sonin.mn

“Зууны мэдээ” сонин агаарын бохирдлоос хэд дахин аюултай, нүдэнд үл үзэгдэх “хор” тариалан эрхлэлтэд далдуур газар аваад байгааг цувралаар сурвалжилж хүргэсэн билээ.  “Газар тариалангийн салбар дахь пестицидийн хяналтгүй хэрэглээ”, “Пестицидийн үлдэгдэлтэй импортын жимс”, “Тариаланч, хүнсний худалдаа эрхлэгчид пестицидийн шинжилгээ хийлгэдэггүй” гэсэн гурван цуврал нийтлэл гаргасан. Ингэхдээ манай улс пестицидийн үлдэгдэл тодорхойлох ганцхан лабораторитай байгаа нь хүртээмжгүй. Тариалан эрхлэгчид пестицидийн төрлийн бодис буруу хэрэглэдэг, тун хэтрүүлдэг, хугацаа алддаг зэрэг нь олон асуудал дагуулж буйг хөндсөн. Мөн импортоор орж ирж буй жимс, хүнсний ногоонд пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээ хийхгүй байгаа асуудлыг гаргаж, олон нийтэд хүргэсэн билээ.


Тэгвэл ХХААХҮЯ-наас Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан парламентад өргөн мэдүүлээд байна. Хуулийн төсөл батлагдсанаар пестицидийн хяналтгүй хэрэглээг тодорхой хэмжээнд хянах эрх зүйн орчин бүрдэх юм.


Тухайлбал, Монгол Улс Ургамал хамгааллын агентлагтай болох бөгөөд техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийн асуудал ч багтжээ. Тус агентлаг нь ургамал хамгааллын олон улсын конвенцоор хүлээсэн үүргийн дагуу хөнөөлт организмын эрсдэлийн шинжилгээ, хөнөөлт организмын гаралт, тархалт, ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй ажиллана гэж заажээ. Ингэснээр Монгол Улсын иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх хангагдаж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хүнс үйлдвэрлэх боломж нэмэгдэнэ гэж үзжээ.



Үргэлжлэлийг дараах линкнээс уншина уу : https://www.polit.mn/a/103822


Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин