
Дуучин, СТА С.Сэрчмаатай ярилцлаа.
С.Сэрчмаа маань айлын хэд дэхь хүүхэд билээ? Бага насны тань дурсамжаас яриагаа эхлэе?
-Би зургаан хүүхэдтэй айлын хамгийн бага хүүхэд. Аав ээж маань Архангай, Булган аймгийн хүмүүс. Аав ээж хоёр маань хоёулаа хотод сургууль орж, МУИС-ийг авто инженер, эдийн засгийн мэргэжлээр төгссөн. Би С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн дунд сургуулийн хийл хөгжмийн ангид анх долоон настайдаа орж суралцаж төгссөн. Тиймээс ч би өөрийгөө ер нь л урлагт амьдралаа зориулах ёстой хүн юм байсан байна гэж ойлгодог. Өнөөдрийг хүртэл сонгодог урлаг болон эстрад хөгжмийн урлагт үнэнч явсан маань өдий зэрэгт хүрэхэд нөлөөлсөн гэж боддог.
Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ? Ямар хүн байж, яаж энэ хорвоод яаж дуурсагдахыг зорьдог вэ?
-Ер нь хүний сурсан ажил мэргэжил болгон амьдралынх нь замналд нөлөөлдөг. Тэр утгаараа миний амьдралд дардан шулуун мэт үе ч байсан, хэцүү цаг үе ч байсан. Ер нь урлагийн салбарт байна гэдэг өөрөө бусдад зөв үлгэр жишээ үзүүлэхийг шаарддаг. Буруу хазгай гишгэж, буруу үг хэллэг хэлж болохгүй болгодог. Яагаад гэвэл намайг даган дуурайдаг олон хүн байдаг учраас урлагийн хүний хувьд ард түмнээ соён гэгээрүүлж, зөв явах ёстой гэсэн чиг шугамыг би баримтлаж ирсэн. Тиймээс ч олны танил болсноосоо хойш энэ амьдралдаа маш их дассан. Гэвч эргээд бас заримдаа янз бүрийн дайралтанд өртөх үед би сэтгэлийн тэнхээтэй байхгүй бол тэр их хар мэдээлэлд сөхрөх тохиолдол байдаг.
Та 28 жил уран бүтээл туурвисан байна. Энэ урт хугацааг эргээд харахад урлагийн хүний амьдралаар амьдрахын хүнд хэцүү нь юу вэ?
-Би урлагийн салбарт 28 жил болох үедээ янз бүрийн сонины борлуулалтад маш их хувь нэмэр оруулж, нөлөөлсөн байх гэж боддог. Тийм ч учраас “Алтан микрофон” наадмын хэвлэлийн баатар номаницад хүртэл тэргүүлж байлаа.
Хэвлэл мэдээллээр харагдсан үзэгдсэн хүн болгонтой холбон бичиж, байнга муулуулсан цаг үе ч байсан. Одоо нийгэм, цаг үе харьцангуй өөр болсон учраас уншигчдын шүүлтүүр ч өөрчлөгдөж, худал ташаа мэдээллийг ялгаж салгаж мэддэг болжээ.
Ер нь урлаг гэдэг бол хатуу үедээ хатуу байдаг. Бас ард түмэн маань урлагийн хүмүүсийг хайрлаж хүндэлж чаддаг нь сайхан санагддаг. Тэр үүднээсээ урлагийн салбар гэдэг бол эсрэг тэсрэг хоёрын туйл юм болов уу гэж би боддог.
Гэр бүлийнхээ тухай танилцуулахгүй юу? Та хоёр хөөрхөн охинтой шүү дээ. Охидууд нь хэдэн настай вэ?
-Би 8, 15 насны хоёр охинтой. Охидууд гэдэг амьдралыг зөөллөдөг, хайран дунд умбаж өсдөг болохоор илүү ээжтэйгээ ойрхон байдаг. Манай том охиныг Хураа гэдэг. Том охин маань “Ментолик” гэдэг нэртэй амьд хөгжмийн хамтлаг байгуулсан. Хамтлагийнхаа солист гоцлол дуучин. Саяхан анхныхаа уран бүтээлийг гаргасан.
Охины маань хамтлагийн анхны уран бүтээлийг сонссон амьд хөгжим сонсдог маш олон залуучууд баяр хүргэсэн байсан. Надад маш их бахархууштай санагдсан.
Хэдийгээр би охиноо урлагийн сургуульд оруулаагүй ч гэсэн охинд маань ээжийнх нь урлагийн гени нөлөөлсөн юм болов уу гэж бодсон. Мөн охин маань багадаа “Алганы хээ” гэдэг нэвтрүүлэгт надтай хамт “Эх үрийн жаргал” гэдэг дууг дуулаад оролцож байсан. Охин маань том болж, ээжтэйгээ адилхан урлагт дуртай болжээ. Бага охиныг маань Хүсэлнар гэдэг. Нилээн хэвлүүн, эмх цэгцтэй, шулуун шударга охин байдаг. Ер нь дуудах нэрийг эцэг эх өгдөг, дуурсах нэрийг өөрөө олдог гэдэг үг яахын аргагүй Монгол орны маань философи, гүн ухаантай холбоотой юм болов уу гэж би боддог. Ерөнхийдөө эцэг эхчүүд хүүхдээ дуртай зүйлд нь чиглүүлээд өгөх юм бол өөрөө цаашдаа ямар хүн болохоо сонгодог. Миний хувьд өөрийгөө мөрөөдлөө биелүүлсэн гэж боддог. Тийм учраас асар том мөрөөдлийг бодож байж бусад жижиг мөрөөдлөө биелүүлээрэй гэж залуустаа захья.
Ээж тань ямар хүн байсан бэ? Ээжийгээ дурсаач?
-Би ээжийнхээ захисан сайны үрийг тарьж яваарай гэж хэлсэн үгний дагуу л өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Ээж маань дуу хуурт дуртай, даруухан, урлагт ээлтэй, эдийн засагч мэргэжилтэй, худалдааны салбарт насаараа ажилласан эмэгтэй байсан. Би ээжийнхээ тэр даруухан занг нь өвлөж авсан.
Дуучин болоогүй байсан бол ямар мэргэжилтэй байх байсан бол?
Хэрвээ би урлагийн хүн болоогүй байсан бол ээжтэйгээ л адилхан даруухан, бүрэг ичимхий эмэгтэй байх байсан байх. Эгч нар маань ч гэсэн ээжтэй минь адилхан даруухан хүмүүс байдаг. Намайг юу задалсан бэ гэвэл мэдээж урлаг намайг задалсан. Тийм учраас урлаг гэдэг зүйл надад өөрийгөө олон түмэнд ойлгуулах бүх боломжийг өгсөн гэж боддог.
Ярилцсан: Сурвалжлагч У.Анударь
Сэтгэгдэл25
Batchuluuntai huchingiin hergiin talaar yariad tas tas ineegeed baisan busgui mon uu?
мөн ш дээ, балиар муухай сэжгийн авгай. охиныг хүчиндэх үед чацга нь гарсан гэх үед бүр чангаар инээсэн. өөрөө хоёр охинтой юм бж сонин орк авгай шүү. Батчулууныг болиулах ёстой бтал улам дэмжээд инээгээд бсан ш дээ. хорвоогоос зайлмаар муухай авгай
тэр үед юу ч ойлгоогүй инээж яваад хам хэрэгтэн болсон гэж боддог шүү
Батчулуун гэж муу эрийг харахаар шоронд суулгамаар санагдана.
Нэг өвөрмонгол хятадтай хамтран амьдраад байсан тэр хужаагийн охин уу?
psda nar hvn muulahaas oor gaviyagui hvn bish boljee
Бэлгийн хүчирхийллийг дэмжигч авгай
Одоо бараг 45 хүрч байгаа ч гэсэн монголын 25 тай ямарч охиноос илүү гоё харагддаг хүн дэ !
Сэжигийн хар хүүр чинь хятадын дэвсгэр хардаг болоо юу.
Батчулуун олон нийтийн сүлжээгээр замбараагүй зүйл ярьсаныг өөгшүүлж дэмжээд тас тас инээгээд өөрсдийн тэнэг занг олонд мэдрүүлсэн ярьж байгаа зүйлээс ямар хүн гэдгээ харуулсан
Дээл өмсөөд , нутгаа яриад уйлж хайлахгүй бол тоглолт чинь бүтэлгүйтэх шинжтэй дэг шүү
миний охидыг ингэж хүчиндэх вий гэж боддоггүй юм бхдаа?
Чихэнд чийртэй цахирмаа хоолойтой ямар юмны дуучин байхав?! Өөрийгөө поп дива ч гэх шиг…
Urlagiin ataarkhagch nar Serchmaag oolj khanahgiu youm daa Serchmaa shig , Saraa shig, Ariunaa shig chadaltai abyastai bysgiuchuud baina uu
Tetgeveriin hed odoo amarch baigaashdee
Монголд оршин суугаа 0-оос дээш насны бүх иргэдээс цусны шинжилгээ авбал хэдэн хувь нь харь цустай эрлийзүүд байх бол хөөрхий.
1990-ээд оны үед 36% гэж байсныг санаж бна
Олон сайхан дуутай сайхан ч бүсгүй. Урлагийн цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.
Хүчирхийлэл дэмжигч тэнэг гарыг нийтээрээ бойкот хийгээчээ, юун балайг санхүүжүүлэх вэ. Тоглолтыг нь үзвэл Хүчирхийллийг санхүүжүүлсэн болно шт
Dvp.
Сэрчмаа маш сайхан сэтгэлтэй хэзээд ч зан нь хувирдаггүй бас их хөгжилтэй санагддаг. Баярын мэнд хүргэе. P.S Ямар ч хүний охин үрийг доромжлох бүү хэл муухай харж ч болдоггүй юм аа!!!!
Xөөрxөн xүүxэншдээ зүгээр л байж байгаа нь, xамраа ямар мууxай болгочихсон юм бэ, xавчаараар чимxчихсэн юм шиг, япон xүүxэн шиг унжгар.
Юм уншдаггүй урлагийн xүмүүс бол ер нь дуугаа дуулчихаад нэг иx ТВ подцастнаас xол явцгаасан нь дээр дээ... xудлаа xөгжилтэй болж xарагдаx инээx энэ тэр бол бүр дэмий амьтны олз болно, дуугүйxэн байсан нь өлзийтэй
Юм уншдаггүй урлагийн xүмүүс бол ер нь дуугаа дуулчихаад нэг иx ТВ подцастнаас xол явцгаасан нь дээр дээ... xудлаа xөгжилтэй болж xарагдаx инээx энэ тэр бол бүр дэмий амьтны олз болно, дуугүйxэн байсан нь өлзийтэй
Юм уншдаггүй урлагийн xүмүүс бол ер нь дуугаа дуулчихаад нэг иx ТВ подцастнаас xол явцгаасан нь дээр дээ... xудлаа xөгжилтэй болж xарагдаx инээx энэ тэр бол бүр дэмий амьтны олз болно, дуугүйxэн байсан нь өлзийтэй