ОХУ-ын Россия-1 сувгаар энэ сарын 4-нд тус улсын үзэл сурталч В.Соловьев “Бид 150 сая хүнтэй. Гэсэн ч яагаад заавал бид байлдана гэж. Сайн дураараа байлдах Хойд Солонгос, Монгол гээд улсууд байна” гэж ярьсан бичлэг олон нийтийн сүлжээнд тархав.
Ерөнхий сайд, ОХУ-д Элчин сайд асан С.Баяр энэ нөхрийн талаар “Оросын одоогийн гол суртал ухуулагч Соловьев. Том дарга нарынхаа хэлж зүрхлээгүйг шууд хэлдэг байсан талийгаач Жириновскийн ор. Санаандгүй юм шиг ийм үг унагаад, гадна дотноос хэн юу гэх нь вэ гэж ажиглана, дүгнэлт хийнэ, акц зохионо. Бүхэл бүтэн институц” гэж тодорхойлсон байв. Энэ бичлэгийг тойрсон байр суурь одоо ч цахим сүлжээнд үргэлжилж байна.
Харин тодорхой нэг зүйл нь оросууд биднийг ингэж дүгнэхээр хэмжээнд цуст дайныг монголчууд дэмжсэнд байгаа юм шүү дээ. Орос байтугай бид дотооддоо нэгнээ гайхахаар үйл явдал энэ хоёр жилийн хугацаанд өрнөсөн. Украинчууд муугаа мэдэхгүй өрвөлзлөө, хошин шогийн жүжигчин улсаа самарч байна, энэ улс сүйрлээ гэх зэргээр шүүмж битүү өрнөсөн. Дайныг эсэргүүцэж жагссан “No war”-ын залуусыг “Босоо хөх Монгол” тэргүүтэй нөхөд дарамталсан. Өөр нэг хэсэг нь Жуковын хөшөөнд цэцэг өргөж дуу дуулалдан клип хийлгэн олны нүдийг орой дээр нь гаргасан. Хэн нь ч албан ёсоор дайныг буруутгаагүй нь бүүр гайхаш тасармаар байна. Яг ийм явдал бидэнд тулгарвал яах юм бэ, үгүй гэх арга байхгүй байна шүү дээ гэж хэлээд байгаа нэгнээ уралдан үзэн ядацгаасан. Яагаад ингээд байгаа, хэн ингээд байгаа нь ойлгогдохгүй хоёр жил болж байна. Сошиал сүлжээн дэхь сэтгэгдэл л лав тэр чигтээ Оросын дайныг дэмжиж байдаг. Тэр нэр ус нь дан хуурамч л юм шиг байдаг. Энэ бүхэн Украинд түрэмгийлэл үйлдсэнээ зөвтгөж ядаж буй Орос, ОХУ-ын Элчин сайдад маш сайхан далим болж, өөрийн хийсэн ажил мэтээр цааш уламжилж байсан нь лавтай. Монголчууд бид гучхан жилийн өмнө социалист нийгэмтэй байв шүү дээ. Төр засаг, дарга даамлын ажил яаж явагддагийг мартаагүй. Өөрсдийнх нь үзэл сурталд таалагдсан бүхэн манайх, биднийх болдог, өөрсдөө хийсэн мэтээр сурталддаг зан коммунистуудын унаган төрх. Бидний дээрх тэнэглэл орос Элчинд ялгуусан ялалт мэт л байсан нь гарцаагүй. Тийм ч учраас дайныг эсэргүүцсэн монгол залуус, АН-ын эсрэг гаднын улсын Элчин сайд мэдэгдэл гаргаж, тусгаар улсын дотоод хэрэгт оролцож байлаа шүү дээ. Гэвч үүний эсрэг Монгол Улсын төр засаг дорвитой хөдөлж, байр сууриа хамгаалж чадаагүй.
ОХУ Украин руу дайн өдөөж хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн энэ явдалд Монголоос бусад бүхий л улс орон байр сууриа тодорхой илэрхийлж, хариу арга хэмжээ авч ирсэн. Харин ганц Монгол Улс ганхийх ганц үггүй өнөөдрийг хүрлээ. Ноцтой нь дотоодод болж буй бүхий л үйл явдал нь дайныг дэмжсэн агуулгатай болж хувирч буй нь ерөөсөө хилийн чанадад Монгол Улс түрэмгий дайныг дэмжиж байна гэсэн пайз болоод л хувирчихлаа.
Дайныг эсэргүүцсэн бүх улс оронд Оросын хөшөө дурсгалаас эхлээд иргэдтэй нь харьцахаас зайлсхийж байхад манайд Жуковын хөшөөн дээр сүр жавхлантайгаар явж очоод баярын хундага өргөж байгаа нь орос Элчин нутагтаа уламжлах арвин их гавьяатай болсон байж таарна. Нэг ёсондоо Монгол даяар ОХУ-ын хийж байгаа дайныг дэмжиж байна гэдэг буруу ойлголтыг дээр доргүй төрүүлчихлээ шүү дээ. Түүх сөхвөл ийм эндүүрэл манайд анхных биш ээ. Олон нийтийн дунд анзаарагдаагүй өнгөрсөн ч хэвлэлийнхэн дунд одоо ч яригддаг нэг зүйл бий. В.Путин манай улсад хийсэн сүүлчийн айлчлалынхаа үед хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ “Манай УАЗ 469 машинд очерлож байгаад авдаг монголчуудад баярлалаа” гэсэн агуулгатай зүйл ярьж байв. Хэвлэлийнхэн бие биенээ гайхаж хараад л өнгөрсөн. Аль эрт хэрэглээнээс гарсан, хөдөө баг сумдад л ганц нэг үлдсэн “69”-д дугаарлаж зогсоод авдаг түүх өнгөрөөд арваад жил болчихсон үед шүү дээ. Ерөөсөө ийм түүхийг Монголд суусан Элчин сайдууд нь л зохиодог юм шиг байна лээ.
Өнөөдөр яг л энэ түүх давтагдаж байна. Энэ бол шинэ зүйл биш. “Оросын төлөө сайн дураараа байлдах монголчууд байна” гэх ойлголтод монголчууд өөрсдөө л хүргэж байна. Монгол дахь Оросын талын нөлөөлөл ч өргөн байна. Энэ бүхнийг харсан хүмүүс цааш нь хэд өсгөөд л мэдээлдэг байлгүй яав гэж.
Хамгийн ноцтой нь ийм зүйлд Монгол Улс хариу өгдөггүй, байр суурь илэрхийлдэггүй. Хоёр жилийн өмнө Оросын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Константин Иосифович Косачев гэгч “АНУ Монгол Улсад биологийн зэвсэглэлийн лаборатори байгуулж байна” гэж мэдэгдэж байв. Мэдээж тийм юм байгаагүй, юу байдгийг нь ч бид ойлгоогүй өнгөрсөн. Одоо харж байхад амин чухал эд байсан байна лээ. Эм тань хүнс бодис барилгын материал ч болтугай шинжилж чаддаг лаборатори хэчнээн хэрэгтэйг бид сүүлд л ойлгоцгоосон. Гэвч үүний эсрэг хэн ч, ямар ч өндөр албан тушаалтан эсэргүүцэж мэдэгдэж чадаагүй дуугүй өнгөрсөн. Дуугүй байна гэдэг зөвшөөрсөн гэсэн үг. Хүн төрөлхтний харилцаанд байдаг хэлбэр энэ. ОХУ-аас Монгол Улс руу өдөөн хатгасан агуулгатай мэдээллүүдийг үе үе ингээд цацдаг болоод удлаа. Төрийн өндөр албан тушаалтнаас эхлээд суртал ухуулагч хүртэл аманд орсноо ярьж байна. Одоо бүр цуст дайндаа татан оролцуулах, тэр битгий хэл сайн дураараа очих монголчууд байна гэж хүртэл эндүүрч байна. Ийм буруу ойлголт төрүүлсэн манай суртал ухуулга сошиал сүлжээн дэх хэсэг бусаг хүмүүс буруутай. Үүнд бид арай ч тийм дээ тулж сайн дурынхан очих хэмжээнд хүрээгүй гэж хариулт өгөх Монгол Улсын төр засаг гэж байна уу.
Манайд өнөөдөр ч ёс юм шиг нийгмийн дунд байдаг хандлага бий. Тэр бол хятадууд муу, орос сайн гэсэн буруу үзэл суртал. Ямар сайндаа манай төрийн сайд түшмэдүүд хүртэл хятад цустай гэдэг үгнээс айж мэгдэж, үй олон баримт дэлгэж сандрах вэ дээ. Харин оросууд бол мужик гэдэг ойлголт хаа сайгүй л байна. Гэхдээ туураг тусгаар улсад ах дүүсэг харилцаа байдаггүй гэдгийг одоо л нэг зах зухаас нь ойлгож байна.
Харилцан ашигтай харилцаа л байна уу гэхээс бидний хуучин суртлаар боддог шиг тийм харилцаа хүн төрөлхтний түүхэнд байгаагүй, байх ч боломжгүй юм билээ л дээ. Ийм тэнэг хандлага даарин дээр давс болж, дайнч оросуудад далим болж байгаа юм шүү дээ. Бидний тухай буруу ойлголт дэлхий дахинд төрүүлэх элдэв худал мэдэгдэл үзэл сурталд Монгол Улсад төрийн эрх барьж байгаа МАН юу ч болоогүй мэт дуугүй байсаар л байна. Зарим юман дээр албан ёсоор хариу өгч буруу зөрүү ойлголтыг дэлхий дахинд залруулж баймаар болжээ. Ер нь ч ийм өөх ч биш, булчирхай ч биш дүлэгнэсэн МАН-ыг төрийн эрхээс зайлуулахгүй бол мөдхөн захын гэр хорооллын ажилгүй хүмүүсийг “Мөнгө өгнө” гээд дайнд ачиж ч мэдэх нь. Дээр, дооргүй л орос ах, орос ах гэж солиороод байхаар чинь хэн ч гэсэн “Эд нар бидний төлөө ирж байлдах нь” гэж бодох нь зөв л дөө.
Б.ЭНХЗАЯА
Сэтгэгдэл47
Орос улс угтаа бүх дэлхийн колоничлогдсон улс орнуудын төлөө,түүний дотор ОТ нэрээр мөлжигдөн хоосорч байгаа монголын төлөө барууны хар хүчний эсрэг тэмцэж байгааг ойлгох ухаан анусын визний төлөө бүхнийгээ худалдсан чи муу яаж ойлгох вэ дээ???
Тэгээд Орос руугаа тонилоод Украины хөрсийг бордоод өгөөч
Сайхан нийтлэл Байна. Мянган жилийн түүхтэй орос ах нар маань хоёр мянганы түүхтэй монгол дүү нараа заримдаа эргэж санадаг л юм байна. Удахгүй хятадууд ч сайн нэртэй болох цаг холгүй дээ
Оюутолгойн ордын баялгийг дээрэмдэж байгаа америкийн риотинто компанийн тухай нийтлэл бичээч.
эзгүй цөл тал ууланд явж байгаад унтархад хэдиид ч маниулдахад асдаг 469 машинуудад баярлалаа гэсэн үг
эзгүй цөл тал ууланд явж байгаад унтархад хэдиид ч маниулдахад асдаг 469 машинуудад баярлалаа гэсэн үг
МАНИУЛДАЖ АСДАГ ЧИП НЬ ТАС ХӨЛДДӨГГҮЙ ЧИПГҮЙ ЭНГИЙН ОРОС МАШИН ЯКУТ МОНГОЛД ЗОХИЦДОГ
Чиний чип хөлдчихөж . Гал түлж гэсгээ
МАНИУЛДАЖ АСДАГ ЧИП НЬ ТАС ХӨЛДДӨГГҮЙ ЧИПГҮЙ ЭНГИЙН ОРОС МАШИН ЯКУТ МОНГОЛД ЗОХИЦДОГ
МАНИУЛДАЖ АСДАГ ЧИП НЬ ТАС ХӨЛДДӨГГҮЙ ЧИПГҮЙ ЭНГИЙН ОРОС МАШИН ЯКУТ МОНГОЛД ЗОХИЦДОГ
МАНИУЛДАЖ АСДАГ ЧИП НЬ ТАС ХӨЛДДӨГГҮЙ ЧИПГҮЙ ЭНГИЙН ОРОС МАШИН ЯКУТ МОНГОЛД ЗОХИЦДОГ
МАНИУЛДАЖ АСДАГ ЧИП НЬ ТАС ХӨЛДДӨГГҮЙ ЧИПГҮЙ ЭНГИЙН ОРОС МАШИН ЯКУТ МОНГОЛД ЗОХИЦДОГ
МАНИУЛДАЖ АСДАГ ЧИП НЬ ТАС ХӨЛДДӨГГҮЙ ЧИПГҮЙ ЭНГИЙН ОРОС МАШИН ЯКУТ МОНГОЛД ЗОХИЦДОГ
МАНИУЛДАЖ АСДАГ ЧИП НЬ ТАС ХӨЛДДӨГГҮЙ ЧИПГҮЙ ЭНГИЙН ОРОС МАШИН ЯКУТ МОНГОЛД ЗОХИЦДОГ
МАНИУЛДАЖ АСДАГ ЧИП НЬ ТАС ХӨЛДДӨГГҮЙ ЧИПГҮЙ ЭНГИЙН ОРОС МАШИН ЯКУТ МОНГОЛД ЗОХИЦДОГ
Ямар юмных нь ах байхавдээ,,,
крымийн хойгийн ялт хотод СТАЛИН ЧЕРЧИЛЬ РУЗВЕЛЬТ АХ НАР МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ СТАТУСЫГ БАТАЛЖ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН НЬ КРЫМИЙГ ОРСЫНХ ГЭЖ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ХЭРЭГ
крымийн хойгийн ялт хотод СТАЛИН ЧЕРЧИЛЬ РУЗВЕЛЬТ АХ НАР МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ СТАТУСЫГ БАТАЛЖ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН НЬ КРЫМИЙГ ОРСЫНХ ГЭЖ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ХЭРЭГ
Энхзаяад баярлалаа.Төрийн төвшинд бол эрчим хүч,түлш шатахуунаар Оросоос Монгол бүрэн хамааралтай.Оросуудтай адил Украйнчууд ч Азийн ард түмнүүдийг арьс өнгөөр ялгаварладаг.
МАН оросууудаасаа нүүр буруулж олон сая хятад иргэдийг Монголд суурьшуулж тэжээх гэж улайраад эхэллээ.Хятадууд МАН-ын бүдүүн дарга нарт аль хэдийн захиалгаа өгч хөлс мөнгөө төлсөн учир МАН-ын данжаад дарга нар маш их сандралдаж барьцаанд орчихоод байна..
МАН-ын ямааны хошного царайт алуурчин ,хятадын хүргэн С.Баярын авлига хээл хахууль ,аллагын хэргүүдийг дахин сэргээж шалгах естой..
Танай муу сайт яахаараа хүний бичсэн даруухан сэтгэгдлийг хасаж, алагчилаад байдаг юм бээ???????хараал зүхэлгүй, доромжилолгүй юм бичиж байнадаг.
Хуцооо чи захиалгат нийтлэл
Украины эрх баригчид манай Монголынх шиг товийг сахисан бодлого барьж болох байсан Одоо Оросыг хичнээн ч муулаад Украиныг хичнээн ч дэмжээд дайнд амь урэгдсэн хагас сая украин залуус амь орохгуй Олон арван украин дураэгсэд нутагтаа эргэж очихгуй
Хүрэлсүх,Хүрэлбаатар гэсэн манж хятадын шоохуузууд хятадын барьцаанд орчихоод амь нь тэмцэж байна..
ояанууд сайн дураар фронт явахгүйээ албадлага хэрэгтэй төр засаг тэднийг хүчээр тийш нь илгээх шаардлагатай байна тэгж байж энэ нийгэм бага боловч гэгээтэй боно
100% зөв бичсэн байна. Монголоор дүүрэн алуурчин Путлерийг тахин шүтсэн илжгэн тархитай тэмбүү хамарласан мояа ояа пууяа шээснүүд битүү язганалдаж байгаа ш дээ
Ояа нар тэгээд Оросоо хамгаалаад дайнд нь морд л доо, яв яв....
Зев зев четгер оросын дуу нар бол тэнэг мулгуу хумуус гэдэг нь тодорхой одооч орос хулмасуудыг монголчууд таньдаг болсон оросууд хоорондоо алалцаад сайхан бнаа гэж
Тэр чинь ЗХУ. Крымэээр жишээлэгчээ
Путиныг мичлэн дууриаж навсганадаг мантуу нүүртэй нэг хар сармагчин манайд байгаа шүү..
Оросыг Ах гэж зусарддаг монголчуудын бялдууч зангаас эдүгээ оросууд өөрсдөө хүртэл ичдэг болоод байхад манай махан толгойнууд улыг нь долоосоор!!
Өмхий гичий Юугаа улиад байнаа зүгээр байхад нь украин луу орос цэрэг оруулсан Болж байна уу янхаан
Skoliko vam platili oni? Kto vy takoi chtoby govoriti ot imeni vsego Mongoliskoga naroda?
Skoliko vam platili oni? Kto vy takoi chtoby govoriti ot imeni vsego Mongoliskoga naroda?
хөлсний бичээч хэдэн халтар цаас авсан юм болдоо.хөршөө муулах муудалдцах нь чамд ашигтай л юм байна. оросын түлш хэрэглэхлэхгүй эзэндээ үнэнчээ харуулж явган таварга тэгвэл чинии бичсэн үзэлд итгэе
Tembuutei huuhduud erliizuud gamingiin ur sad baabar enhsaihan bayr geed heden humuusiig 37 on adil tseberlegee hiih boljee
Tembuutei huuhduud erliizuud gamingiin ur sad baabar enhsaihan bayr geed heden humuusiig 37 on adil tseberlegee hiih boljee
ленин. нэгдүгэжр дайнд ялсан СТАЛИН хоёр дугааар дайнд ялсан ПУТИН гуравдугаар дайнд ялна цөмөөр цөмлөнө
бас баатар цагааан хаан напелеоныг орсоос үлдэн хөөж корсик арал дээр цөлсөн гээч
бас баатар цагааан хаан напелеоныг орсоос үлдэн хөөж корсик арал дээр цөлсөн гээч
петр екатерина баатар цагаан хаанууд орсыг хүчирхэг болгосон хамгийн муу хаан романовынхны сүүлчтйн хааны номхон далайн флотыг порт артурт устгасныг ЛЕНИН харамсаж бичээд доройтсон хаант засгийг октябрийн хувьсгалаар устгасан юм
япончууд порт артурт орсын флотыг устгаснаас ""манжуурын толгод гэдэг дуу вальс гарч людмила зыканаа амилуулсан
Путин үхэж далд ор
ОРОСУУД ДААНЧ МАНИЙГАА ТООХГҮЙ ДООГЛОЖ. ДОРОМЖИЛЖ БАСАМЖЛАХ ЮМ. 3-ГЧ ХӨРШИЙН БОДЛОГЫН ЭСРЭГ ЭНЭ ОЛОН ГАДНЫ ГАЛЗУУ ЭРВАА КОМЕНТУУД БАЙНА.
Орос дээрэмчид дэлхийн адаг болж байгааг олон монгол мэджийгаа.
Оросийг дэмждэг монгол яалначууд аа тэр орос ах нарийхаа төлөө очиж байлдаад тэндээ иргэншил аваад амьдар аа .Монголд та нараас хэрэггүй хүмүүс энд алгаа