
Хятад, Америк, Канадын 20 гаруй музейн мэргэжилтэн, эрдэмтэд 3-р сарын 19-ний өдөр Чикагогийн Филд музейд цуглаж, "Хятад Америкийн музейн удирдагчдын форум"-д оролцож, музейн хамтын ажиллагааны арга замыг судалжээ.
Энэ форумыг Прицкерийн урлагийн хамтын ажиллагааны сан, Хятадын музейн холбоо хамтран “Одоо / Ирээдүй: Хамтын үр нөлөө" сэдвийн дор зохион байгуулж байна. Форумд Хятадын Ордны музей, Дунхуаны академи, Шааньшигийн түүхийн музей, АНУ-ын Метрополитен музей, Чикаго дахь Филд музей, Бостоны Дүрслэх урлагийн музей, Канадын Онтарио хааны музейн эрдэмтэн мэргэжилтнүүд оролцож, “Даяршилын эрин дэх музейнуудын хамтын ажиллагаанд нүүрлэсэн боломж ба сорилт”, “Дорно ба өрнөдөд танилцуулсан Азийн урлаг ба соёл”, “Урлаг ба археологийн цуглуулгын судалгаа, үзэсгэлэн: Музей ба эрдэм шинжилгээний салбарын хамтын ажиллагаа”, “Хиймэл оюун ухаан, шинэ дижитал эрин: музейн ирээдүйг дахин бүтээх нь” сэдвээр үзэл бодол, арга барил, туршлагаа солилцож байна.
Тус форумд Прицкерийн урлагийн хамтын ажиллагааны сан болон Хятадын музейн холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, Хятад, Америк хоёр орны музейн мэргэжилтнүүдийн харилцаа холбоо, хуваалцах, бие биенээ таньж мэдэх зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулах зорилт тавьжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0