sonin.mn

3-р сарын 6-ны үдээс хойш БНХАУ-ын Бээжин, Өвөр Монгол зэрэг 13 муж, хот, өөртөө засах орны төлөөлөгчид нээлттэй хэсгийн арга хэмжээ зохион байгуулжээ.


Өвөр Монголын төлөөлөгчдийн нээлттэй арга хэмжээн дээр БХАТИХ-ын төлөөлөгч, Өвөр Монголын өөртөө засах орны засаг дарга Ван Лишя хөгжлийн хурд, үйлдвэрлэлийн өсөлт, эдийн засгийн нийт хэмжээ зэрэг өнцгөөс Өвөр Монголын сүүлийн хэдэн жилийн хөгжлийн амжилтыг танилцуулж, энэ жилийн хөгжлийн зорилтдоо төлөвлөлт гарган, ногоон эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүн зэрэг чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийжээ. 


Тэрээр хэлэхдээ, ноднин ӨвөрМонгол нутгийн ДНБ 5.8%-иар өссөн нь өсөлтийн хурдаараа Хятадад гуравдугаарт оров. Эдийн засгийн нийт хэмжээ нь 2.6 их наяд юанийг давж, нийт Хятадын 20-рт орсон гэжээ. 


Энэ жилийн зорилтын талаар Ван Лишя хэлэхдээ, "Томоохон төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүдийг дэмжих, бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх үйл ажиллагаа өрнүүлнэ. Үндэсний эрчим хүч, стратегийн нөөцийн бааз, үндэсний гол гол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн баазын хувьд шинэ үүрэг хариуцлагаа ухамсарлан, идэвхтэй ажиллах болно" гэсэн байна.


Г.Бямба