.jpg)
Израиль улс 1948 онд буюу дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас гурван жилийн дараа албан ёсоор тусгаар тогтнолоо зарласан билээ.
Израильд нууц тагнуулын алба байгуулах хэд хэдэн шалтгаан байсан бөгөөд энэ нь нэгдүгээрт олон мянган еврейчүүдийг устгасан нацистууд байсан ба тэр үед тэдэнд зориулж хатуу шийтгэлийн төлөвлөгөө боловсруулжээ.
Хоёрдугаарт Израилыг тусгаар тогтнолоо зарласны дараа Арабын зарим орнууд Израилийн эсрэг дайн зарлаж, ингэснээр тус улс дайсны өдөөн хатгалга, түүний цэргийн үйл ажиллагааны талаар урьдчилан мэдэж, өөрсдийнхөө ажиллагааг явуулах тусгай алба хэрэгтэй гэдгийг ойлгосон аж.
Сонирхолтой нь Моссадын эх үндсийг Палестин дахь еврейчүүдийн сионист цэргийн хөдөлгөөнөөс, өөрөөр хэлбэл террористуудаас бий болгосон бөгөөд тэр үед тэднийг "Шай" гэж нэрлэдэг байжээ.
Харин "Моссад" гэдэг нэр нэлээд хожуу буюу 1951 онд бий болсон байна.
Нэг сонирхолтой баримт дурьдахад Моссадын анхны дарга нь тус байгууллагыг бараг 20 шахам жил удирдсан Хаант Оросоос гаралтай Иссер Харель байсан бөгөөд чухамхүү Харель ирээдүйн тагнуулчдийг бэлтгэх тусгай сургуулийг анх байгуулж, мөн бие бялдрын бэлтгэлийн өндөр шаардлагыг бий болгожээ.
Ажилчдын анхны тусгай аттестатчиллын үр дүнд "Шай"-ын хуучин алан хядагчдын тэн хагасыг эх оронд нь илгээж, шинэ боловсон хүчнийг элсүүлж эхэлсэн бөгөөд тэдэнд тавигдах хамгийн гол шалгуур нь бие бялдрын өндөр бэлтгэлээс гадна чанартай дээд боловсрол, гадаад хэлний мэдлэг байв.
Тэр үүднээсээ Израилийн бүх тагнуулчид өнөөг хүртэл Иссер Харелыг бурхан шиг үздэг бөгөөд учир нь түүнийг Моссадын төлөө хэний ч хийж байгаагүй их зүйлийг хийсэн гэж тэд ярьдаг байна.
Моссадын түүхийн хамгийн сонирхолтой хэсэг бол тэдний явуулсан гайхалтай операци бөгөөд учир нь Израильд амьдардаг еврейчүүдийн тоо дэлхийн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй бага байдаг.
Энэ нь тэднийг дэлхий даяар өргөн хүрээтэй тагнуулын сүлжээг бий болгоход таатай нөлөө үзүүлжээ.
Чухамхүү энэ өргөн цар хүрээний ачаар Моссадынхныг нацистын хуучин гэмт хэрэгтэн СС-ийн штурмбанфюрер Адольф Эйхманыг хулгайлж авчрах боломжийг олгосон.
Эйхманн Гестапод алба хааж байсан бөгөөд тэрбээр 1934 онд "Еврейн асуудал"-ыг бүр мөсөн шийдвэрлэх ёстой гэсэн үзэл сурталчдын нэг байв.
Дараа нь тэрбээр сионизмын шинжээчийн албан тушаал хашиж байсан бөгөөд мөн Освенцимын хорих лагерийг "үхлийн фабрик" болгон хувиргах ажлыг зохион байгуулагчдын нэг байжээ.
1944 онд Эйхман Унгарын 437,000 еврейчүүдийг Освенцим руу ачуулж, дараа нь устгах төслийг удирдаж байсан ба тэрбээр Моссадын хувьд онцгой ач холбогдолтой нэгэн байв.
Харин дайны дараа тэрбээр СС-ийн нууц байгууллагын ахан дүүсийн тусламжтайгаар Өмнөд Америк руу зугтжээ.
Эйхманыг амжилттай хулгайлсан түүх нь мөн л Моссадын бүтэлгүйтлийн анхны алдартай түүх байв.
Нэг хэсэг Моссадынхан өөрийн хүмүүсийг Америкийн Тагнуулын төв газар руу нэвтрүүлэхийг оролдож, тийнхүү тийм нэгэн төлөөлөгч америкчуудын сайн мэдэж байсан Эйхманы байршлыг зааж өгчээ.
Гэвч операци бүтэлгүйтэж, уг төлөөлөгч Моссад өөрийг нь мөрдөж байгааг Эйхманд мэдэгдхэд тэрбээр нуугдаж амжсан байна.
Олон улсын хэмжээний шинэ эрэл хайгуул Эйхманныг санамсаргүй байдлаар баригдах хүртэл хоёр жил үргэлжилжээ.
Эйхманы хүү эцэг нь Моссадтай холбоотой нэгэн охинтой болзож эхэлсэн бөгөөд аав нь түүнийг Эйхманы хүү гэдгийг яг яаж мэдсэн нь тодорхойгүй боловч энэ мэдээлэл Моссадад хүрчээ.
Энэ операцийг дахин бүтэлгүй болгож болохгүй байсан тул Иссер Харель өөрөө биечлэн уг ажиллагааг удирдаж Аргентин руу ниссэн ба ташрамд дурдхад тэрбээр хожим нь энэ тухай "Цаазаар авагчийг хулгайлсан нь" нэртэй ном бичсэн байна.
Тагнуулын ажилтнууд Эйхмантай маш адилхан Риккардо Клемент хэмээх Германы Даймлер-Бенз компанийн нэгэн салбарын жирийн нэгэн ажилтныг хараад гайхширсан бөгөөд эцэст нь Эйхманыг хулгайлж, Израилийн төлөөлөгчид Аргентинд ирэх хүртэл түүнийг ямар нэгэн байшингийн хонгилд хэдэн өдрийн турш байлгажээ.
Түүнд нойрны эм өгөн мансууруулж, Израилийн нисгэгчийн дүрэмт хувцас өмсгөн, согтуу, нойрмог дүрээр түүнийг бүх багийн хамт Израиль авч явсан бөгөөд тэнд түүнийг шүүх хурал болон цаазаар авах ял хүлээж байв.
Энэхүү операци Моссадыг хүндэтгэх түвшинг маш өндөр түвшинд аваачсан бөгөөд тэр ч бүү хэл Аргентины фашистын албан ёсны байгууллага дэлхийн хамтын нийгэмлэгт шуугиан дэгдээхийг оролдсон ч Моссад хуучин нацистуудыг хайсаар байлаа.
Дэлхийн еврейчүүдийн дундах хамгийн алдартай хөдөлгөөнийг "Саяним" гэж нэрлэдэг бөгөөд энэхүү хөдөлгөөн нь тодорхой нөхцөлтэйгөөр Моссадад сайн дурын тусламж үзүүлдэг байна.
"Саяним"-ын гишүүн нь оршин суугаа улсдаа байнга оршин суудаг, цэвэр цусны еврей хүн байх ёстой бөгөөд гэхдээ үүний зэрэгцээ Израилийн гүн эх оронч байх ёстой.
Төрөл бүрийн албан ёсны олон нийтийн байгууллагын халхавч дор ийм тагнуулын сүлжээнүүд дэлхий даяар байдаг бөгөөд жижигхэн, ядуу мэт харагддаг Абхазад ч ийм зүйл байдаг ажээ.
Моссадын үйл ажиллагаа нь амьдралын бүхий л салбарт маш гүнзгий нэвтэрсэн тул заримдаа та бид ч гэсэн тэдний нууцыг мэдэх боломжгүй юм.
Тэр үүднээсээ энэ чанар нь л Моссадыг дэлхийн хамгийн шилдэг тагнуулын алба болгосон гэж мэргэжилтнүүд үздэг байна.
Эх сурвалж: dzen.ru
Ж.Батдорж
Сэтгэгдэл9
Оросын фашистуудыг украины моссад толгой дараалан ангуучилах болнодоо,,,,,
Украйны фашистуудыг хэн ангуучлах уу????
Украинд фашист гэж байхгүй,,,,ойлгоо,,,явж унт,,,
Муухан орчуулга юмаа даа. Нэг үгүйсгээд л, нэг уймраад л.....
Муухан орчуулга юмаа даа. Нэг үгүйсгээд л, нэг уймраад л.....
аятайхан орчуулахгүй дээ. эйхманыг хэрхэн яаж авчирсан тухай өчнөөн ном, кино хүртэл байхад Эйхманы хүүтэй болзсон охины аавыг яаж мэдсэн нь тодорхойгүй ч гэх шиг.
моссад гэж тагнуулын байгуулга бишээ,террорист байгуулга,түүний хүчин чадал их мөнгөөр урвагчдыг урхидаж,дараа нь устгаж замаа цэвэрлэдэгт байгаа,ард нь дэлхийг эзэрхийлэх амбицтай банкны еврейчүүд байгааг бүгд л мэдэж байгаа ш дээ,тэгээд түүнээ нуух гэж ийм үлгэр домог зохионо,зөвхөн гар утасны батарейг дэлбэлж хичнээн хүний аминд хүрэв,үүнээс харахад Гитлерийн зөв ч юм шиг,хэрэв нилээдийг нь цааш харуулаагүй бол энэ дэлхий бузартаж дуусах байв,бүх дайны ард ёврейчүүд л байгаа биз дээ
Израйль гэдэг Улсыг Сталин бий болгосон ч түүнийг дагаагүй эсрэгээрээ Америктай нэгдсэн
Баярхүү гэж нөхөр бол моссадын монгол дахь агёнт !мөн гэж ямар өөрийгөө хэлэлтэй биш ! бүх үг нийтлэлээрээ агeнт гэдгээ хэлчихсэн хүн дэ !