Булган аймгийн “Сумын эмнэлэгт эрэгтэй хүн архины хордлоготой хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан” гэх дуудлага, мэдээлэл энэ оны 02-р сарын 28-ны 01 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 56 настай, эрэгтэй “Н” нь дөрвөн хоног дараалан согтууруулах ундааны зүйл хэрэглэж, архины хордлого гэх оношоор хэвтэн эмчлүүлж байжээ.
Баярын өдрүүдэд иргэд Та бүхэн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гарал үүсэл тодорхойгүй, тусгай зөвшөөрөлгүй согтууруулах ундааны зүйл худалдан авахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй
Даваа - 10 сарын 27,
2025

Сэтгэгдэл2
Архины хордлого хоолны хордлого туссан оркууд
dandaa hyatad spirteer hiisen arhind hordoj uhej baina daa.