Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 5 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 449 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 400 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 49 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 150 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 39 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Хяналт шалгалтаар илрүүлсэн гэмт хэргийн шинжтэй хэд хэдэн үйлдлийг нарийвчлан шалгуулахаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ. Тухайлбал, иргэнд өмчлөх газрын хэмжээг нэмэгдүүлж шийдвэр гаргасан, ажлын байр түрээслэх гэрээг зах зээлийн үнээс өндөр үнээр байгуулсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хамаарал бүхий этгээддээ давуу байдал бий болгосон зэрэг авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг шалгуулахаар шилжүүлсэн байна.
Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 28 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.
Пүрэв - 06 сарын 11,
2026
Сэтгэгдэл2
Атг хэдэн мөрдөгчтэй вэ Зуу хүрэхгүй байлгүй Гэтэл энэ хэргүүдийг бүгдийг шалгах өоломжгүй байхаа ХОМ судлаад л таардаг бололтой Гурван саяын зөрчилтэй самрын хэргийг шүүхэд шилжүүлэв гэсэн тмэдээ гарсан яиймэрхүү хэргүүд бүх цагийг нь авдаг бололтой Авилга дийлдэггүй нэг шалтгаан энэ байх ятом хэргүүд дээр дагнавал яасан юм бэ
Losing my coin was an incredibly stressful and emotional experience. I felt confused, frustrated, and unsure about what to do next. When I contacted Digital Light Solution, I was looking for guidance and clarity. They took the time to explain the situation to me, walk me through the recovery process, and keep communication open along the way. What stood out to me most was their patience and professionalism during such a difficult time. Having support when dealing with a crypto loss can make the situation feel less overwhelming,For assistance Email:digitallightsolution@qualityservice.com And Telegram —Digitallightsolution