САНА, 2025 оны гуравдугаар сарын 7 /BBC/. Оросын нисэх хүчний бааз байрладаг Сирийн Латакия мужид түлхэгдэн унасан Ерөнхийлөгч Башар аль-Асадыг дэмжигчид болон аюулгүй байдлын хүчнийхний хооронд ширүүн мөргөлдөөн болжээ.
Лондонд төвтэй, Сири дэх хүний эрхийн байдлыг ажиглах төвөөс (SOHR) мэдээлснээр, зэвсэгт мөргөлдөөний үеэр 70 орчим хүн амиа алдсан байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард Башар Асадын дэглэм унаснаас хойш дэгдсэн хамгийн ширүүн мөргөлдөөн нь энэ юм.
SOHR-ын мэдээлснээр, амь үрэгдсэн хүмүүсийн дунд аюулгүй байдлын албаны ажилтнууд, Ассадад үнэнч цэргүүд болон энгийн иргэд байна. БХЯ, Дотоод хэргийн яамны цэргүүд болон Асадын талынхны хооронд болсон цуст мөргөлдөөний улмаас 70 гаруй хүн амиа алдаж, олон арван хүн шархдаж, олзлогджээ.
Сирийн мэдээллийн Step агентлагийн мэдээлснээр, засгийн газрын цэргүүд "хуучин дэглэмийн 70 орчим цэргийг" устгаж, 25 гаруй хүнийг олзолсон байна.
Мөн Сирийн Sana агентлаг пүрэв гарагт мэдээлэхдээ, түлхэгдэн унасан Ерөнхийлөгчийг дэмжигчид Газар Дундын тэнгисийн эрэгт оршдог Жебла хотын шалган нэвтрүүлэх цэг рүү дайрсан гэжээ.
Энэ газрын ойролцоо Оросын “Хмеймим” агаарын цэргийн бааз байрладаг. Ойролцоох Тартус, мөн Хомс, Алеппо зэрэг бусад хотод мөргөлдөөн гарсан байна. Латакия мужид баасан гаргийн 10 цаг хүртэл хөл хорио тогтоож, Дамаскаас нэмэлт хүчийг тус бүс нутаг руу татжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл3
Сирийн босогчид удах бас дарагдана. Израйлын засгийн газар оросын цэргийн баазыг сирид хэвээр үлдээхийг америкт тулгаж буйтул туркийн цэргийн дэмжлэг тун удахгүй сирид зогсож мэднэ. Израйлын аюулгүй байдалд оросын цэргийн үүрэг чухал ач холбогдолтой гэжээ.
Сирийн босогчид удахгүй бас дарагдана. Израйлын засгийн газар оросын цэргийн баазыг сирид хэвээр үлдээхийг америкт тулгаж буй тул туркийн цэргийн дэмжлэг тун удахгүй сирид зогсож мэднэ. Израйлын аюулгүй байдалд оросын цэргийн үүрэг чухал ач холбогдолтой гэжээ. Их гүрнүүдийн тохироо бүрдэх хүртэл түр хугацаанд галзуурсан мэт аашилдаг түрэмгийлэгч нар олон болжээ.
Сирийн босогчид тун удахгүй ялах болно. Израйль мэтийн хулгайч нар удахгүй сөнөнө