
ПАГВАЖАВЫН НЯМДАВАА
(1947-2025)
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Шинжлэх Ухааны Академийн гишүүн, Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Улсын Их хурлын гишүүн асан, Эрүүл мэндийн сайд асан төр, нийгмийн зүтгэлтэн Пагважавын Нямдаваа нь 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр өвчний улмаас таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
П.Нямдаваа нь 1947 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрж, 1966 онд Хүн эмнэлгийн техникумыг Хүний бага эмч-эх баригч, 1971 онд Анагаах Ухааны Дээд Сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгсөж, 1977 онд Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Берлин хот дахь Хумбольдтын нэрэмжит Их сургуульд Анагаах ухааны доктор, 1989 онд Зөвлөлт Холбоот Улсын Анагаах ухааны академийн Москва хот дахь Д.И.Ивановскийн нэрэмжит Вирус судлалын хүрээлэнд Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалжээ.
Тэрбээр Анагаах ухааны дээд сургуульд багш, Эрүүл ахуй, халдвар, нян судлалын Улсын институтэд эрдэм шинжилгээний ажилтан, вирус судлалын лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, Эрүүлийг хамгаалах яамны урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн орлогч сайд бөгөөд Улсын ариун цэвэр, халдвар судлалын ерөнхий байцаагч, 1991-1996 он, 2000-2004 онд Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд, 1998-2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Нийгмийн бодлогын зөвлөх, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн зэрэг албыг нэр төртэй хашиж, эрүүл мэндийн салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгон шинэчилсэн төдийгүй Монгол Улсын анагаах ухааны вирус судлалыг үндэслэгч, Шинжлэх Ухааны Академийн төрөлжсөн академи болох Монголын Анагаах Ухааны Академийг үүсгэн байгуулагч, анхны ерөнхийлөгч, нэрт эрдэмтэн байлаа.
Мөн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Тайланд улсын Рангситын Их сургуулийн хүндэт доктор, Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йоркийн Шинжлэх ухааны академийн гишүүн, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Зүүн Өмнөд Азийн Бүсийн хорооны Эрүүл мэндийн зөвлөх хорооны гишүүн, Гүйцэтгэх хорооны гишүүн, Номхон далайн Баруун Эргийн Бүсийн хорооны “Улаанбурхан өвчний тахалт тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулах” бүсийн хорооны гишүүн, Вакцин дархлаажуулалтын Глобаль альянсын Удирдах зөвлөлийн гишүүн, Томуу болон амьсгалын замын бусад вируст халдварыг судлах олон улсын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн, Оросын Холбооны Улсын Анагаах Ухааны академийн сэтгүүлийн эрхлэгчдийн зөвлөлийн гадаад гишүүнээр тус тус ажиллаж байв.
Тэрбээр монгол, англи, орос, герман хэлээр нийт 900 гаруй бүтээл хэвлүүлж, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, хөндлөнгийн хянан магадалгаа (Peer-reviewed) сэтгүүлд нийтлүүлсэн бүтээл, түүнээс эш татсан тоогоороо Монголын анагаахын эрдэмтдийг тэргүүлдэг, дэлхийд танигдсан эрдэмтэн байлаа.
Монгол Улсын төр засгаас түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Алтан гадас одон, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Академич, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг тус тус хүртээсэн юм.
Пагважавын Нямдаваа таны эрүүл мэнд болон шинжлэх ухааны салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр, нөр их хөдөлмөр, төлөв даруу зан чанар бидний зүрх сэтгэлд мөнхөд дурсагдах болно.
У.ХҮРЭЛСҮХ, Д.АМАРБАЯСГАЛАН, Л.ОЮУН-ЭРДЭНЭ,
Л.ЭНХНАСАН, Ч.УНДРАМ, Ж.ЭНХБАЯР, Т.МӨНХСАЙХАН,
С.ДЭМБЭРЭЛ, Г.БАТ-ОРХОН, Н.ЛХАГВАДОРЖ
Сэтгэгдэл37
Ум мани бад мэ хум
Хужир нугын хүү минь Ум мани бад мэ хум. Сайн төрлийг олох болтугай !
Ум ма ни бад ми хум ...
Өөрөө өвчнөөр талийж байгаа нь эрүүл мэндийн салбарт юу ч хийж чадаагүй, зөвхөн хоосон нэр төр, гавъяа шагнал, албан тушаал, эрх мэдэл хөөцөлдөж, ард түмэн улс орондоо хувь нэмэр оруулж чадаагүй, 1990 оноос хойш эдүгээг хүртэл Монголыг засаглаж байсан авилгачдын нэг болж явсан өчүүхэн хүн байжээ гэж
Өвчин гэдэг нь хүнд хэлж ирдэггүй. Монгол улсын эрүүлийг хамгаалах үйлсэд маш том хувь нэмэр оруулсан. Мөн эрдэм шижилгээний ажилыг нь Монгол байтугай дэлхийн эрдэмтэд хүлээн зөвшөөрч, ишлэл болгон авдаг. Харин та өөрөө ямар хувь нэмэр оруулж гавъяа байгуулавдаа. Талийгаачаас илүү гарах юм байвал таныг шүтэн мөргөж алдууршуулъя. Байхгүй бол битгий олон таван юм донгосож худлаа бурж бай, дуугуй бөгсөө арчаад яв.
Hun nas barchihaad bhd yaasan muuhai buzartai yum bichdeg hunbe uursu icheech
Малаас дор мал
Өөрийг чинь ажил муу хийсэн гээд арга хэмжээ авч байсан байж болно! Гэхдээ ийм үед өшөө хорслоор амжихгүй байх!!!
Пээ яасан ухаан нь амьтнаас дор болчихсон хүн бэ.Эмч ч бас хүн өвдөж ч болно.Сонин гар вэ
Um ma ni bad me hum
Гэр бүл, үр хүүхдүүдэд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум ма ни бад мэ хум.
Ум мани бад мэ хум
Za bas l oodtei hun baigaagui gedeg dee. Ulsiig suiruulehed gaviya baiguulsan gedeg dee.
Нотлох баримт бна уу 🥴
Бурхан болооч анагаах ухааны салбарт их зүйлийг бүтээсэн ёстой төр, нийгмийн зүтгэлтэн байсан ёс суртахуунтай хүнлэг Мөнхөд дурсагдах хүн байв. Ум мани бад мэ хум.
Ум ма ни бад мэ хум.
Ум мани бадми хум
Өөрөө өвчнөөр талийж байгаа нь гэж юу бичээд байгаа солиот вэ мөнхийн амьдрал гэж үгүй тэнэгээ бусдад бүү гайхуул
Анагаахын салбарын ноён оргилуудын нэг багш маань таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлье
Гүн эмгэнэл илэрхийльё. Сайн төрлөө олох болтугай Эрдэмтэй хүн даруу.Их мөрөн дөлгөөн гэж Энэ эгэл сайхан хүнийг хэлнэ.Эрдэм мэдлэг шинжлэх ухааны бүтээлээрээ дэлхийд хүндлэгдсэн эрдэмтэн.Монголдоо олон бүтээлч ажил хийсний зөвхөн ганц жишээ гэхэд шиприцны үйлдвэр байна.Үүнээс өмнө гнц шимж дамжуулан буцалгаад л хэрэглээд халдвар авдаг байлаа.ДЭМБ тай хамтран олон төсөл хэрэгжүүлсэн гээд хийсэн бүтээснийг бичээд баршгүй..ГЭР БҮЛ ҮР ХҮҮХЭД ТӨРӨЛ ТӨРӨГСӨДӨД ГҮН ЭМГЭНЭЛ ДАХИН ИЛЭРХИЙЛЬЕ.
Ум мани бад мэ хум
Ум мани бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Энэ талийгаачийх оциализмын үед АПУ-н ард 120н мянгатын байранд байдаг байсан. Тэр үед байрны гадаа хоёр хөгшин ярилцаж байхыг нь сонсохнээ энэ хүнийг Хятадын эрлийз юм ш дээ гээд хөөрөлдөж байсныг санаж байх юм. За за, ум маани бадми хум.
Хятадын эрлииз гэдэг нь үнээн. Гэхдээ монгол улс төдийгүй дэлхийн эрүүл мэндийн салбарт үнэлж боломгүй нээлт хийсэн гавья байгжжлсан хүн. Одоо ч түүний үүсгэн байгуулсан гялс төв судалгааны бүхэл бүтэн баг цалинжуулж тоног төхөөрөмж бүх юмаар нь хангаж ажилдаг гэж сонссон
Ум ма ни бад ми хум
Ум ма ни бад мэ хум 🙏😞
Та ямар муухай хүн бэ, Нямдаваа гуай, нэр төр алдар гавьяатай, , эрдэмтэн, ачит эмч хүн байсан.... Сайхан насалж , жамаараа бурхан болжээ ум ма ни бад МЭ хум
Та ямар муухай хүн бэ, Нямдаваа гуай, нэр төр алдар гавьяатай, , эрдэмтэн, ачит эмч хүн байсан.... Сайхан насалж , жамаараа бурхан болжээ ум ма ни бад МЭ хум
авьяатай, Ачит эмч Эрдэмтэн ДЭМБ гад шүтэгдсэн Монголын гоц ухаантан Хөлөлмөрийн баатар Эмч байлаа Сайн төрөлөө олж .Эх нутагтаа Төрөх болтугай . УМ МА НИ БАД МЭ ХУМ.
Гүн эмгэнэл илэрхийлье
Гүн эмгэнэл илэрхийлье
Гүн эмгэнэл илэрхийлье
Гүн эмгэнэл илэрхийлье
ГЯЛС-төв маш сайн үйл ажиллагаатай,тэр үед хурдан шуурхай цэвэрхэн нээгдсэн анхны төв байсан даа Сайхан эмч байсан
Хүндэт багш минь хөх тэнгэрийн орондоо эргээд төрөөрөй
Хүндэт багш минь хөх тэнгэрийн орондоо эргээд төрөөрөй