Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2026 оны тавдугаар сарын 18-нд болж, Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Нөөцийн махны борлуулагдаагүй үлдэгдлийг 2026 оны тав, зургадугаар сард зах зээлд нийлүүлэх,
Нөөцийн махыг нэг этгээдэд давтамжтай болон их хэмжээгээр худалдан борлуулсан тохиолдлуудыг яаралтай хянан шалгаж, дутагдсан хэмжээгээр нөхөн бүрдүүлж, зах зээлд нийлүүлэхийг бэлтгэн нийлүүлэгчид хариуцуулах,
Цахим төлбөрийн баримтгүй худалдаалсан нөөцийн махны хэмжээгээр тухайн аж ахуйн нэгжүүд орон нутгаас нөхөн бүрдүүлж, энэ сарын 25-ны дотор зах зээлд нийлүүлэх зэрэг ажлыг ажлыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Хүнсний тухай хуулиар аймаг, нийслэлийн Засаг дарга нар стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, хүн амыг хүнсээр хангах үүрэгтэй. 2027 оны нөөцийн махны тоо хэмжээг тогтоож, ирэх жил дахин ийм байдалд хүргэхгүйн тулд эртнээс бэлтгэл хангаж ажиллахыг шат шатны Засаг дарга нарт үүрэг болгов.
Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махны үлдэгдэл нэг мянга 400 тонн махны үнийн зөрүү, зах зээлд нэмэлтээр нийлүүлэх махны үнийн зөрүү болон холбогдох үйл ажиллагааны зардалд шаардагдах санхүүжилтийг батлагдсан төсөвтөө зохицуулалт хийж шийдвэрлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад, шаардлагатай санхүүжилтийг шуурхай олгохыг Сангийн сайд З.Мэндсайхан нарт тус тус үүрэг болголоо.
“Нөөцийн мах худалдаалах хугацааг 15 хоногоор сунгаж 2026 оны долдугаар сарын 1 болголоо. Мөн нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр буюу 13-15 мянган төгрөгөөр борлуулна” гэж ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хэллээ.
Мөн нөөцийн махыг бэлтгэх, хадгалах, түгээх, худалдан борлуулах зэрэг бүх үе шатанд цахим төлбөрийн баримт үйлдэх, стратегийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс хэрэглэгчид шууд худалдаалах боломжийг бүрдүүлж, зуучлагчаас хамааралтай худалдааны тогтолцоог халах чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж ажиллана.
Max, махан бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, худалдаалах үйл ажиллагаа эрхэлдэг, эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, энэ тав, зургадугаар сард зах зээлд нийлүүлэх махны хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой нийлүүлэлтийг хангах, үнийн огцом өсөлтөөс сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг зохион байгуулна.
Ням - 06 сарын 28,
2026

Сэтгэгдэл10
Нөөцийн мах бэлтгэлд маш их но байгаа байх,ард иргэдэд очиж байгаа нөөцийн мах гэдэг нь дан яс байдаг болсоор удсан шүү,
Зүгээр л үнээ чөлөөлөөд зах зээлд даатгаачээ. Нөөцийн мах зардаг дэлгүүрт орж үзсэн. Нэл хоосон яс байсан шүү. Ясгы шөл чанаж уухад таарсан зүйл харагдсан
Бөөн том том хүнд яснууд. Тэгээд нөөцийн мах гэж хуцалдаад байдаг. Цул махыг нь Хү Сюй Жанг, Бао данжаад нар бөөнөөр нь аваад бээжин үүлдрийн хав нохойнуудаа тэжээдэг байж магадгүй юм.
Дархлагдсан хулгайч цоохор дээлт тангад бүгдийг нь бөөндөөд авчих байлгүй..Энэ хулгайчаас МАН-ын хулгайчууд бүгд айцгааж чацга алддаг гэсэн үнэн шүү.
буриад бямбасүрэн шиг 21-р тогтоол гаргахгүй юу доо хөө
Малын мах үнэтэй байвал тахиа шувуунын махаа ид гэж тавлаад байсан Бангладеш сайддаа арга хэмжээ авах уу? Эсвэл хонжигыг нь зөөлөн алгадаад зүгээр өнгөрөөх үү?
Нямбаатарыг огцруулахын тулд нөөцийн махаа зориуд даржээ. Одоо гаргаж Учрал махны үнэ буулгасан мундаг хүн болох нь ээ.
Бао данжаадыг бариад гянданд хийчихвэл бүр ч том нэр хүндтэй хүн болно.
Махны үнэ өсгөчихөөд улс төр хийгээд байгаа засгийн газар огцор.
Бао данжаадын нэг том алдаа бол АНын дархлагдсан хулгайч нартай эвсэж тэдний талд ажиллаж тэдэнд мах өгч өндөр үнээр заруулан МАНынхаа нэр хүндийг унагасан явдал юм. Бао данжаад ч өндөр үнээр мах зарж олсон ашгаас хувь авсан нь мэдээж