sonin.mn

Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч хэвлэлийн бага хурал хийж, Хятад-Америкийн худалдааны зөвлөлдөх уулзалтын урьдчилсан үр дүнгийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулжээ.


Хэвлэлийн төлөөлөгч энэ үеэр хэлэхдээ, "Хятад, Америкийн төрийн тэргүүн нар Бээжинд уулзалт хийж, худалдаа, эдийн засгийн асуудлыг гүнзгий хэлэлцсэн нь хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааны хөгжлийн цаашдын чиглэлийг тодорхойлж, стратегийн удирдамж өгсөн. Дарга Ши Жиньпин, Хятад-Америкийн худалдаа, эдийн засгийн харилцааны мөн чанар нь харилцан ашигтай, хамт хожих явдал юм.



Хоёр улсын худалдаа эдийн засгийн баг ерөнхийдөө тэнцвэртэй, эерэг үр дүнд хүрсэн нь хоёр орны ард түмэн болон дэлхий дахинд авч хэлбэл сайн мэдээ юм. Амаргүй олдсон одоогийн эерэг хандлагыг хоёр тал хамтран хамгаалах ёстой хэмээн онцолсон.


Тавдугаар сарын 13-нд Хятад, АНУ-ын худалдаа эдийн засгийн баг БНСУ-д худалдаа эдийн засгийн зөвлөлдөх уулзалт хийв. Худалдаа эдийн засгийн салбарт хоёр талын хүрсэн урьдчилсан амжилтуудад голчлон дараах зүйлс багтана:


Нэгдүгээрт, хоёр тал өмнөх зөвлөлдөх уулзалтын үр дүнг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, холбогдох тарифын зохицуулалтын талаар эерэг тохиролцоонд хүрсэн.


Хоёрдугаарт, хоёр тал худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр тус тусын санаа зовж буй асуудлуудаа хэлэлцэх Худалдааны зөвлөл болон Хөрөнгө оруулалтын зөвлөл байгуулахаар тохиролцов. Хоёр тал Худалдааны зөвлөлөөр дамжуулан холбогдох бүтээгдэхүүний тарифыг бууруулах зэрэг асуудлыг хэлэлцэж, харилцан сонирхсон бүтээгдэхүүний тэнцүү хэмжээний тарифыг бууруулахаар зарчмын хувьд тохиролцов.


Гуравдугаарт, хоёр тал хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнтэй холбоотой зарим тарифын бус саад бэрхшээл, зах зээлд нэвтрэх асуудлыг шийдвэрлэх эсвэл шийдвэрлэхийг ихээхэн дэмжих болно.


Дөрөвдүгээрт, хоёр тал тодорхой төрлийн бүтээгдэхүүний тарифыг харилцан бууруулах зэрэг зохицуулалтаар дамжуулан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг салбарын хоёр талын худалдааг өргөжүүлэхийг дэмжихээр тохиролцов.


Тавдугаарт, хоёр тал Хятад улс АНУ-аас нисэх онгоц худалдан авах, АНУ нь Хятадад нисэх онгоцны хөдөлгүүр, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх баталгааны талаар холбогдох тохиролцоонд хүрч, холбогдох салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжихээр тохиролцов.


Одоогоор хоёр тал эдгээр амжилтын талаар дэлгэрэнгүй зөвшилцөл хийж байна гэжээ.


Г.Бямба