
Наймдугаар сарын 18-нд БНХАУ-ын Худалдааны яам мэдэгдэл гаргаж, Европын Холбооноос импортолж буй зарим сүүн бүтээгдэхүүний нөхөн олговрын эсрэг явуулж буй мөрдөн шалгах ажиллагааны хугацааг сунгах шийдвэрийг танилцуулжээ.
Мэдэгдэлд: "БНХАУ-ын “Нөхөн олговрын эсрэг журам”-ын дагуу 2024 оны наймдугаар сарын 21-нд Хятадын Худалдааны яам 2024 оны 34 дүгээр мэдэгдлийг нийтэлж, Европын Холбооноос гаралтай холбогдох сүүн бүтээгдэхүүнд нөхөн олговрын эсрэг хэрэг үүсгэн мөрдөн шалгах шийдвэр гаргасан .
Хэргийг мөрдөн шалгах явцад нөхцөл байдал төвөгтэй байгаа тул “Нөхөн олговрын эсрэг журам”-ын 27 дугаар зүйлийн дагуу Худалдааны яам мөрдөн шалгах хугацааг 2026 оны хоёрдугаар сарын 21 хүртэл сунгахаар тогтсон" гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0