sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Өмнөд Африк, Энэтхэг, Бразил, Киргиз, Тажикистанын удирдагч нартай утсаар холбогдож, Аляскт болсон хэлэлцээний дүнгийн талаар ярилцжээ. Тодруулбал:


Өмнөд Африк: Путин Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафосад АНУ-тай хийсэн дээд хэмжээний хэлэлцээний гол үр дүнг танилцуулж, Африкийн удирдагч Украины хямралыг зохицуулах дипломат хүчин чармайлтыг дэмжсэн байна.


Энэтхэг: Путин Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой утсаар холбогдон хэлэлцээний дүнгийн талаар талархлаа илэрхийлжээ.


Бразил: Путин Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силведд Аляскт болсон уулзалтын үр дүнг танилцуулж, "Украины Энхийн Найзуудын бүлэг"-ийн хүрээнд хийсэн ажлын мэдээллийг онцолсон байна.


Киргиз: Путин Киргизийн Ерөнхийлөгч Садир Жапаровтой холбогдож, Украины хямралд урт хугацааны зохицуулалт хийх арга хэмжээний талаар санал солилцжээ.


Тажикистан: Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмонтой утсаар ярилцаж, хэлэлцээний үр дүнг мэдээлж, Украины хямралыг улс төр, дипломат аргаар шийдвэрлэх алхмуудыг дэмжсэн байна.


Н.Отгончимэг


Эх сурвалж: Риа Новости