
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны гуравдугаар сарын 10 /AFP/. Оскарын шагналт Бон Жун Хогийн найруулсан эмгэнэлт инээдмийн “Микки 17” кино өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Америкт кассын орлогоороо тэргүүлж, 19.1 сая ам.долларын орлого олсон гэж “Exhibitor Relations” компани ням гарагт мэдээлжээ. Гэхдээ киног бүтээхэд 118 сая ам.долларын зардал гарсан тул “Warner Bros” компани болон “Plan B” энтертайнмент энэхүү амжилтыг онцгойлон тэмдэглээгүй байна.
Өмнөд Солонгосын найруулагчийн “Шимэгч” кино Оскарын наадмаас “Шилдэг кино” шагналыг хүртсэн анхны гадаад хэлээрх кино болсноос хойш үзэгчид түүний дараагийн бүтээлийг тэсэн ядан хүлээж байв.
Английн жүжигчин Роберт Паттинсоны бүтээсэн Миккигийн дүр нь сансрын аюултай нислэгүүдэд сайн дураараа оролцдог нэгэн бөгөөд түүнийг амиа алдсан тохиолдолд дахин хувилан илгээдэг байна. Мөн Америкийн жүжигчин Стивен Ён, Марк Руффало Австралийн жүжигчин Тони Коллет нар дүр бүтээжээ.
Харин “Marvel” болон “Disney”-н бүтээл “Captain America: Brave New World” кино 8.5 сая долларын орлого олсноор бокс-оффисын жагсаалтад нэг байр ухарч хоёрдугаарт бичигдсэн байна. Уг кино нээлтээ хийснээс хойш дөрвөн долоо хоногийн дараах байдлаар, дотоодын зах зээлээс 176.6 сая доллар, хилийн чанадаас 194 сая долларын орлого олжээ.
Жагсаалтын гуравдугаарт “Last Breath” /4.2 сая доллар, дөрөвдүгээрт “The Monkey” /3.9 сая доллар/, тавдугаарт “Paddington in Peru” /3.85 сая доллар/ бичигдсэн байна.
Оскарын шагналт найруулагч Шон Бэйкер /“Anora” киноны найруулагч/ Академийн шагнал гардуулах ёслолын үеэр үзэгчдэд кино театрыг зорин ирж үйлчлүүлэхийг уриалснаас хойш долоо хоног өнгөрч байгаа боловч кино театраар үйлчлүүлэгчдийн тоо цөөн хэвээр байна. Гэхдээ “Comscore” фирмийн шинжээч Пол Дергарабедиан цаашид нөхцөл байдал сайжирна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
IS IT POSSIBLE TO ACTUALLY GET BACK FUNDS LOST TO SCAM? YES! CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT I lost about 846,000 pounds worth of Bitcoin to a fake investment trading platform that tricked me into investing on their platform with the intent of earning a 15% daily profit. I was losing it all to a point that I couldn't afford to take care of my bills and my Family. I was very disappointed with myself and was drowning in shame. I got really depressed until I had this discussion with my attorney who then introduced me to a hacker called THE HACK ANGELS EXPERT. They are the best recovery team out there now. They are very fast and efficient in the recovery of your lost funds. I couldn’t believe my lost funds were recovered, at first it was like a dream, but it’s all reality. I just have to put this review out here. The experts really helped me get my Bitcoin back from the scammer. If you have ever fallen victim to one of the many Bitcoin scams out there, don’t hesitate to reach ou