
2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд “дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, тус гэмт хэргийг 15–17 насны гурван хүүхэд бүлэглэн үйлдсэнийг тогтоосон бөгөөд тухайн 3 этгээд хохирогчийн биенд хутга тулган гар утас, эд зүйл болон гадуур хувцсыг нь дээрэмдээд зугтсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд уг гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд насанд хүрээгүй хүүхдүүд байх тул эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдүүддээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна
Сэтгэгдэл0