын 2025 оны ээлжит хурлын нээлтийн ёслол болж, нээлтийн ёслолд 1500 гаруй зочин оролцжээ. Зочид 60 гаруй улс орон болон бүс нутгаас ирсэн ба үүнд олон орны улс төрчид, олон улсын байгууллагын төлөөлөл, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид багтсан байна.
Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Энэ жилийн уулзалтын хэлэлцэх асуудал илүү олон талтай мөртөө алсын зорилготой байж, уулзалтаар ерөнхий чиг хандлагыг ойлгох, өсөлтийг дэмжих, ирээдүйг тодорхойлох, хөдөлгөгч хүчийг судлах гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, хиймэл оюун ухааны хэрэглээ болон удирдлага, дижитал холболт зэрэг хамгийн сүүлийн үеийн сэдвүүдийн талаарх тусгай хэлэлцүүлгийг шинээр нэмж оруулсан байна.
Өнөөдрийн нээлтийн ёслолоос өмнө, эрчим хүчний өөрчлөлт, худалдааны шинэ түлхэц, дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээ зэрэг сэдвүүдээр хэд хэдэн форум зохион байгуулж, хуралд оролцож буй зочид “Ази дахь эрчим хүчний өөрчлөлтийн хамтын ажиллагаа”, ”Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөв болон тулгарч буй сорилтууд”, “Улс орнууд харилцаа холбоогоо хэрхэн бэхжүүлж, худалдаа хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгон хялбарчлахыг дэмжих” зэрэг сэдвийн эргэн тойронд Боагийн оюун ухааныг төвлөрүүлж, хамтын хөгжлийн талаар судалгаа шинжилгээ хийсэн байна." гэв.
Г.Бямба
Сэтгэгдэл0